Нөгөө 76 юу хийгээд байна аа
2014-09-14

Сэтгэлгээ сайхан ядуурч байна даа. Улс оронд ямар мэргэжилтэн хэрэгтэй байгааг ч зөв ухаарч чадах нь цөөн байна. Боловсролын 10 дахь удаагийн шинэтгэл нь боловсролын бүхий л шат дахь Кембрижийн боловсрол боллоо. Ялангуяа сургуулийн өмнөх хийгээд бага, дунд шатныханд ихээхэн анхаарч байгаа гэнэ.  Уг нь сонсоход уянгатай сайхан үг. Даанч хэрэгжих нь юу л бол. 104 сургуулийн барилгыг ашиглалтад оруулах хийгээд их засвараар тохижуулахаас дөнгөж дөрөвхөн нь шинээр ашиглалтад орж 60-аад сургууль, цэцэрлэг огт хамааралгүй үлдэв. Нөгөө л хөрөнгө мөнгөний бэрхшээл. Гаднаа бие засах газаргүй байхсан гэсэн олон сурагчийн эрх ашиг хөсөрдөв. Нэг нь шийдвэрийг батлаж нөгөө нь биелүүлэх гэж мэрийв. Хөрөнгө оруулалт таг чиг. Хичээлийн жил дуусч байхад шийдвэр нь гарч хэрэгжүүлэх мөнгө нь удааширсаар ийнхүү тоостой орчин, эвдэрхий балгастай шинэ хичээлийн жилийг угтсан нь энэ.

1

Асуудал гүнзгийрч байгааг бүх шатандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үглэж яншив. Өө тэгсэн нөхдүүд үүнийг нэр хүндээ өндөрсгөх алтан боломж гэж бодсон бололтой хамраа сөхөөд баахан ярилцлага өгөөд эхлэв. Хөдөө орон нутгийн наадам цэнгүүнээр олонтаа зугаалсан төрийн 76 маань толгой дохиод л “Энэ муусайн юмнууд төсөвлөсөн мөнгийг ходоод руугаа шингээсэн байна” гэж ирээд л айраг цагаанд халамцан дуугарна. Тэр мөртөө хөрөнгө мөнгө нь шийдэгдээд нээлтээ хийж байгаа сургууль бүхэн дээр мөнөөх л хэрүүлч нөхөд тууз хайчлаад зогсч байх юм. Шар мах, бор чөмгөө дундалж баймааж нь ийм амжилтад хүрлээ гээд нүүр бардам албаны хуурай үгээр хүүхдүүдийг уярааж байхтай олонтаа тааралдав.

1

Ахиад бас нэг туршилт бий гэнэ. Эцэг эх, хүүхэд, багшийн хоорондох “Цүнхтэй захидал”-аар үргэлжилнэ гэнэ. Уг нь тун сайхан санаа. Харамсалтай нь санаа бүхэн хийрхэл болоод удаж байна. Туршилтын хугацаа, хамрагдах цар хүрээ нь хумигдмал. Зөвхөн нийслэлийн нэр бүхий сургуулиудын хүрээнд энэ хөтөлбөр хэрэгжинэ. Төр өөрөө санаачлаагүй энэ төсөл ашиг тустай баймаар. Харамсалтай нь шарсан мах анддаггүй түшээ нар өөртөө наалдуулахыг хичээн бүгд дэмжинэ. Бүр уралдана. Энд тэндхийн хөрөнгө оруулалтаар энэ арга хэмжээг санхүүжилнэ гээд зүтгэчихнэ. Иргэний нийгмийн зүгээс санал болгож байгааг төрийн түшээ нар өөрийнх болгохоо хэзээ ч мартаж байгаагүй. Одоо ч мартахгүй биз. Энэ хөтөлбөр бас нэг “солиотны” амны зугаа болоод, нөгөөгийнх нь насан туршийн бүтээл болоод өнгөрнө. Хэний нэр нь хамаагүй хэрэгжиж байвал болоо гэдэг нь ирээдүйгээ харсан хэн болгоны аядуу сэтгэлийн горь. Цаадуул чинь гэдэг нэрийн дор ЕБС-ийн системээр хүүхдээ сургадаггүй, монгол боловсролыг жалгын цаадах гэж үздэг эрхмүүд /улс төр бизнесийн бүлэглэлийнхний/-ийн үзэл бодлын цаад утга. Харин ардын хүүхдүүд туршилтын туулай болоод хөрөнгө мөнгийг арвижуулж байвал болно. Бүтсэн, бүтээгүй ч асуудал байхгүй. 90 оноос хойш зургаан удаа боловсролын шинэтгэл хийсэн. Үр ашгийг нь ардын хүүхдүүд бус тэд хүртсэн. Боловсролоос дамжсан асар их мөнгөний ашиг халаасыг нь түнтийлгэсэн. Түүгээр дамжуулан сурах бичгийн тендерт ялагсад, дүрэмт хувцас импортлогч олон компани өнөөг хүртэл тэжээгдэв дээ.

