Такси №97
2014-09-05

Лхагва гарагт дугаар тасалсаан. Хүлцэл өчье. Хүүхдийн сургуультай холбоотой хувийн гүйх ажил тун их байлаа. Бусад үед “ажилдаа” гарсан. Түрээсээ тасалдуулаад шөнө өдөргүй л давхилаа. Хүн ч байнаа байна. Ойрхон ойрхон сургууль цэцэрлэгийн хооронд л сүнгэнээд байлаа.

1

Сонин дуулгахад, өнөөх Путин найзыг ирдэг өдөр. Юм-үз маань өнөө өвөө, эмээ ач хүүхэд нарт 50 доллар илгээсэн байсныг өвөө бид хоёр очиж авлаа. 1-р хорооллын Саппорогийн тэнд байдаг Голомт банкнаас өнөөх хуудсаа бөглөж шууд төгрөгт шилжүүлж авлаа. 90.500 төгрөг болов. Өвөө замдаа Хархорин захаар “хальт” орж 10 ширхэг тамхи, 25 кг-ын гурил, 6 кг-ын цагаан будаа зэрэг ойр зуур хүнсээ авлаа. Мэдээж ач нарт ундаа боорцог авсан. Замаасаа эцсийн буудлын дэлгүүрээс 3 кг мах авснаар мөнгөний тал нь явчих шиг болно лээ. Гэхдээ бөөн баяр. Тэр хавийнхаа хэдэн дэлгүүрээр орж тав арваар нь нэлээн өр дарах шиг болов. Тулсан үед найдвартай зээл өгдөг хэдэн худалдагч байдаг юм. Би ч найдвартай цагт нь өгчихдөг болохоор надад сайн гэж хуучилсан. Ингээд тэднийд хэсэг саатаж Путиний хуягт хар лимузинг хамтдаа харж жаал биширч магтаж суугаад би орой нь гарч ажлаа хөөлөө. Өвөө ч өөдрөг байгаа гэж жигтэйхэн.

1

“Америкаас сайхан сэтгэлтэй хүн надад тусламж явуулаад. Оросууд манай ерөнхийлөгчтэй гар барьж сайхан юм амлаад л. Цаг сайхан болж байгаа санагдаад байна шүү...” гэж тэрүүхэндээ шүлэглэж яриад намайг үдсэн. Үүгээр оршлоо товчилж бичлэгээ хүргэе. Та бүхний таалал орштугай.

1

1.Гэрлэх нь түрүүлээд л

1

Хэдэн өдөр хөөрхөн оюутнуудыг баахан зөөснөө түүвэрлэн оруулж байна. Эхлээд нэг аманцар охины яриаг авлаа. Богинохон зайд явсан ч оюутнуудын тухай хөөрхөн л зүйл өгүүллээ.

1

З/зорчигч/ -...Мянгат малчны хүүхдүүд чинь оюутан болохоороо эхлээд л машин авч байна. Тэгээд дараа нь дэвтэр номоо авдаг байхаа, ккк.

Х - Бэлтэй айлын хүүхдүүд одоо тэгэх байх даа.

З -Ер нь бас их хэлбэр болсон юм шигээ. Гоё машин унаж гоё охин суулгаж давхиж байгаад төгсчихдөг оюутан зөндөө л байна ш дээ.

Х -Танай ангид машинтай оюутан олон уу?

З -Манайхан байхгүй ээ, ядуу ккк. Харин хоорондоо суучихсан хос бол байна аа байна. Гэхдээ нэг ангид байхдаа хоорондоо суучихаар утгагүй юм шигээ. 4 жил хамт яваад тэгээд л бие биенээсээ уйдчихсан. Төгсөөд өнөө нөхөр нь жоохон дээшлээд томрохоороо өөр хүүхэн эргүүлээд алга болчих юм шиг байгаан. Манай эгчийн ангийн хоёр ч хүүхэн байдаг юм. Хоёулаа сургуулиа төгсөөд л нэг нэг хүүхэдтэй үлдсэн. Нөхөр нь муриад.

Х -Бодмоор л юм байна даа бас. Чи бол яагаад ч ангийнхаа хүүхэдтэй үерхэхгүй л юм байна даа тэ?

З -ккк, үерхдэг ээ үерхдэг. Гэхдээ сууна гэж бол байхгүй л гэж бодож байгаа ш дээ. Ер нь сурах гэж оюутан болдог биз дээ ккк. Гэрлэх нь түрүүлээд байвал яахын ккк.

1

2. Эрхүүгийн 4 хаврыг үзлээ...

1

Төмөр замаас төв замд нийлэхээр хойд уулзвар луу нь дөхөж явтал нэг гозгор өндөрдүү охин гар өргөж “13” явья гэлээ.

1

О/оюутан/ -...500 төгрөгөөр өдөржин яваад автобус чинь харин сайхан болчихсон юм биш үү.

Х -Харин чиглэлээ олохгүй төөрөөд гээд хүмүүс бухимдаад байгаа юм биш үү.

О -Өө тийм үү. Би хотод байхгүй байж байгаад өнөөдөр л ирсэн. Хүмүүс автобус өөрөөр явдаг болсон гээд яриад байсан. Автобуснууддаа хаягийг нь сайн томоор хийгээд өгчихгүй. Би биенээсээ асуугаад энэ хаачихын гээд би бас хэсэг харж зогсож байгаад бас төөрмөөр болохоор нь такси барилаа ш дээ.

Х -Чи хаана байж байгаад ирсэн хүүхэд вэ?

О -Орост хойно оюутан байхгүй юу. Эрхүүд.

Х -Өө за, Эрхүүгийн хаврыг хэд дэхээ үзэж байгаа оюутан бэ дээ?

О -Өө дөрвөн хаврыг үзлээ үзлээ. Одоо Москвагийн их сургуульд шилжих гээд л юмаа хөөцөлдөж явна.

Х -Эрхүүд тэгээд байранд байх уу?

О -Тийн, би Багануурын уурхайгаас тэтгэлэгтэй сурч байгаа. Цалин авнаа. Бас дотуур байранд сууна.

