Шинэ технологийг танилцуулна
2014-09-15

Гудамж төслийн хүрээнд "Монос"-ын уулзвараас Нисэх Яармагийн уулзвар хүртэлх 5.5 километр замыг өргөтгөн шинэчилж буй. Уг замыг Монголд анх удаа ашиглаж буй ХБНГУ-ын WIRTGEN SP500 бетон дэвсэгч техникийг ашиглан, шинэ технологиор барьж байгаа юм. Тэгвэл энэхүү технологийг танилцуулах уулзалт маргааш 10.00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд уулзварт болно.

ө

Дашрамд дуулгахад шинэ технологиор барьж буй замын гүйцэтгэгчээр  "Арц суварга", "Бадрах Ойл" компаниуд ажиллаж байгаа бөгөөд 26 см зузаантай бетон арматур бүхий даацын зам болгон шинэчилж буй аж. Энэхүү зам нь нийслэлийн барилга үйлдвэрлэлийн бүсийн гол зам учраас том оврын тээврийн хэрэгсэл байнга зорчдог. Тиймээс том оврын машины даацад тохирсон шинэ технологийг ашиглаж байгаа юм.

б

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
hezee ashiglaltand oroh ve?
2014-09-15
үл итгэгч:
хэдийг нь хумслаад хэдээр нь барьж байгаа бол?
2014-09-15
bolj baina :
bolj baina yum hiivel hiisen shig ingej l hiih heregtei
2014-09-15
good:
sain b.a. daraagiin ajil hiihdee ulam turshlagatai boloh baihoo
2014-09-15