"Солонго" хорооллын дэд бүтцийн ажил эхэллээ
2014-09-08

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 11 дүгээр гудамжны хойно шинээр баригдах "Солонго" 1000 айлын орон сууцны хорооллын дэд  бүтцийн ажлын нээлт болжээ. Уг нээлтийн үйл  ажиллагааны үеэр тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх компаниудад батламж гардуулсан байна. Тус хорооллын дэд бүтцийн ажлыг “АУЭХ Систем" ТӨХК , "Мандал-Голомт" ХХК, "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ гүйцэтгэх аж. Уг хорооллын дэд бүтцийн ажлыг энэ онд багтаан дуусгах юм байна. "Солонго" 1000 айлын орон сууцны хорооллын эхний 300 айлын байрыг 2015 онд  ашиглалтанд оруулна.

р

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
энгхолл :
хоеееххрхуц *
2014-09-08