Импортын хэмжээ 15.4 хувиар буурчээ
2014-09-12

Монгол Улс 2014 оны эхний найман сард дэлхийн 126 оронтой худалдаа хийжээ. Энэ хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 7175.6 сая ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 3576.3 сая ам.доллар, импорт 3599.3 сая ам.долларыш эзэлж буй аж. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 221.1 сая ам.доллар буюу 3.2 хувиар, экспортын хэмжээ 878.5 сая ам.доллар буюу 32.6 хувиар өсчээ. Харин импортын хэмжээ 657.4 сая ам.доллар буюу 15.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

ө

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний найман сард 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний найман сард 23.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 тэрбум ам.доллараар буурчээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин