Аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд
2011-01-21

2010 оны татварын жил дуусгавар болсонтой холбогдуулан жилийн эцсийн санхүү, татварын тайлангаа аж ахуйн нэгж, байгууллага 2 дугаар сарын 10-ны дотор, иргэд 2 дугаар сарын 15-ны дотор харъяалагдах татварын албандаа тушааж, татварын тооцоогоо хийнэ үү. Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй тохиолдолд Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3 дахь заалтын дагуу татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахыг анхааруулъя.

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
Shuud.mn
Сонин хачин