Дэлхийн I дайнд амиа алдсан иргэдийг хүндэтгэв
2014-09-15

Ромын хамба ламтан Францис өчигдөр Ватикан хотноо дэлхийн I дайнд амиа алдсан олон мянган гэмгүй хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, ном айлдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хамбатан энэ жил тохиож буй дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ойд зориулж 30 орны Ерөнхийлөгчид хандаж “Дайныг үл дэлгэрүүлэх гэрээ” байгууллахыг хүсч, дотоодын хямрал, зөрчилдөөнтэй улсуудыг найрамдахыг хүсчээ.

1

Францис 10 мянга гаруй итгэгч түмэндээ хандаж 30 минутын  турш “Энх цаг, эрүүл мэнд” хэмээх сэдвээр лекц уншсан байна. Хамбатан төгсгөлд нь, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад, Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес, Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас болон Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум нарыг буруутгаж “Хүсээгүй дайны золиос болж буй иргэдээ хамгаалахын тулд ямар ч төрийн бодлого явуулахгүй байна. Энэ бол буруу. Та бүхэн л хүсэх юм бол хүйтэн дайнд цэг тавих боломжтой. Яагаад та нар гараа хумхиад суугаад байгаа юм бэ. Та бүхэн ялалтын төлөө тэмцэхгүй бол бурхан юу ч хийж чадахгүй” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин