40 километр замын ажил үлджээ
2014-09-11

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Өнгөрөгч онд гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон бол энэ жил мөн Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймгууд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдох нь ээ. Зам, тээврийн сайд А.Гансүх  Хөвсгөл-Булганы чиглэлийн авто замын ажилтай дахин танилцаад ирлээ. Тэрбээр сарын өмнө дээрх авто замын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан бөгөөд энэ удаа очиход замын ажил нэлээд урагшилсан байна. Автозамчид, замын гүйцэтгэгч компаниуд ч гэрээний хугацаанд ажлаа дуусгахаар шаргуу ажиллаж байгаа аж.

а

Хөвсгөл-Булганы чиглэлийн 253 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажлыг “Эйч Ки Би интернэшнл холдинг” компани гүйцэтгэж буй. Тус компанийн хариуцаж буй эхний 48 км авто замын ажил сарын өмнө 65 хувьтай байсан бол өчигдрийн байдлаар бүрэн хучилт хийж дууссан, харин үлдсэн 40 км замын 20 км-т хучилтын ажил үлдсэн, 20 км-т гүүр, хоолойн ажил ид явагдаж байлаа. Гэрээний хугацаанд ажлаа амжуулахын тулд цаг наргүй ажиллаж байгаа гэдгийг төслийн зохицуулагч С.Баясгалан салбарын сайддаа танилцуулсан. “Хангай газар, тэр тусмаа уулархаг бүс нутагт авто зам тавина гэдэг хэр баргийн хүний зориглож хийх ажил биш. Манай замчид, замын компаниуд маш сайн ажиллаж байна. Сарын өмнө энд ирэхэд ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байсан. Гэтэл одоо ирэх сарын 1 гэхэд Хөвсгөл-Булганы авто замын ажил бараг дуусчих болов уу гэсэн итгэл төрж байна. Хэрвээ цаг агаар дулаахан, бороо хур багатай бол манай замчид гэрээт хугацаандаа замаа ашиглалтад оруулж чадах юм байна. Яам ч энэ ондоо багтааж ажлаа дуусгахын тулд ойр ойрхон хяналт тавьж ажиллалаа” хэмээн Зам, тээврийн сайд А.Гансүх онцолсон юм.

а

Хөвсгөлийн Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замын ажил иймэрхүү явцтай байсан бол Тариалан сумын Хужиртын дөрөлжөөс Хөндлөнгийн дөрөлж хүртэл 32 км зам барилгын ажлыг “Хотгор зам” компани гүйцэтгэж буй. Тус компанийнхан сарын өмнө салбарын сайдыг очиход цаг агаараас шалтгаалж ажил нэлээд хойшилсон хэмээн нэлээд урамгүй дүн мэдээтэй сууцгаасан бол энэ удаа ажлаа бараг л дууссан, одоо ердөө 6-хан км замын асфальтан хучилтын ажил үлдсэн хэмээн салбарын сайдаа баяртай угтана билээ.

а

Мөрөн-Тариалан чиглэлд 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулсан “Их Монгол барилга” компани сарын өмнө салбарын сайдад ажлын гүйцэтгэл дөнгөж 50 хувьтай яваа хэмээн танилцуулж, зэм хүртэж байсан бол өчигдрийн байдлаар суурийн ажил дууссан, одоогоор 16 км замын асфальтан хучилтын ажил үлдсэн, гэрээт хугацаандаа амжиж ажлаа дуусгана гэсэн амлалтыг өгсөн юм.

а

Ийнхүү Хөвсгөл-Булганы чиглэлийн 259 км авто замын барилгын ажил дуусах шатандаа орж, одоо ердөө 40 гаруйхан км замын барилгын ажил үлдээд байна.

Shuud.mn
Сонин хачин
1211122:
you gesen ug ve 10 sm tavih estoi zamiig 5 sm zuzaantai tavina, 8 m orgontei tavih estoig n 6 metr tavina tegeed zahiral n baahan mongo harmaalj avaad alga bolno er n bol kompanii ashg n todorhoi baih estoi getel heet shunaad mash huuramch youm hiij ogool alga bolj bga sh dee unen shdee
2014-09-11
tuner:
said sandarch l yavaa yum shigee
2014-09-11
зочин:
бушуу туулай боривондоо *тай гэж, наад нөхдүүдийнхээ барьж байгаа замын уртыг биш, зураг төсөлд тусгасан чанарын дагуу барьж байгааг л хатуу хянавал зохилтой.
2014-09-11
engineer:
zamiinhand ulirliin chanartai ajilladag geed bank zeel ugduggui n tr geel shiideh asuudal zunduu bnoo
2014-09-11
zam chin.:
saidaa ta negent barigdaj bui zamiig l vzeed yvaad baix ym ! ta zamchin bid nariinxaa tuluu bodlogiin tal deer jaaxan gesen zuil xiij, bas bid nariigaa xamgaalj baigaasai tuilaas xvsej bna daa!!!!!
2014-09-11