Моди АНУ-д айлчлал хийнэ
2014-09-10

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 29, 30-ны өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлалын үеэр Моди экс Ерөнхийлөгч Жорж Буштай уулзахаар болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Ирэх арваннэгдүгээр сард Обама Энэтхэг хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр болсон байна.

2000 оноос хойш өнөөг хүртэл Энэтхэгийн удирдлагууд АНУ-д төрийн айлчлал хийгээгүй билээ. Энэхүү айлчлал хоёр орны хувьд улс төр, эдийн засгийн хувьд шинэ алхам болно хэмээн Обама мэдэгджээ. Модиг тус улсын Батлан хамгаалахын сайд Шри Арун болон Сангийн сайд Ражинт Сингт зэрэг 50 гаруй өндөр албан тушаалтан дагалдахаар болсон байна.

Айлчлалын өмнө хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт болно хэмээн Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд “AFP” агентлагт ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
б.дэлгэрцэцэг:
зөв шүү манай монголд хэзээ ирэх вэ? ?????????????????????
2014-09-10