Ховд гол дээр усан цахилгаан станц барина
2014-09-08

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзжээ. Тэд  Ховд гол дээр усан цахилгаан станц барих асуудлаар ярилцжээ. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40-өөд километрийн зайд орших Ховд голын хавцалд баригдах усан цахилгаан станц нь 160 сая орчим ам.долларын өртөгтэй аж. Уг усан цахилгаан станц 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно.

б

ZTM компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга хэмжээний талаар ярьж танилцуулсан байна. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол, Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин