Нарендра Модиг огцрохыг шаардав
2014-09-08

Энэтхэгийн томоохон хотуудад Ерөнхий сайд Нарендра Модиг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн тухай “www.eonline.com” мэдээллээ.  Жагсаалд оролцож буй иргэд Модиг Ерөнхий сайдын албыг хүлээн аваад 100 хоноход улс оронд ямар ч ахиц гарахгүй, ядуурал, хүчирхийлэл газар авлаа хэмээн буруутгажээ. Моди Ерөнхий сайдаар сонгогдоод 100 хоногийн дотор 100 мянган ажлын байр бий болгож, төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмнэ хэмээн амалж байсан юм. Мумбай хотын төвд цугларсан иргэдийг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус, нулимс асгаруулагч ашиглаж, 200 гаруй хүнийг саатуулсан аж.

Мөн Шинэ Дели хотод Модигийн зургийг шатаасан 10 хүнийг баривчилж, 15 цагийн турш байцаалт авчээ. Энэхүү хэргийн дараа уурлаж бухимдсан иргэд цагдаагийн байр руу дайрч, гурван цагдаагийн биед хүнд гэмтэл учруулжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
б.дэлгэрцэцэг:
зөв шүү үүүүүүүүүүүүүү
2014-09-08