"Халх гол" ном хэвлэгдэн гарлаа
2014-09-08

Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Халхын гол” ном хэвлэлэтээс гарчээ. Уг ном “XX зууны эхэн хагасын Ази тив дэх улс төрийн нөхцөл байдал”, “Монгол Улсын эсрэг Япон, Манж-Го-гийн зэвсэгт халдлагууд”, “1939 оны 1-5 дугаар сарын байлдаан”, “Баянцагааны байлдаан”, “Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт”, “Есдүгээр сарын байлдаан”, “Дайны төгсгөл, үр дүн, сургамж”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатрууд”, “Зөвлөлт Холбоот Улсын баатрууд”, “Дайны ялалтыг мөнхөлсөн хөшөө, дурсгалууд”, “Хавсралтууд” гэсэн арван бүлэгтэй аж. Номын түүхийн зөвлөхөөр доктор С.Ганболд, Зэвсэгт хүчний жанжин штабын хэлтсийн дарга Ц.Батсайхан, Батлан хамгаалах төв архивын мэргэжилтэн Ж.Гантулга, “Соёмбо” сонины эрхлэгч Г.Нямдорж, Монгол цэргийн музейн мэргэжилтэн М.Бямбарагчаа нар ажиллажээ.
б
“Халхын гол” ном нь “Монгол Улс Дэлхийн II дайнд” цувралын нэгдүгээр дэвтэр бөгөөд ирэх жил тохиох Чөлөөлөх дайны 70 жилээр энэ төрлийн танин мэдэхүйн ном гаргах аж.
х
В.Бат
Shuud.mn
Сонин хачин
mongoliin irgen:
delhiin 2 r daind mongolchyyf orosyydad yaj tysalj baisniig orosiin syrah bichig ter yeiin chuluulugdsun ornyydiin syrah bichigt oryylah heregtei shdee.ted iy ynaj uvul yamar dah degtii umsuj iynii mah idej yavsniig mongol moridyyd hervhilnedee.
2014-09-08