Голомт банк өнгөрсөн 7 хоногт
2014-09-08

 

Монгол эх оронд минь налгар намрын өдрүүд үргэлжилж буй ч үйл явдал өрнүүн байна. Голомт банкны хамт олны хувьд ч өнгөрсөн 7 хоногийг  харилцагчиддаа дуулгах сайхан мэдээгээр дүүрэн үдлээ.  

 :

2014.09.03-ны өдөр

.

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХУДАЛДААНЫ БАНК

ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙНХЭЭ ХҮҮГ БУУРУУЛЛАА

.

Олон улсад 1500 гаруй салбар нэгжтэй, дэлхийд активынхаа хэмжээгээр нэгт ордог Хятадын хамгийн том банк болох үйлдвэрлэл худалдааны /Industrial Commercial Bank of China/-тай Голомт банк 2008 оноос гадаад төлбөр тооцоо, бэлэн юаний зузаатгал, арилжаа, худалдааны болон шууд зээлийн санхүүжүүлт дээр хамтран ажиллаж  ирсэн билээ.

:

Тэгвэл 2014.09.03-ны өдөр хоёр тал уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргаж, худалдааны санхүүжилтийн гэрээг байгуулж гарын үсэг зурлаа.  Ингэснээр Голомт банкны харилцагчид зөвхөн БНХАУ-аар хязгаарлахгүй дэлхийн бусад орноос бараа, тоног төхөөрөмж, түүхий эд,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлохдоо тус банкны санхүүжилтээр бизнесээ өргөжүүлэн, санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжтой болж байна.

.

Учир нь энэхүү гэрээ ёсоор тус банкны зээлийн хүү 2 дахин буурч, нөхцлийн хувьд уян хатан болж буй тул харилцагчдийн хувьд богино хугацаанд хямд зардлаар   зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэж байна.

 .

2014.09.04-05-ны өдрүүдэд...

.

 “DISCOVER MONGOLIA 2014ЧУУЛГА УУЛЗАЛТЫН

АЛБАН ЁСНЫ БАНКААР ГОЛОМТ БАНК АЖИЛЛАЛАА

.

Энэ сарын 4-5-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо 12 дахь жилдээ зохион байгуулагдсан "Дисковер Монголиа-2014”  уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын албан ёсны банкаар Голомт банк ажиллалаа. Энэ жилийн “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалтыг Уул Уурхайн Яам дэмжиж оролцсон  бөгөөд шинэчлэн найруулсан  Ашигт Малтмалын Тухай Хууль хэрэгжиж эхэлж буйтай давхцсанаараа өнгөрсөн жилүүдийнхээс онцлогтой боллоо.

 .

2014.09.05-ны өдөр

.

УНГАР МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛОМЖТОЙ

_

2014 оны 9-р сарын 5-ны өдөр МҮХАҮТанхимаас санаачлан Унгар Монголын Бизнес Форумыг зохион байгууллаа. Тус форумд Унгарын зам тээвэр, ложистик, батлан хамгаалах, мэдээллийн технологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарынхан оролцсон байна. Голомт банкнаас форумд оролцогчдод зориулж Монгол Улсын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, мөн Голомт банктай хамтын ажиллагаатай Унгарын банкнаас  санхүүжилт авах боломжийн талаар танилцуулга хийлээ.

 :

2014.09.05-07-ны өдрүүдэд...

.

БАРИЛГА ОРОН СУУЦ 2014 ҮЗЭСГЭЛЭНД ГОЛОМТ БАНК ОРОЛЦЛОО

.

Барилгын зөвлөгөө мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга Орон Сууц 2014” үзэсгэлэн 7 дахь жилдээ амжилттай явагдлаа. Үзэсгэлэнд 100 орчим аж ахуйн нэгж оролцсон бөгөөд Монгол Улсад Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой давхар тохиосноороо онцлогтой болсон юм.

.

Энэ үеэр бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцнуудаас гадна нийслэл хотод шинээр баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууц, хаусуудыг танилцуулснаас гадна дотоодын барилгын салбарт нэвтэрч буй  дэвшилтэт техник технологи, шинэ нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнгийн үеэр Голомт банк хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэдэд банкны зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулж шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

.

2014.09.05-ны өдөр

.

ГОЛОМТ СЕКЬЮРИТИЗ КОМПАНИ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ

 .

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 20 гаруй жилийг үдсэн ч бонд гаргах, гадаадын бирж дээр хувьцаа гаргах, хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, хувьцаа эзэмших гэх мэт танил мэт боловч цаад утгыг нь тэр бүр ойлгохгүй үг хэллэг ихээр хэрэглэгдэх болсон. Эдгээр нэр томъёог тайлбарлаж, санхүү, хөрөнгө оруулалт, хувьцааны зах зээлийн талаар мэдээлэл өгөх  зорилготой “I Like Mongolian Capital Market” арга хэмжээг 1000 гаруй хүнийг хамруулан BDSec компани зохион байгууллаа.

.

Голомт секьюритиз компани энэхүү арга хэмжээнд оролцож, хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүй, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, хөрөнгийн бирж, валютын арилжаа  зэрэг мэдээллийг оролцогчдод өгч, брокер, диллерийн компанийн үйл ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдэд ямар ашиг тустай байх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Shuud.mn
Сонин хачин