Х -Рублээр цалинжих уу. Сард хэдийг авах уу?

О -Сард нэг 50 мянган рубль авдагийн. Хичээл оноо сайн бол.

Х -Сүүлийн үед чинь Орост сурах хэцүү болсон. Дээрэм тонуул ихтэй гээд л байдаг байсан.

О -Мэдэхгүй гайгүй л юм шиг байдаг ш дээ.

Х -Хөвгүүд ихтэй юу?

О -Ихээ. Хөөгдөх нь ч их. Зодолдоно, ууна хэл ам их дагуулна аа.

Х -Наймаа бас хийнэ биз дээ.

О -Гэхдээ монголчууд монголчуудыгаа дарлаж байгаад л хөөгддөг юм доо. Би ч яг 4 жил боллоо доо. Зун л хааяа ирсэн.

Х -Эрхүүд зун тэгээд ажил олдох уу?

О -Оюутны визтэй ажил хийж болдог болчихсон ш дээ. Овоо мөнгө хийчихэж болдог юм. Эрхүүд чинь түгжрээ байхгүй харин сайхан даа.

Х -Тийм үү. Бас л том хот байх ёстой доо. Би бүүр 84, билүү 86 онд бараг хүүхэд байхдаа нэг очиж үзэж байсан юм. Одоо тэгвэл нэг их томроогүй байх нь ээ.

О -Яах вэ бас том шүү. Оргил цагтаа л ачаална, жоохон бөглөрнө.

Х -Одоо тэгээд сургуульд орох шалгалтаа энд өгөх үү?

О -Тийн. Тэнцвэл тэгээд л Москва явна даа. Би ч уурхайдаа дадлага хийгээд бичиг баримтаа бүрдүүлчихсэн л дээ.

Х -Уул уурхайн анги юм байна тэ. Оросын өндөгтэй бифштекс гоё санагдаад байдаг юм. Хоол унд ямар вэ?

О -Яахав борцоо л аваачаад иднэ дээ. Хилээр гайгүй ээ. Хоол хүнс жоохон наймааг чинь оюутан гээд үнэнээ хэлээд л аваад гарчихдаг ш дээ.

Х -Наймаа хэр хийж байна. Манайхан нэг хэсэг их байсан шүү.

О -Өө тийн. Хэвээрээ ш дээ. Одоо наашаа Улаан-Үд бол тэр чигтээ Монголчууд болж байгаа юм шиг билээ. Аймаар их л байдаг юм. Дандаа хятад бараа зараад суурин байдаг. Гэхдээ одоо Хятад бараа муудсан байх аа. Устгал хийгээд байгаа гэсэн. Эрхүүд өөрийнх нь бөөний төвд Хятад бараа их бий.

Х -Дүү одоо сайн байна аа. Тэр МГУ гэдэг чинь бас л дэлхийд яригддаг сургууль гэсэн шүү.

О -Өө баярлалаа. Одоо тэнд магистраа хийчихвэл цаашаа өшөө жоохон явна аа. Авч болох л бүх юмыг нь авчихаад эх орондоо ирнэ дээ.

Х -Хөөш нөгөө “Трамвай” гэдэг тачигнаад яваад л байгаа юу?

О -Байгаа ш дээ. “Трамвай” сайхан шүү. Би суух дуртай. Хааяа тэнэхээр сууна. Гадаад оюутан гээд ялгаад байхгүй. Нийтийн тээвэрт үнэгүй яваад байж болдог юм.

Х -Чи аав ээжийгээ амрааж байгаа юм байна даа. Энд хүүхдээ сургах гэж бид чинь зовж байна ш дээ. Төлбөр зардал нь өндөр. Сургалт муу, айн хэцүү байна шүү.

О -Тэнд уг нь гурван шалгалт өгөөд орчихно гэж байсан. Энд чинь шал өөр юм яриад байх юм. Шинэ хууль гарсан гээд. Бүү мэд бүүр толгой эргэчихлээ. Би нээрээ хотыг бараг мэдэхгүй ш дээ. Хойноос ирээд шууд л хөдөө гэр лүүгээ явчихдаг юм. Шөнө ч байсан хамаагүй.

Х -Аль аймаг юм бэ?

О -Дундговь.

Х -Айрагтай сайхан нутаг даа.

О -Тэгээд нутаг явчихдаг болохоор хотыг сайн мэдэх ч үгүй. Төөрөөд байдаг юм кк. Манай найз залуу гайхаад “чи ямар хөдөөгөөрөө юм бэ” гэдгийн.

Х -Найз залуу нэг сургуулийнх уу?

О -Тийн.

Х -Дээр үед чинь орост сурсан залуус эхнэр аваад хүүхэдтэй болоод тэгээд баахан мебель тавилга аваад. Тэр чигтээ шинэ амьдралаа, гэрээ ачаад л ирдэг байсан даа. Ганцаараа яваад л вагон дүүрэн өнөр олуулаа болоод ирнэ шүү дээ. Чи бас л тэгэх юм байна даа.

О -ккк хүүхэдтэй болчихоод ирвэл гоё байх тэ....

1

Энэ ярианд сэтгэл хөдөлсөн охины нүд жаргалтайгаар туяараад ирлээ. Охин дахиж нэг их зүйл ярьсан ч үгүй. Сайхан мөрөөдөл бодож олсон бололтой. Гүн бодол тээн явсаар Жуковын хөшөөтэй буудлын орчим буулаа.

1

3.Хувийн цэцэрлэгт юм сурахгүй байна

1

Нэг жоохон хүү дагуулсан үе тэнгийн бололтой 25 орчим насны 3 хүүхэн сууж Халдвартын эмнэлэг явья гэлээ. Би ч бас л оюутнууд авчихлаа гэж бодоод “За сүргэлж аваад бүгд нэг сургуулийн оюутнууд уу” гэж яриа өдтөл өнөө хэд маань бие бие рүүгээ жоготой харц шидэлцэж инээмсэглээд “Өө оюутан дээрээ байсан бол сайхан л байна” гээд инээцгээлээ. “Сурдгаа сураад төгсдгөө төгссөн байцгаанаа аа  ах минь” гэж  урд суусан махлаг бор хүүхэн хэлснээр би нам болов.

