“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн маргааш болно
2014-09-16

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Уг зөвлөгөөн маргааш болох бөгөөд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ эрхэлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцох аж.

б

Зөвлөгөөний үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг танилцуулж нийслэл хотын аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг уялдуулах, хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн гаргах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин