Улаанбаатар
Хилийн чанад дахь монголчуудын холбоод Улаанбаатарт чуулна
2014-9-9

Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч оролцох аж. Тэд тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа юм.

ө

Энэхүү арга хэмжээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтын 10 жилийн ойтой давхцаж буй аж.

Shuud.mn
Сонин хачин