Луганск мужийг сэргээн босгоно
2014-09-07

Украины зүүн хязгаарын Луганск мужийг сэргээн босгох ажил эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй тохиролцоонд хүрч, Луганск мужид армийнхан болон салан тусгаарлагч нар харилцан гал зогсоосон билээ.

1

Энэхүү үйл явдлын дараа “Ард түмний нэгдсэн холбоо” хэмээх сайн дурынхан Луганск мужид зөрчил, мөргөлдөөний улмаас эвдэрч сүйдсэн барилга байгууламжийн хэсгийг хотоос гаргаж, мужийн иргэдэд цэвэр ус болон хоол хүнс тарааж эхэлжээ. Мөн Засгийн газраас Луганск мужийн захиргаанд эхний ээлжинд нэг сая ам.доллар төсөвлөж, нэмэлт хүч илгээсэн гэв. Тус мужийн удирдлагууд энэхүү мөнгөөр эхний ээлжинд инженерийн шугам сүлжээг сэргээн засварлахаар болсон хэмээн мужийн захирагч Веригина хэлэв. Тэрбээр “Салан тусгаарлагч болон армийнхан Луганск мужийг сүйрүүлсэн. Бүтэн зүйл ганц ч байхгүй. Бүгд эвдэрсэн. Мужийн иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна” гэжээ.

Ирэх долоо хоногт Луганскт НҮБ-ын элч нар хүрэлцэн ирж, АНУ, Британи зэрэг орнуудаас илгээсэн тусламжийн барааг хүлээлгэн өгөхөөр болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
б.дэлгэрцэцэг:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08
зочин:
ёстой хуцваа, украйны дэглэм өөрөө нурах гэж байна
2014-09-07