1

Их дээд сургуулиудын тоо багассан. 160 гаруйд тоологдож байсан нь 90 гаруйд хүрлээ. Гэхдээ энэ бол зүгээр л тоо. 130 мянган оюутан сурдаг байсан нь өнөө ч хэвээрээ. Дандаа нийгмийн ухааныхан. Эдийн засагч хуульчдаар л эгнээгээ бүрдүүлж байгаа бүхэл бүтэн том арми. Мэргэжлийн сургалтын төвийнхөн амьдрал дээрх бүтээн байгуулалтыг бий болгохоос иноваци хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний тоо нийт суралцагсдын 8 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа. Засаг төр нь харалган гэхэд дэндүү харалга байгаагийн жишээ энэ. Хөдөлмөрийн зах зээл дээрх ажилтан ажиллагсдын шаардлага, бололцоо хэр байгаа тухай тайлан мэдээ огт үгүй. Хуульч болохоор л УИХ-ын гишүүн, эдийн засагч болохоор л компанийн захирал болгох юм гэнэ. Ажилтан ажиллагсад нь ч хаа байгаа юм. Бүхлээрээ дарга болох гээд байгаа юм уу. Түүхий эд дээрээ нэмүү өртөг бүтээх мэргэжилтнүүд асар их дутагдалтай байна шүү дээ. Уран, газрын тос, төмрийн хүдэр, шатдаг занар, газрын ховор элемент, газар тариалн мал аж ахуйн түүхий эдийг АЛТ болгочих иноваци бүтээчих хүмүүс хэрэгтэй болохоос хоосон чалчигсад хэрэггүй. Сүүлийн хорин жилийн туршид хангалттай үйлвэрлэлээ шүү дээ.

1

Ингээд бодохоор манай 76 юу хийгээд байна аа гэж өөрийн эрхгүй асуумаар санагдана. Хоёр хөрштэй хийсэн түүхэн айлчлалын үед ядаж хуралдаад дотоодынхоо асуудлыг шийдсэнгүй. Засгийн газар мөнгө төгрөг яаж шийдэхийг хараад л сууж байдаг, Ерөнхийлөгч нь өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд гадаад орчинтойгоо аль болох таатай бодлого эрхэмлэхийг хичээгээд байдаг. Хөх тэнгэрийн доорх даган мөрдөх ёстой хуулийг батлагчид нь нэгнээ хэвлэлээр хэмлээд сууж байх юм. Чинхүү сэтгэл оршвол үглээд байгаа улс орны нийгэм эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг ээлжит бус чуулган зарлаад л шийдчих байсан. Хүний хүү хүрэн бөөртэй гэдэгчлэн асуудалд ингэж хандаад байгааг юу гэж ойлгох вэ.

1

Оросууд манайхныг хариуцлагагүй гэж бичиж байна. Аливаа ажлыг дуусгадаггүй, дундуур нь но ордог гэж бичиж байна. Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй хэтэрхий мөнгө хөөцөлдөж нэр хүнд муутай болсон гэж тодотгожээ. Бүх ард түмнийг нь дайруулаагүй толгойг нь дайруулан хэлж байгааг ухаарах сэхээг бидэнд өгөөсэй.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
нөгөө 76 юу хийгээд байна аа.............. юу хийхэв дээ, юм бүтээж чадахгүй малнууд, чаддаг юм хулгайгаа хийж, авилгаа аваад, худлаа мэдэмхийрээд махан толгойлцгоогоод л байж байгаа
2014-09-17
* суулт:
уих-ын 76 юу хийхэвдээ, яажшуу идэж уухаа л бодож, хоорондоо муу муухайгаараа дуудалцаж/энэ нь зориуд жужиглэж байгаа узэгдэл юм/ цаагуураа хуйвалдаж хэнийг яаж холгох, гайд гаргах хороо найруулж байгаагаас еер юу хийж чаддаг юм? юу ч чаддаггуй новшнуудшдээ!!!?
2014-09-15
saihan bish muuhai geech:
setgelgee saihan yaduurch baina gejee. saihan yaduurah gej yu baihav dee setgelgee muuhai yaduurch baigaa gej heleh geed hel ni halitirav uu daa.
2014-09-15
hongortsog:
ezengui tor bolsoon
2014-09-15
baagii:
боловсролын саад гантомор сб дуургээс гарсан боловч гарсан тойргийнхоо сургуулийг бариулчихаж чадахгуй 3жил боловоо одоо 3 р сургууль донгож эхлэж байна хувийн компанийн орон сууц жилд 5давхар хуртэл баригдаад зарим нь ашиглалтанд орчих юм улсынх болохоор байдаггуй энэ юу. гэсэн уг вэ???!!!
2014-09-15
зочин:
боловсролын салбар бүүр эзэнгүй боллоо ш дээ, ан ч бүх л шатанд самраад дууслаа даа
2014-09-15
ттттт:
уих муу болохоор засгийн газар нь яаж сайн байхав ийм л хүмүүст итгэл өгч лээ
2014-09-15
pkxny :
тэд нар тэмүүжин шигээ бага насны хүүхэд * самуундаа уруу татаад л явж байгаа байх даа хөөрхий
2014-09-15
irgen:
76 alia salbadai narin tuhai zov bichjee.
2014-09-15
avilgach:
ouitnuud tugsuud ajiltai boloh eseh ni bidend hamaagui ee. tednii songuuliin sanaliig huadaldaj avah ni bidend chuhal. iimees bid ouitnii toog albaar ih bailgan, mun tedend zoriulj olon turliin halamj, hungulult gargadag yum. bidnii gol zorilgo bol ta nariig bainga yaduu bailgah. iimees bid ta nariin tuluu bainga anhaarch, uursduu uurdiinhuu tuluu surj hudulmurluh husliig chin booj haahad anhaarlaa handuuldag.
2014-09-14
unen:
yag unen bichsen bna
2014-09-14