1

З/зорчигч/ -Оюутнууд нээрээ одоо хэсэг такси барьж тансаглана аа. Тэгээд удахгүй гоймондоо орно доо ккк.

Н/найз/ -Ёооё тал машин нь явж байхад бөглөрөөд байх юм. Одоо оюутан нэмэгдэхээр замын бөглөө бас нэмэгдээд байдаг болчихсон тэ. Аймаар их машин унадаг болчихсон. Миний мэдэхийн оюутан хүүхдүүд бараг бүгд машинтай.

З -Би гэхдээ азтай шүү. Тав дахь өдөр миний машин гардаггүй ш дээ. Тав дахь өдөр гардаггүй байх чинь үнэн амар. Шоуныхан ирээд ав мав гээд байхгүй. Шөнө дуудвал өнөөдөр машин гардаггүй гээд л болоо кк. Дахиад залгах ч үгүй.

Тэр ТИС-ийн үүд хавиар чинь цайны цагаар бол битүү гацаа түгжээ болдог юм байна лээ. Битүү машин....

Ахаа бид хоёр ингэсгээд зүүн 4 замын наахна буучихья. Манай найз хүүхэдтэйгээ халдварт очих юм. Халдварт тэ Чимгээ. Тэнд вакцин хийлгэх юм уу?

Н -Ээж нээрээ надад 80 мянгаар нэг буузан гутал авчихсан байна лээ. Хөлд эвтэйхэн гэчихсэн. Тэрийг нь би одоо хаанаа өмсөх юм. Өсгийтэй юм авья гээд байхад чинь ганцаараа гарч гүйгээд сонин юм авчихсан байгаам даа. Одоо хэндээ зарна аа. ...

Хоёр хүүхэн бууж хүүхдээ дагуулсан хүүхэн үлдлээ. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд вакцин хийлгэх гэж яваа гэнэ. Гэр нь офицерийн тэнд байх хэдий ч хороололд таньдаг хүний цэцэрлэгт хүүхдээ өгсөн гэнэ. 5 настай гэх хүү ээжээсээ цэцэг авч өг гэж тулгалаа. Ээж нь “бүтэн сайнд цэцгээ авья. Тэгэхгүй бол үхчихнэ ш дээ, за” гэж ойлгуулаад надтай яриа өдлөө.

1

З/зорчигч/ -Манайх чинь одоо Улаанхуаранд. Тэгээд хороолол руу яаж зөөнө дөө энийгээ. Одоо хоосон байснаас яахав гүрийгээд.

Х -Овоо хол зөөх нь ээ. Таньдаг хүнтэй болоод л хороололд оруулсан байх даа. Тэрнээс хороолол чинь аймаар ч ачаалалтай газар биз дээ.

З -Нэг эгч маань л тусалдаг юм. Одоо ганцхан жил зөөчихвөл сургуульд өгнө дөө. Бид хоёр чинь эхлээд хувийн цэцэрлэгт явж байсан юм. Юу ч сурахгүй юмаа. Юм заахгүй. Дуу шүлэг байхгүй. Манай эгчийн энэнтэй чацуу хүүхэд чинь улсын цэцэрлэгт явдаг. Хажууд нь аймаар их юм сурчихсан. Гайхуулж байгаа юм чинь. Манай энэ тэгэхэд хоолоо ч бараг сууж иддэггүй. Явган суулгаж байгаад идүүлчихдэг юм шиг билээ. Цэцэрлэгт яваад байдаг нэг ч шүлэг дуу байхгүй. Их мөнгө өгсний урам байхгүй юм билээ.

Х -Тийм тал бий байх тэ.

З -Хөөе ахаа, би 10 прусстэй байхгүй юу. Манай нөхөр хөдөө ажлаар явчихсан. Тэгээд урд хоёр булны шаариг дуугараад байхаар нь солиулсан юм. Тэгсэн дахиад дуугараад байх юм.

Х -Хаана солиулсан юм?

З -Зах дээр. Тэндээс хоёр шинэ шаариг 50 мянгаар авлуу даа. Тэгээд нэг хоёр ах тавиад өгье гээд тавьсан юм.

Х -Өө тэд нар найдваргүй. Тэд нар чинь нөгөө “бид чадна багийнхан” байхгүй юу. Юу ч байсан бид нар хийж чадна аа л гэнэ. Тэгээд дутуу хийчихээ биз. Миний дүү тэр прусс засварын төв дээр нь очиж хийлгэсэн дээр шүү.

З -Балай юм, тийм хүмүүсээ захынхан хөөж явуулмаар юм. Над шиг юм мэдэхгүй нь итгээд хамаг юмаа ухуулж тайлуулаад. Одоо тэгээд дахиад л шаариг авах болох нь дээ. Хүүгээ зөөдөг унаа зогсчихоод таксидаад ёстой баларч байна аа....

За ахаа ингэсгээд зогчих. Нэг эгч эндээс вакцин хийлгэсэн гэсэн бичиг авч өгнө гэсэн юмаа... баяртай. Миний хүү энэ ахдаа “баярлалаа, баяртай” гээрэй.

Х -Баяртай миний дүү гоё шүлэг дуу их  сураарай ...

1

4.Аюулгүй юм гэж ерөөсөө алга

1

Халдвартын уулзвараас ёстой хаагсан яриатай оюутан хүү нэг найзынхаа хамт сууж Их дэлгүүр хүргүүллээ.

1

О/оюутан/ -Энэ халуунд автобусанд суувал шууд л үхэх юм байна. Автобус пиг. Хөлс баастайгаа л юм болох юм байна. Жаахан бэлтгэлээ хангах гэсэн нийтийн тээвэрт үгээ хэлдэг байна ш дээ.

Х -Одоо юу бэлдэх үү?

