Ташкентын дэвжээнд манай дөрвөн бөх гарна
2014-09-10

Узбек улсын Ташкент хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

х

Өнөөдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаанууд болно. Манай бөхчүүдээс 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Алисе Лампетай учраа таарчээ. 55 кг-ын жинд дэлхийн залуучуудын аварга, ОУХМ А.Батцэцэг эхний тойрогт Энэтхэгийн бөх Поожа Дхандатай барилдана.

х

Харин 60 кг-ын жинд хүч үзэж буй дэлхийн залуучуудын аварга, ОУХМ С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт ОХУ-ын Наталья Гольцтой таарсан бол 69 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ Б.Одончимэг Латвийн бөх Лаура Скижинатай оноолт таарсан байна.

х

Тамирчиддаа амжилт хүсье.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
mmmm:
amjilt ohidoooool alad og
2014-09-10
mongol tumen:
manai ohiduud chadnaa, amjilt husie!
2014-09-10