Дэлхийн анхаарлыг татсан уулзалт
2014-09-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын дарга Си Зиньпин нартай уулзсан билээ. Энэхүү гурван талт уулзалтын үеэр хөрш орнуудын төрийн тэргүүн нарын хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

э

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: АПЕК-т элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье

  • Монгол Улсын санаачлагаар зохион байгуулж буй энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүний уулзалтад хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
  • Монгол Улс нь, ОХУ, БНХАУ- тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх бодлогыг гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэл гэж үздэг.
  • Монгол Улс нь газар зүйн байршлын хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд бүхлээрээ оршдог цорын ганц улс юм. Мөн зөвхөн хоёр хөрш орныхоо нутгаар дамжин далайд гарах боломжтой орон юм.
  • Монгол Улс нь өөрийгөө, ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг юм.
  • Дээд хэмжээний “Улаанбаатарын уулзалт”-ын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалтыг жил бүр зохион байгуулж байх, эхний уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх саналыг бид мөн дэвшүүлж байна.
  • Энэ оны 11 дүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлэхийг Эрхэмсэг дарга Си Зиньпин, Эрхэмсэг Ерөнхийлөгч В.В.Путин нараас хүсэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгоход бэлэн

ө

  • Дэлхийн II дайны үед Монгол Улс бидэнд маш их тусалсныг бид хэзээ ч мартахгүй. Ирэх жил бид Эх орны их дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэнэ.  Энэ ойд ажил нэгтэй хоёр нөхрөө урьсан байгаа.
  • Дараагийн уулзалт ОХУ-ын Уфа хотноо ирэх оны долдугаар сард болох үеэр гурван талт уулзалтыг хийж болох юм.
  • Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна. Ийм санаачлагыг хэрэгжүүлэх нь бас гурван талт уулзалтын хэмжээг өсгөж байгаа.
  • Мөн бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Бид бас Торгон замын төслийн тухай сайн мэдэж байгаа. Түүнийг Оросын бусад төсөлтэй уялдуулж бодож болох юм. Мөн Талын зам гэсэн төсөл байна.
  • Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно.
  • Манай Монголын анд нөхөд зохих шийдвэр гаргаж Монгол Улсыг ШХАБ-ын бүрэн хэмжээний гишүүн болгох асуудалд гишүүн орнууд бүгдээрээ бэлэн гэж бодож байна.

ө

БНХАУ-ын дарга Си Зиньпин: Бид Монголыг дэмжинэ

ө

  • Миний Монголд хийсэн айлчлалын үеэр ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Хятад, Монгол, Орос гурван улсын стратегийн харилцааг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэж тохиролцсон.
  • Эдийн засгийн хувьд гурван тал өөр өөрийн давуу талыг ашиглаж харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталсан хамтын ажиллагаа явуулж, харилцан нөхөж, хамтдаа хөгжих болно. Үүнээс гадна Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд ашигтай юм.
  • Орос, Монгол, Хятад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг гурван улсад тогтмол ээлжлэн хийх, эсвэл шаардлагын дагуу олон улсын арга хэмжээний үеэр зохион байгуулж болно.
  • Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Мөн холбогдох бусад талуудтай хамт хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна.
  • Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал. Мөн энэ бол бидний өмнө тулгамдсан асуудал байдаг.
  • Гурван улсын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлж, гурван улсыг холбох төмөр замын гол шугамыг шинэчлэх, мөн гурван улсыг холбох төмөр замын шинэ шугам байгуулах талаар ярилцаж болно.
  • Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох талаар ярилцахад бэлэн байна.
  • Хятадын тал Монгол, Оросын талтай хамтран аялал жуулчлал, мэдээлэл, гамшигтай тэмцэх салбарын хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна.
  • Бид харилцан ашигтай, эрх тэгш хамтран ажиллах аюулгүй байдлын шинэ үзэл санааг баримтлах ёстой.
  • Бид цаашид Монголын тал олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Монгол Улс АПЕК-т элсэхийг дэмжинэ.
  • Монголын талаас санаачилж буй Улаанбаатарын яриа хэлэлцээг дэмжиж байна. Монголын тал зохистой хэлбэрээр Зүүн хойд Азийн механизмд оролцохыг дэмжинэ.
Shuud.mn
Сонин хачин
tsooj:
bayrlalaa amjilt hvsie
2014-09-18
зочин:
монгол улсын гадаад харилцаанд, 3 хөршийн найрсаг харилцаанд болон манай улсын хөгжи шинэ шатанд гарах том уулзалтуудыг хийж ард түмнээ баярлууллаа. таниараа бахархаж байна.
2014-09-17
sain bna:
ta nar xardaa nogoo 2 teneg bol jinxen bantan xutgaxgvi yu tiims daraagiin songuulid anxaarax xeregtei axij iim xvn oldoxgvi shvv
2014-09-13
haagi:
udval, bat-erdene 2 baisan bol yaj bgaa bol, yadaj oros hel baihgui, yana aa, tosoolson chini ineed ch hureh shig. avarga maliigaad l, oligtoi ch yum yarij chadahgui, udval avgai hun bolgonii ugend orj, baahan meddeg tsarailj bantan hiih baisan daa, he he.
2014-09-13
mnbv:
ene ajiliig nuraaj magadgui .hen be .bid
2014-09-12
mongolia:
ene 2 hurshteigee hamgiin turuund hariltsan ashigtai ajillah heregtei . ternees bish 2 ,3 dah ornuud bol bidend ur uguujuu tudiilun uguhguiee. elbegee sain bn sanaatai bn amjilt.
2014-09-12
иргэн:
ухаантай сайн ерөнхийлөгч урагшаа дахин сонгоноо ерөнхийлөгчөө
2014-09-12
babar:
buh um saihan bln
2014-09-12
unshigch:
ardchilsan huvisgaliig hiij yavsan hunii huvid ebe mongold yu und tsenetei ve gedgiig jinhene oilgodog hunii neg. jinhene uls turch hun. bild hajuud ni aavaa dagaj yavaa huuhed shig l haragdaj baina.
2014-09-12
irgen:
xxrxx txrd garhaaraa bvh yum saihan gydamjind garhaaraa bvh yum bolohgvi
2014-09-12
nbjfgj:
манай ерөнхийлөгч олон улсад монгол орныг таниулж тусгаар тогтнолоо улам баталгаажуулж чадаж байна
2014-09-12
sain2:
bid uragshilnaa
2014-09-12
adaraa:
eronhiilogch estoi mundag ajillalaa.bat erdene avarga baisan bol yah baisan bol
2014-09-12
зочин:
гол нь манай нутаг дээгүүр оху хятад улсыг холбосон төмөр зам,байгалийн хийн шугамын ажил шийдвэрлэгвэл сайн байхсан.
2014-09-12
зочин:
элбэгдорж ажлаа сайн хийж бна.
2014-09-12
зочин:
манай ерөнхийлөгч олон улсад монгол орныг таниулж тусгаар тогтнолоо улам баталгаажуулж чадаж байна гэж үзэз байна. чухал асуудлаар 2 хөрштэйгөө зөвшилцөж мөн шийдэж чаднаа гэж итгэж байна шүү.
2014-09-12