О -Аа тэгээд юм юм л бэлдмээр байна. Цүнх бэлдмээр байх юм. Дэвтэр ном хэдийг авмаар байх юм. Яаж бас зүгээр байхав. Хүний хүүхдүүд шиг гутал хувцас авмаар байх юм. Яаж бас өмнө жилийнхээ хувцастайгаа очихов гэж бодохын.

Х -Чанга юмаа чанга юм их овоо л юм авах юм байна даа.

О -Ах бол халтуур янзын байгаа биз дээ. Хөдөөнөөс ирсэн “нэг”-ийнхэн чинь газар мэдэхгүй яахын. Такси л бариад сүнгэнээд байна ш дээ. За тэгээд гурван сар уулзаагүй гээд нэг пари хийчих гэнэ. Тэгээд цаашаа явж өгнө ш дээ.

Х -Та хоёр аль сургууль вэ?

О -МУИС.

Х -Хичээл сонголт билүү, тийм юм болдог уу тэ?

О -Аа тийн судлах хичээлээ сонгоод төлбөрөө төлөх ёстой. Тэр бас асуудалтай.

Х -Юу нь асуудалтай гэж?

О -Аа яахав. Нэг кредит 57000. Онлайнаар төлбөрөө төлнө. Тэр нь асуудалтай, аймаар гацна. Аюултай. Аюулгүй юм гэж ерөөсөө алга байна Монголд. Мөнгө өгөх хүртэл хэцүү аюултай. Бид хоёр шиг ингэж 31-нд тулгачихсан явж байгаа оюутан пиг байна даа.

Х -Түрүүн нэг хүүхэд МУИС-ийн төлбөр гайгүй бага гэж ярилаа.

О -Ээ бурхан минь ээ. Яаж хэлж чадаж байна аа. Хамгийн өндөр төлбөртэй нь МУИС шүү дээ. Түрүү жил нэг кредит нь 47000 байсан за юу. Энэ жил 57400. Арван цаас нэмэгдчихэж байгаа байхгүй юу. Аа тэгээд инфляцийн дагуу нэмлээ энэ тэр гээд солиороод зүгээр. Түрүү жил нэг 900 мянга төлчихдөг байсан бол одоо сая нэг зууг өгдөг л болчихсон байна ш дээ. Манай оюутны холбоо гэж нэг холгоо газар байна. Бид нар дээрээ ажилчих гээд байдаг гарууд бий. Маниусыгаа саагаад байгаа байхгүй юу. Ноднин билүү бас нэлээн том хэрэг гарсан ш дээ. Манай ОЗ /оюутны зөвлөл гэж буй бололтой/-ын дарга 5900-аар захиалах ёстой визаг 6900-аар бид нарт тараагаад. Бөөн юм болсон ш дээ.

Х -Ямар айхтар нэмэгдээ вэ тэ?

О -Тийн. Тэгээд огцрох барих дээрээ тулаад уйлж гуйгаад. Тэр нь 4-р курсийнх байсаан. Одоо төгсчихсөн. Энэ жил одоо тэгээд ОЗ-д өрсөлдөнө гээд уяа сойлго тааруулсан оюутнууд зөндөө л байна ш дээ.

Х -Бас их чухал албан тушаал байна даа, ккк.

О -Тэрэнд чинь орчихвол бас зарим хичээлээс чөлөөлдөг гэсээн. Тэгээд яахав олон хүнтэй харьцаж сурна гээд л юм байгаа л даа. Тэгээд тэрэнд чинь дуртай оюутан олон байна ш дээ.

1

Жоохон аавын цээж яриатай ч үнэн үгтэй хэвлүүхэн оюутан “шуурхай шоопинг хийнээ” гэсээр Мөнгөн завьяагийн үүдэнд буулаа.

1

5.Ажил бүтээдэг амраг

1

Уг нь эхэндээ 30 гаран насны даруухан байрын махлаг бор хүүхэн суусан юм. “Би вокзалын араас Тосагаас нэг сүү аваад байрандаа буух юм” гээд нэлээн гэр амьтай суусан юм. Сүүлдээ харин бишидлээ.

Утас нь дуугарснаас л хамаг юм эхэлсэн гэж болно доо. Хүүхэн товчдоо нэг иймэрхүү зүйлийг хэн нэгэнтэй ярилаа.

1

“...Өө сайн байн уу... ккк худлаа яриад бай чи... яасан байна. Машинд явж байсан чинь... Үгүй үгүй. Би над руу залгаад байхаар нь тэгсэн байхгүй юу “худлаа гэвэл чи ярих уу” гэсэн чинь “өгчих тэгье, би ярья” гээд ккк. Тэгээд их дэлгүүрийн хажуугаар гараад явж байна замаас нь цагдаа аваад явчих бий дээ. Их согтуу байна шүү гэсэн чинь ... Аа за за үнэн юм байна гээд утсаа тавилаа ш дээ. Тийн ккк. За чи тэгээд яаж байна. Тэгээд харьж ханийнхаа халамжид орсон уу. Аанхан. Ажил төрөл ямар байна. За өчигдөр Дашка нөгөө хүнтэй уулзсан байна аа. Дүнжингарав дээр очиж. Энхмаа ирсэн үү. Энхмаатай л уулзмаар байна гээд байна гэнэ. Бодвол нөгөө гараашийн асуудлаа л надаар яриулах гэж байгаа байх тэ. Би тэгж бодлоо. Тийм үү. Баазын хашаа бий ш дээ. Тэрэнд гэж байна ш дээ. Тэгээд бичиг баримтыг нь янзалчихмаар байна гээд намайг гуйх гээд байгаа юм уу даа. ...За зүгээр байж үз дээ ккк. Тэгээд яахав Ширнэнд өгөөд эхлээд оруулчихья. Тэгээд би 3-нд ажилдаа орох юм чинь. Тэгээд хөөцөлдөөд үздэг юм бил үү. Би ер нь ажил бүтээдэг амраг байхаас залхаж байна шүү. Таны нэрийг барьсан гээд гуйлга салахаа байлаа ш дээ ккк.

