Сургуулийн номын санд ном хандивлав
2014-09-12

Тахарын албаныхан өнөөдөр Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн номын санд “Залуу хүний заавал унших ёстой 100 номын жагсаалт”-д багтсан есөн номыг хүлээлгэн өгсөн байна. Эдгээр номыг тус сургуулийн номын санд өгсөн нь 2600 гаруй сурагчдад оюуны томоохон хөрөнгө оруулалт болж байгааг энэ үеэр онцолсон байна. Энэхүү сайн үйлсийн ажил нь Хууль зүйн яамнаас зохион байгуулж буй “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяны хүрээнд зохион байгуулсан ажээ.

vg

Дашрамд дуулгахад, Хууль зүйн яамнаас энэ сарын 13-ны өдөр буюу маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Тэгвэл өнөөдрийн сайн үйлсын аян нь тус өдөрлөгийн эхлэл болж байгаа аж.

bh

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
mandah:
tahar-iin alba shorongoos orgoson huniig erj haij oldog uu. gadaadad bol iim baidag. orgood oldoogui huniig 100 jil ch haidag
2014-09-12