Халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг баривчлав
2014-09-16

Индонезийн цагдаа нар халдлага үйлдэх гэж байсан бүлэг этгээдийг амжилттай илрүүлж, баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан таван эрэгтэй, хоёр эмэгтэйг саатуулж, мэдүүлэг авч эхэлжээ. Баригдсан хүмүүсийн гурван нь Уйгар үндэстэн гэж тус улсын “Blueboxgrid.com” сайт мэдээлэв. Тэдний дөрвөн нь нийслэл Жакарта хотын төвд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан бол үлдсэн нь БНХАУ-ын элчин сайдын яамыг дэлбэлэх зорилготой байжээ.

6

Өнгөрсөн тавдугаар сард 10 гаруй Уйгар үндэстэн нийслэл хотод халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрсэн юм. Энэ хэргээс үүдэж, Индонезийн цагдаа нар гурван хоногт нэг удаа томоохон хотуудад гэнэтийн шалгалт хийх болжээ. Тус улсын Цагдаагийн дарга Рони Канданг “1998-2010 оны хооронд Жакарта хотод 500 гаруй удаа халдлага гарсан. Халдлагын улмаас хамгийн багадаа 1000 гаруй хүн амиа алдсан. Сүүлийн таван жилийн хугацаанд Уйгар үндэстэнүүд 11 удаа халдлага зохион байгуулж, 140 хүний аминд хүрсэн” гэж хэлжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин