УИХ-ын дэд дарга 100 настай буурайд хүндэтгэл үзүүлэв
2014-09-10

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Монголын Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчоймпол дацангийн Гавж, Дархан-унзад эдүгээ 100 настай Лочин овогтой Ишжамцынд зочилж түүнд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог түүнд мөнгөн тэтгэлэг олгож сайн сайхныг хүсэн ерөөв.

Тэрээр УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргад хандан, хүндэтгэн ирж буйд талархаж байгаагаа илэрхийлээд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн өөрийн төрөл төрөгсдийн талаар ярьж танилцуулав. Мөн тэрбээр Гандангийн лам нарын нийтийн байранд амьдарч байгаа тухайгаа УИХ-ын дэд даргад дуулгав.

a

УИХ-ын дэд дарга Л.Цог, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан иргэдээс цагаатгуулах талаар өргөдөл хүсэлт гаргах, нөхөх олговор нэхэмжлэх хүсэлт гаргах хуулийн хугацаанууд дуусгавар болоод байна. Мөн олон зуун хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхэд, ач зээ нарын зүгээс нийгмийн халамжийн зарим арга хэмжээнүүдийг, тухайлбал, амьдрал ахуйгаа өөд татахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн олговор дахин нэмж олгож өгөхийг төр засаг, цагаатгалын улсын комиссоос хүсч байгаа билээ. Хуулийн хугацааг сунгах болон нийгмийн халамжийн туслалцаа авах хүсэлттэй холбогдуулан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын комиссоос ажлын хэсэг гарган бэлтгэж улмаар Улсын Их Хуралд өргөн бариад байгаа тухай танилцууллаа.

s

Л.Ишжамцын аав Мандир овогтой Лочин нь авга ах нарынх нь хамт буудуулан нас барж , тэр үед 19 настай байсан Л.Ишжамц гэр орон, өмсөх хувцасгүй үлдэж байжээ. Тэрээр 1950-1958 онд өөрийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд мал маллах, жин тээх, сургуульд комендант, тооцооны ажил хийж байгаад хотод ирж Модны хоёрдугаар үйлдвэр буюу тухайн үеийн лам нарын үйлдвэрт мужаан няравын ажил хийж байгаад 1975 оноос Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд шавилан суусан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-11
харамсал:
хэлмэгдэлийг дахин битгий давтагдаасай гэхээр эмгэнэлт хэрэг болов ч хэлмэгдүүлэлтэй холбоотой асуудлыг одоо хааж зогсоох хэрэгтэй хэлмэгдүүлэлтийн гэм бурууг одоо жирийн хөдөлмөрлөж байгаа хойч үе үүрэх ёсгүй түүх тэр аяараа л хэлмэгдэлт байсан тэр бүхнийг ухах боломжгүй.
2014-09-11