Шугам хоолойд нэмэлт дулаалга хийнэ
2014-09-15

Монгол, Япон улсын Засгийн газар хооронд 2013 онд Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд энэ онд Японы "Канден плант" ХХК болон "Ничиасу" ХХК-иуд “ДЦС-д шугам, хоолойн нэмэлт дулаалга хийх замаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” урьдчилсан судалгааны төслийг ДЦС-III дээр хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн явцад дулааны алдагдал өндөртэй шугам, хоолойн хуучин дулаалга дээр Pyrogel XT хэмээх дулаалгын материал нэмж дулаалах туршилтын ажлуудыг хийнэ. Pyrogel XT-ээр нэмж дулаалснаар дулаан алдалт буурч, эрчим хүч, түлшний хэмнэлт гарч эцсийн дүнд нүүрсхүчлийн хийн ялгаралт буурах бөгөөд судалгааны явцад дулааны хэмжилт хийх ХКОМ-ын аргачлалыг боловсруулах юм.

бб

Төслийн багийнхан саяхан БОНХЯ, ДЦС-IV, ЭХЯ зэрэг холбогдох албаны хүмүүсийг оролцуулан ДЦС-III дээр дулаалга хийх үзүүлэх сургалтыг хийжээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хуучин байсан дулаалгыг шилжилтийн үед бүгдийг нь хуулаад авчихсан шалдан хоолойнууд л байж байна даа, дахиад дулаалга хийсэн ч ховхлоод авахгүй гэх баталгаа байхгүй дээ
2014-09-15