ШӨХТГ-ын мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хороо үгүйсгэлээ
2014-09-09

ШӨХТГ-аас өчигдөр мэдээлэл хийж, Эрчим хүчний зохицуулах хороо нь тус газраас зөвшөөрөл авалгүйгээр цахилгааны үнийг хууль бусаар нэмсэн хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн эрчим хүч түгээж, дамжуулдаг байгууллага, холбогдох албан тушаалтнуудад тогууль оногдуулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийж, ШӨХТГ-ын мэдээллийг үгүйсгэлээ. Тус хорооны Хуулийн хэлтсийн дарга Б.Энх-Амгалан "Эрчим хүчний байгууллагаас цахилгааны тарифийг нэмсэн нь хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн ажил. Эрчим хүчний тухай хуулинд эрчим хүчний тарифийг хянаж, батлах эрхийг Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон байдаг. Тэгэхээр энэ бол хуулиар олгогдсон бүрэн эрх. Энэ эрхээ хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлнэ. Энд хэн нэгнээс зөвшөөрөл авах асуудал ямар ч хууль тогтоомжид байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.

а

Мөн ШӨХТГ-аас үнэ нэмсэн тогтоолыг хүчингүй болгох эрхзүйн чадамжгүй. Тиймээс үнэ нэмсэн тогтоол хэвээр хэрэгжиж, эрчим хүчний тарифийг нэмэгдсэн үнээр төлөх ёстойг ч дуулгав.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
zochin:
oros tech conhnii uildver:-vakuum conhnii yalaa shumuulin sohoj huraagddag,shuurtei toroo 9 sariin 13 hurtel hyamdruulj bna.une:huvantsar hureetei ni 20000-25000-30000tog,tomor hureetei ni 35000tog bolloo.batalgaa 3jil.ta buhen amjij zahialaarai.utas:95000020,95050020
2014-09-09
erchim:
unee nemehees uur argaar ajillaj chaddaggui dargiig soli
2014-09-09
irgen:
монголын төр, хууль, зохицуулалтын байж байгаа царай нь энэ дээ. хэдэн хүн иргэдээрээ тоглоод л. өнгөн дээрээ харагдаж байгаа нь бат-үүл, магнай ...
2014-09-09
irgen:
hymraltai baihad unee nemhee dariui zogsooo
2014-09-09