…Өчигдөр яасан, та хоёр тэгээд их л юу яаж дээ тийм үү. Цаашаа бас явчихсан юмуу. Тэгээд чи одоо яг хөдөө явахаар гэрээсээ гараад ирсэн үү. Би одоо шууд очиж чадахгүй ш дээ. Гэрээрээ орж сүү мах оруулж өгөх ёстой. Уржигдарын цаад өдөр би чамд хэлсэн ш дээ. Яг гарах бол хэлээрэй, би зохицуулах …тийн. Гэрт ороод 20 минут болоогүй байхад л тасарцан залгаад байсан. Битгий дандаа атаманаа хийж бай л даа чи. Тэрийгээ мэдээд больчихож байгаа ч. Би яахав тэснэ. Эхнэр хүүхэд чинь тэсэх үү дээ чи ккк. Би лав наашаа гэхгүй шүү. Эртхэн хэлчихье. Чи тэгээд дахин дахин залгасаар байгаад манай нөхөр миний визийг бүтэн жилээр нь хар дарчихлаа ш дээ өчигдөр. Тийн. Өдөр ккк. Өдрийн виза ч хэцүү болсон… за за тэр балайрах ч яахав. Нээрээ би одоо очиж чадахгүй ээ. Яг гэр лүүгээ явж байна. За за чи тэгээд наанаа бүр орчихсон юм уу… За за мэдэхгүй байна аа. Залгая, за салгалаа” гээд утсаа салгав.

1

Хүүхэн нэлээн урт яриагаа өндөрлөөд цонхоор жоохон бодлогоширон сууснаа намайг толинд хараад байгааг анзаарчихав. Гэхдээ муухай харж энэ тэр болсонгүй найрсгаар мишээснээ “хөөш жолооч оо. Нэг юм гуйчих уу” гэлээ.

1

З/зорчигч/ - Би энэ Тосагаас нэг сүү жоохон юм авахын. Тэгээд би танд өгчихье. Та манай нэг айлд оруулаад өгчих тэгэх үү. Би км-ийг нь бодоод мөнгийг нь өгчихье.

Х -… Хол юм уу?

З -Үгүй ээ, тэр цаад талынх нь байр гээд миний хариултыг ч хүлээсэнгүй. Зөвшөөрсөнд тооцсон бололтой утсаараа залгалаа.

1

“…Байна уу.. Өө тийн чи яасан босчихсон уу? Би харин гэрт ойрхон явж байна. Тэгсэн ажлаас нөгөө Сараа залгаад миний ширээнд нөгөө виза-д оруулах хүмүүсийн материалыг хийгээд мартчихаж. Ирээд гаргаад өгөөч өнөөдөр элчинд өгөх ёстой материал гээд дуудаад байна… Тийн харин балай. Эртээр миний ширээн дээр суугаад байсан. Тэгээд хань нь энд нэг таксины жолоочид авсан сүү махаа өгөөд явуулчихья. Би эндээсээ такси бариад хурдхан буцлаа. Та хоёр мөнгөгүй сууж байгаа биз дээ. Аанхан хүүдээ хоол хийж идээд яв гэж хэлээрэй... За за ккк тэг тэг. Хөргөгчинд жоохон банш байгаа ш дээ. Тэрийгээ шидээд сайхан цай чанаад уучихгүй юу. Тэгээд амарч байгаад үдээс хойш л гарахгүй юу даа. За за би энэ жолоочид мөнгийг нь өгөөд. Мах сүү өгөөд явуулчихлаа. Хаалгаа чимээлж байгаарай” гээд утсаа тасаллаа. Нэлээн чухал ажил амжуулсан гэж үзсэн бололтой нүүр дүүрэн инээмсэглээд “за Тоса дээр түр зогсчих хө” гэлээ.

1

Болзоотой болсон хүүхэн жоохон охин шиг дэгдэн гүйж нэг сүү жаал мах бариад гараад ирлээ. Урд хаалга онгойлгон суудал дээр тортой юмаа тавингаа надад 5000-ыг сарвайж “За хө тэр харагдаж  байгаа байрны эхний орц 1 давхар. Та очоод  энэ утас руу дохичихоорой. Хүн гарч ирээд авчихна аа. Намайг тэгээд ....юу  замаасаа өөр таксинд суугаад явсан гэнэ биз. Баярлалаа танд ... Өө тийн энийг /сүү махыг зааж/ эндээс Тосагаас намайг авсан гэж хэлээд хэрэггүй ш дээ. Зүгээр л өгчихөөд хөдөлчихгүй юу ... за... гээд бас санаа нь зовсон байртай болж ирээд хаалга хааж арын машинд гараа өргөж үлдлээ.

1

Гэнэтийн байдлаар ийм нэгэн хуйвалдаанд оролцсон би жоохон балмагдас хийгээд нэгэнт шахаанд орсон тул сүү махыг нь аваад байрных нь гадаа ирж зааварласан ёсоор өнөөх утас руу дохилоо.

1

Х -Өө хө, нэг тортой юм өгчихөөрэй гэсийн. Танай гадаа би....

З -Аан за машины номер чинь хэд юм бэ?

Хуучны байрны орцноос подволк богино шорт, эсгий таавчиг хийчихсэн үеийн шахуу нэлээн гүзээтэй нөхөр гарч ирж, бондгоноод машин чиглээд ирлээ.

“Өө за энэ үү. Өө энэ ... хэдэн төмс аваад хийчихгүй.. за за ингээд болсон уу? Мөнгийг нь өгчихсөн үү тэ... за баярлалаа сайн яваарай хө” гэж уриалгахан загнаад тортой мах сүүгээ барьсаар орц руугаа шогшисхийгээд орж явчихлаа.

