Сургуульд бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдав
2014-09-12

Газын зурваст НҮБ-ын тусламжаар баригдсан “United Nations” хэмээх сургуульд хэт даврагчид бөмбөг дэлбэлсэний улмаас 45 хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Палестиний Ерөнхий сайд Махмуд Аббас “Энэхүү халдлагыг хэт даврагч “Хамас” бүлэглэл үйлдсэн. Тэд эрхээ тогтоохыг санаархаж байна” гэж хэлсэн байна.

Цагдаагийн газраас “Амиа алдсан хүмүүсийн 22 нь 7-15 насны хүүхдүүд байсан. Энэхүү халдлага өдрийн 12.00 цагийн үед болсон учир олон хүүхэд амиа алдсан. Дэлбэрэлтийн үеэр тус сургуулийн захирал НҮБ-ын төлөөлөгч Давид Мон амь үрэгдсэн байна. Дараалсан дэлбэрэлтийн үеэр сургуулийн 80 хувь нь нурсан” гэж мэдээлжээ.

Харин “Хамас” бүлэглэлийн шашны тэргүүн Ахмед Ясин дээрх хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгджээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг илрүүлэхийн тулд Газын зурваст хөл хорио тогтоосон байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин