Хөрөнгө оруулалт 2.5 тэрбум ам.долларт хүрчээ
2014-09-10

"Газрын тос, шатдаг занар Монгол-2014" буюу "Oil and oil shale Mongolia-2014”олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтанд газрын тосны салбарт уйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, British  gas, Sinopec, State oil, Genie Oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгуулагын 300 орчим төлөөлөгчид оролцож байна. Хоёр өдөр хуралдах энэ хурал нь 6 дэд хуралдаантай.  Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, Газрын тосны салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, Монголын газрын тосны хайгуул, боловсруулалт,  Байгаль орчин, орон нутгийн харилцаа, тэргүүний  техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Чуулга уулзалтад  Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголын газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл ба чиг хандлага” сэдвээр илтгэл тавьжээ.

э

Тэрбээр хэлсэн үгэндээ "Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байна. Газрын тосны салбар бол  хөрөнгө оруулахад нь өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ийм хэмжээний санал ирсэн нь Газрын тосны салбарт эрх зуйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илэрхийлж байна” гэдгийг онцолжээ.

гн

Өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн 3 талбайн нөөцийг тогтоогоод байгаа аж. Энэ нөөцийн хэмжээ нь 332.6 сая тонн бөгөөд үүний 43.3 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц юм байна. Нүүрсний давхрагын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим гэдэг. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж /22%/-аараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог  гэж судлаачид дүгнэжээ.

б Сүүлийн жилүүдэд Монгол Улс  газрын тос олборлогч орон болсон бегеед энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Shuud.mn
Сонин хачин