1

Нүд нь нэлээн улайсан харагдана лээ. Шөнийн ээлжийн ажил ч хийдэг байж магадгүй. Ер нь бол нүдэнд дулаахан. Юм юм нь тогтсон байрын дажгүй л эр хүн санагдав. Бас эр хүн эр хүндээ хайртай гэдэг хойно, хань нь яаж явааг мэдэх болсон болохоор өрөвдлөө өнөөхийгөө. Цайны сүү, чанах мах авах гээд явж байсан хүнийг чинь одоо ганц утасдаад зүгийг нь өөрчилж замыг нь заачих юмаа тэр нэг “Х” нөхөр. Бусдын амьдрал болохоор сайн муу хэлэх юм алга даа. Гэхдээ “Чёрт” гэмээр л санагдсан шүү...

1

Үүгээр энэ удаагийн тэмдэглэл өндөрлөж байна. Амралтын өдрүүдээ ая тухтай сайхан өнгөрүүлээрэй, манайхаан.

Гадаадад байгаа хэддээ хэлэхэд Монголд минь тос даасан өвгөдийн минь сэтгэл шиг өег, баян намар хойморлосон байна аа...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
er hun...:
end bichver setgegdel bichdeg humuus tsaanaa l uur yum yarih yumaa. uur uuriin ungu aystai gehuu dee . amidarliig bid uuruu uursduu dur zurgaa zuv todorhoilj chadval utga uchirtai boldog shigee. hairtai humuusteigee iluu oir dotno baitsgaaya humuusee ajilaa taraad hani ijil ur huuhduuddee zartsuulah tsagaa ur duntei bolgovol bas saihan . bi ch ih ajilladag l daa neg udur bodloo bi yag heden tsagiig ger bulteigee unguruuj b,a ve gej ih l baga tsag garch b,a leedee keke... tegeheer ajil amidarlaa zohitsuulj setgel zurhee ger bul oir dotnii humuus naiz nuhudduu iluu zoriulah ni deer yum b.a shuu. unuudur bas ert bosson chini ehner dagaad l bosoj baina shuu hunii hani gedeg chini neg negniigee setgel zurheerei mederdeg bolchihdog gedeg ni unen yum b,a lee... saihan nalgar namar ehelj bainadaa mongold oirnoos jaal huitreh suragtai b,a lee.
2014-09-10
юм-үз:
донхол. жич: надаар онц юм алгадаа, өнөөдөөр хар бөөрөлзгөнийхөө бутуудыг цэвэрлэж дуусгах санаатай, бас 3 бут "дур мэдээд" хальж гараад хамжааргагүй ургачихаж, тэднийгээ "ижил сүрэг, эгч дүүстэй нь нэг дор" болгож шилжүлэн суулгах ажилтай гэхчлэн жаал жуул гээд л амьдрал аж төрөлт үргэлжлээд л.
2014-09-10
юм-үз/щумахерд/:
сайн уу, щумахераа? амьдрал энгүй сайхан ижилгүй тансаг хойно хэнд маань ч, хэний маань ч ойр дотны нэгэнд зүдрүү зутруу цаг нар тохиох, энхэл донход эндүү андуу бол маниас авахуулаад хэнд маань ч тохиолдох таарах. тиймдээ ч, хүмүүс бид амьдалыг өөр хоорондоо ярилцаж хуучилдаг юмдагуудаа хэмээн төрдөг. өөрийнхөө тухай, өрөөлийн талаар бус, ердөө л амьдралыг хөөрөлдөж хуучилдаг гэдгээ ёсоороо/цаазаараа/, жамаараа/энэхүү орчлонгоороо/, жаягаараа, жудгаараа ухаарч сэхээрч ойлгож мэдээд ярилцацгаадагийнхаа улмаас "хоовонд" сэтгэгдлээ/санаа, оноо, шинж, заадас, бодол, үзэлт, зааг, ухаарал, сэхээрэл, энэ бүхнийхээ ухагдахуун, агуулгыг нь/ амьдрал аж төрөлт гэх агуу эдээр хөөрөлдөцгөөдөг болохоороо яг л хөх мөнх тэнгэр шигээ бүхнийг энгээр нь тольдоод сууцгаадаг юмуудаа, хэдүүлээ, тиймдээ ч, хууч яриа хөөрөөнүүд маань хэг ёг байхгүй намуун дөлгөөн хөврөөд л амьдралыг хөвөөлөөд байцгааж байх, хэхэхэ. танай нутгаар тайван сайхнуу, ингэхэд.
2014-09-10
мичид:
сайн байна уу? цуврал нийтлэлийг эхнээс нь шимтэн уншлаа. лав 4 хоног болсон байх. жирийн монголчуудын амьдралыг чимэг зүүлтгүй хүргэж байгаад баярлаж суулаа. бид чинь ийм л амьдралаас сурч мэдэрч хайрлаж, төлөвшвөөс жинхэнэ монгол болж чадах байх шүү... дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байгаа нь ганц би биш гэдгийг мэдэрлээ. баярлалаа. үргэлжлүүлээд байгаарай. амжилт.
2014-09-09
gogo:
erhvvgiin oyutan ta mongoldooo irj baganuuriin uuurhaidaa ajilna shvv
2014-09-09
gogo:
minii mongol iin namarch saihan shvvv nalaigaad l ter nohroosoo ondooo hvneer ajlaaa bvteelgeed l bdag bas neg svvder shiii shig amidraltai hvn bna daa iim bolhooor aliin amidral yaj oodloh be deee ehner gej enger zadgai nohor gej noomoi l yum bolson amidraltai ail yumdaaa
2014-09-09
schuhmacher(юм уз-д):
ovoo,emeed tuslasan bayarlalaa.mon emch narad ch gesen.olon olon buyani uil xj bgaarai!saixan sanagdaj baina shuu.xoovondoo amjikt xusye!amtarxan unshdag shuu!
2014-09-09
schumacher(er hund):
yamar xoorxon yum be!tiim ee, xund jooxon ch gesen setgel baixad gerel tsatsraad l yavchixaj baigaa yum shuu dee!dandaa xanigaa bayarluulj yavaarai!xariud ni boon boon xair xurteed....
