Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу таван буудлын орчимд өнөөдөр өглөө 09.00 цагийн үед 12 настай охин цагдаагийн машинд мөргүүлж амь нас нь хохирсон осол гарлаа. Осол гаргасан машин нь Сэлэнгэ аймгийн СЭҮ 00-23 дугаартай байсан байна. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад 30 хүүхэд зам тээврийн осолд өртсөн таагүй мэдээллийг нийслэлийн Замын цагдаагийн газраас өгч байна.
а
Мөн энэ сарын 4-нд БЗД-ийн нутаг дэвсгэр Офицеруудын ордноос Цайз зах руу өгсөх замд цагдаагийн машин явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол гарч байсан.
а
Б.Бэхи