Биеийн тамир спортын салбарынхан чуулж байна
2011-01-21

Хүүхдийн спортын 4-р их наадам 2-р сарын эхээр Орхон аймагт болно. Мөн энэ онд Монгол улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн онд спортод хийж бүтээснээ дүгнэж 2011 оны ажлаа төлөвлөх зорилготой энэ салбарын удирдах ажилтнуудын зөвөлгөөн өнөөдөр эхэллээ. Зөвөлгөөний үеэр холбогдох албаны хүмүүс спортын олон сэдвээр илтгэл тавьсан юм. Энэ зөвөлгөөнд нийслэл болон хөдөө орон нутгийн БТСГ-ын удирдлага оролцож байна. Орхон аймгийн тухайд 2010 онд спортын амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж мөн “Ирээдүйн одод” 50 хүүхдийн дотуур байртай спортын дунд сургуулийг байгуулан 2009 оноос ашиглалтанд оруулан хичээллүүлж эхэлжээ.

Хүүхдийн спортын 4-р их наадам 2-р сарын 10-нд Орхон аймагт хөшгөө нээж наадмын шигшээ тоглолтууд энд явагдах юм. Энэ олон жилийн хугацаанд Монгол улсын биеийн тамир спортын салбарт хөгжил дэвшилтэй, ололт амжилттай медалийн арвин ургацтай байсан. Мөн өнгөрсөн 2010 онд спортынхон медалийн арвин ургац хурааж 2011 онд энэ амжилтаа бататган ирэх олимпийн өнгөө тодорхойлох болно гэдгийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хэлж байлаа.

А.Алтанчимэг

Shuud.mn
Сонин хачин