2014-09-09
эр хүн-д бимаа:
хөөрхөн мундаг аав гэж магтая
2014-09-08
baagii:
saihan niitlal bna. hunii amidral boginohon ene nasnii toorog zurag deer ni ooriin hicheel zutgel huniig zalj chigluuleh bolgoo. tiimees humuusiin amidrah hev mayag, dadl zurshil ondoo. uuniig gadnaas ni haraad dugneh ni oroosgol bolno. sain saihan yavaa humuusiin tuhai unshihad setgel saihan boldog shuu dee
2014-09-08
er hun...:
за сайн уу хоовон болон энд сэтгэгдэл бичдэг залуусаа. бичвэрүүд сайхан болж эрхүүгийн оюутны талаар бол сүрхий л хүүхэд байна . нэгч гэсэн оюутан залуус тийм сэтгэлтэй сурч байвал гээд сэтгэл амрав. хөдөө нутагт сайхан намар болж байна даа саяхнаас жаал хүйтрэв. хадлан өвс, тариа ногоо гээд хүмүүс эрвийх дэрвийхээрээ өвөлдөө бэлдэж байна. оюутан залуугийн ярианаас энэ нийгэм хэтэрхий хэрэглээнд суурилсан болчихжээ .улаанбаатарт хотод бүх юм сугалаа болчихсон юм бишүү байранд орно сугалаа сугална оюутны байр бас сохор аз. газар авбал бас санамсаргүй сонголтоор сонгогдон, цэцэрлэгт явахад бас л аздаа найдана . цэцэрлэгт хэрэгтэй гээд баахан шинжилгээ авна гэтэл шинжилгээ авах зүгээр таньдаг хүнтэй яриад шийдчихдэг асуудал болчихсон байна тэр хүүхэд ямар өвчин энээ тэрээтэй байх нь огт хамаагүй зөвхөн бидэнд би л болж байвал гэсэн аминчхан хүсэл дийлэнх массыг дардаг болчихож дээ. . эцэст нь тэр нууц амраг ... бас л нийтлэг сэдэв хүн бүрийн дотор илүү харах шунах сэтгэл оршиж байдаг харин тэр дотор байгаа араншинг яаж зохистой гаргах нь тухайн тэр хүний өөрийнхөн сэтгэлийн чадал юмдаа. за за хамгийн сүүлд жаахан өөдрөг зүйлээр сэтгэгдэлээ өндөрлье. өглөө эртхэн босоод охидуудаа хувцаслаад цэцэрлэг сургуульд нь хүргэх ажлыг өнөөдөр би яагаад ч юм үүрмээр санагдаад эхнэрээ сэрээлгүй охидуудаа дуудаж хувцаслаад үс гэзэгийг нь самналаа . тэр хэдхэн минутын ажил надаас ямар их хичээл зүтгэл авьяас тэвчээр шаардваа. дунд охиныхоо үсийг нь самнаж байхад том охин ирээд ааваа... дүүгийн үсний боолт ягаан өнгөтэй! минийх улаан өнгөтэй! бага дүүгийх чирнелен ягаан байхад та яагаад хооронд нь солиод байгаа юм вэ...! гээд надруу муухай харлаа би яарч байсан боловч тэвчээд дахиж үсийг нь задлаад яг хэлсэнээр боож өгсөн чинь нүдэнд нь оч гялалзаж байна шүү охидуудын . за тэгээд хувцас тирко энээ тэрээгээ өөрсдөө өмслөө бас надруу муухай хараад аав одоо охидуудынхаа ямар ямар өнгөтэй тирког хэн хэн өмсдгийг одоо хүртэл мэддэггүй юм байхдаа гээд хоорондоо ярьж байна хөөрхөн гэж ... тэгээд би бодлоо миний хань чинь энэ их ажлыг яаж тийм хурдан хугацаанд амжуулдаг байна гэж тэгэхээр эх хүн эмэгтэй хүн гэж ямар их тэвчээртэй торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг юм вэ . яагаад өнөөдөр би эрт боссон юм вэ гэхээр манай бага вакцин хийлгээд хэд хоног оройдоо уйлсан юм эхнэрээ жаал унтаад аваг гэж бодсон минь алдаагүй бололтой сая надад смс ирж байна ханьдаа баярлалаа хайртай гэнээ ... кэкэ аав нь охидууддаа хайртай...
2014-09-08
dash:
hoovon mini chi mataas bicheed ger bul uimuulchihej baigaan bish biz!!!!
2014-09-07
alien:
interesting notes
2014-09-06
юм-үз:
"сайхаан/great"
2014-09-06
юм-үз нара-д:
хэлсэнд тань өөрийн эрхгүй сэтгэл хайлангатаад гадагшлаад ирсэн шүү гэж. анд минь баярлалаа. "хүн хүндээ хайртай байдаг юмаа".
2014-09-06
юм-үз нара-д:
сайн уу, нара? хэлж өгүүлсэнг чинь сонсож чагналаа, талархаж гялайлаа. миний амандаа аялж явдаг, сэтгэлдээ ямагт дуулж байдаг хэдэн дууны хэсгүүд байдаг юм, - "маань мэгзэм мэт"л, хэхэхэ-, тэдгээрийнхээ нэгийг өөрт чинь зориулж бүүр хэрэг болгож аялж байна, "хүн хүндээ хайртай байдаг юмаа". маам минь "сонгдо" гээд эмнэлэгт хэвтээд, тэр зураг хөрөг, бас бусад эмчилгээ хийлгээд, мөн цөсний хагалгаанд орсон. урьд нь цөсний хагалгаа хийлгэсэн байсан юм, гэтэл зураг авалтаар чулуу гараад мөн, цөсний хоолой нь тахийчихсан байсан нь илрээд. одоо гэртээ байгаа, эм тариа хийлгээд, эмчилгээний тос түрхүүлээд байж байгаа. дөнгөж сая маамтайгаа ярьчихаад сууж байна. нара, өөрийн чинь хэлсэнг маамдаа хараахан хэлсэнгүй, гэр зууртаа хийлгэж буй эм тариа нь дуусаадахаг гэж санаад, тэгчихэж байгаад маамдаа хэлээд үзье, маамынхаа юу гэхийг нь сонсъё, хэлэх үгийг нь чагнаадахъя. бас эгч ах дүү нар минь юу гэхийг сонсож чагная гэхчлэн ажилбар байх. нара минь, хэлсэн үг, сэтгэлд тань талархаж гялайлж буйгаа юу гэж илтгэж илэрхийлж мэдүүлж мэдэгдэхээ мэдэхгүй л байна ч, хөөрч баярлах, хэрэг явдал болж бүтэх, бусдынхаа сайн сайхныг соэсож чагнаж дуулах гэхчлэн бүлээн дулаан бүхнийг халуун дулаан илч цацруулсан сайныг мэдэрч мэдэх бүрт өөрийн эрхгүй амнаас минь гардаг "сайхаан" хэмээн хэлдгээ л өөрт тань хэльедээ, "сайхаан" , гялайлаа нара минь.
