Гэмт хэргийн илрүүлэлт өсчээ
2011-01-21

Нийслэлийн цагдаагийн газар 2010 онд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гэмт хэргийн шинжтэй 42748 гомдол мэдээлэл хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй 27790 гомдол, мэдээлэл авсны дагуу 39.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд 10863 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өнгөрсөн үеийхтэй харьцуулахад 476 хэрэг буюу 4.2 хувиар буурсан байна. Мөн түүнчлэн сэжигтэй этгээд нь тогтоогдоогүй 3853 гэмт хэрэг гарснаас 2063 хэргийг гэм буруутанг тогтоон ял сонсгож, гэмт хэргийн илрүүлэлт 53.5 хувьтай өмнөх онтой харьцуулахад 3.44 хувиар өссөн байна.

Зохицуулах зөвлөлөөс 2010 онд архидан согтуурах, мансууралтай тэмцэх ажил нилээдгүй хийсэн энэ нь үр дүнгээ өгсөн байна.Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг. Тиймээс энэ онд архины асуудалд анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.

Н.Цэндээ

Shuud.mn
Сонин хачин