2014-09-06
ovoo:
50000 ruble avdag bol ajil hiigeed yahav. suraad l baihaas. 2500000 tug shuu dee.
2014-09-06
erhuu:
orost onts surval 1500 rubl ogdog tiim honshoortoin barag baihguilde sain bol 1000 rubl 50.000 rubliig mongoloodl lav ogdoggui shu
2014-09-06
bathui:
estoi jombogotoi tasrchee.
2014-09-06
бимаа:
тэр сүүлийн хүүхэн муухай юмаа, хоёр амьдрал хоёр нүүр гаргаад хүмүүс яаж болоод байдын, нөхрийнхөө доор нэг хэвтээ л нөгөө хүнийхээ доор нэг хэвтээ л ямар олон хатантай байж болдог султан хаан биш дээ энэ чинь одоо, гэнэт уур хүрчихлээ, ийм амьдрал туулж үзээгүй болохоор ёстой ойлгохгүйм, бөгсөнд нь хий орчдымуу яадын, би л тэгвэл хөгшөөн хоёул салъяа даа сэтгэл хөрсөн би өөр хүнтэй гэж хэлнэ, тэлээ хурга шиг явж чадахгүй, балай юм бэ яасан за за баахан нуршчихлаа ккк
2014-09-06
nara um uz-d:
hi tanai hogshniig hed honog hevtuulie gevel yah bol.ooroos ni sanaliig ni asuugaarai.chi hund tusaldag saihan setgeltei um.nogoo ovchnii talaar emch naraaraa sudluulj bgaa.manai emnelegiin chiglelees arai oor um gehdee tanai eejiig hed honog hevtuuleed ovchniih ni esreg harshlahgui em tariagaar demjeed ogie gej bodson umaa eejeesee ochirvaani emneleg geed asuugaarai
2014-09-06
nara:
sain uu.ene sard urd ni yrij baisnaaraa heden hogshdiig hevtuuleh tolovlogootei bna.chi bolon busad unshigchidad davuu erh olgono shuu hoovoon zalgaarai 70 s deesh nastai baynzurh duurgiin irgen amidral ni uneheer hund bgaa 3-5 huniig une tolborgui onoshilj emchilnee
2014-09-06
юм-үз/хоовонд/ :
хоовон минь, нямжав гуайнхаар шурд хийгээд тус дэм болчихдог, болждээ хө
2014-09-06
юм-үз:
сайн байцгаана уу? хэхэхэ, 10 жилээ төгсчихөөд үндсэн сургуульдаа явж очиж суухаас өмнө манай сургууль заавал хэлний сургуулийн бэлтгэлийг заавал дамжуулж авна гээд. гээд яахав, тийм л жаяг тогтоочихсон хойно эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд нэг жил суралцаж билээ, ...хүүхэд байждээ. нэгэнт л гэрлэж бараалаад 2-лаа аж төрж амьдран суухаар хэрэг зориг хүсэл тэмүүлэл нэгдэж нийлээд л нэг гэрт орж өрхөө татсан л бол элдэв шалдвын " илүү дутуу амраг" ч гэнүү нэг тиймэрхүү хөлдөө гүйдэлтэй байх ч дээ, маний хувьд таашаадаггүй, таалагддаггүй, ёстой дургүй. өөрийн ч, хүний ч амьдралыг, зүрх сэтгэлийг урж тасадчих хэрэг юу байдаг юм болдоо, "мангар, маанаг дүйнгэдүү" болохоороо ухаардаггүй юм болвуудаа би гээч этгээд.
2014-09-06
ganaa-d:
hooyo ganaa ter oyutan chini uurhaigaasaa tetgeleg avdag geed bgaam bishiin bishuu
2014-09-05
sainuu:
sainuu manaihaan bas ch gagui ee deeguur l orloo doo kkkk suuliin huuhen aimaar yumaa dandaa nuuts yavna gej yu bhavdee gej .......kkkkk ter oyutan ohin sain bn shdee bie-ee daagaad erhuud sain suraad zarim neg huuhduud mungu-iig uguud suraad iree geheer aavaa,eejee bolood chuham hol bh shig hezuu yum alga geed hureed irehiin ter ohin harin ih taalagdlaa hoovondoo ih bayarlalaa.
2014-09-05
ганаа:
тэтгэлгээр сурч байгаа оюутан 50 000 рубль авна гэж байдаггүй юм аа. тэр тусмаа зах хязгаар болох эрхүүд шүү. ингэж худлаа юм бичихээ болиоч. хий юм зохион бичиж байхын оронд шалаа угаагаач чи.
2014-09-05
баригдана:
сүүлийн хэсгийг нөгөө хүүхний нөхөр олж уншвал эхнэрээ шуудл барих юм байна даа...
2014-09-05
айргийн 5д:
эмчилгээний чанартай инээд бэлэглэсэн сайхан юм уншлаа. "өрөвдлөө өнөөхийгөө" гэсн чинь савж уналаа бна хахаха. налгар намарын мэнд ээ ... баярлалаа.
2014-09-05
-333:
хоовон баярлалаа
2014-09-05
aman huzuudlee gej:
emegtei humuus ch muuhai bna shuu
2014-09-05
1-т юм байна шдээ:
ээх эрхүүгийн хавар гэж
2014-09-05