Иракт агаараас цохилт өгч эхэллээ
2014-09-16

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын эхээр “Халифын вант улс” бүлэглэлтэй тэмцэх гурван төлөвлөгөөг албан ёсоор танилцуулсан билээ. Эхний төлөвлөгөөнд дурьдсанаар нийслэл Багдад хотын баруун хэсэгт хяналтаа тогтоосон хэт даврагчдын хуаран руу агаараас өгч буй цохилтынхоо хүрээг тэлэхээ мэдэгдсэн юм. Тэгвэл дээрх төлөвлөгөөний дагуу өчигдөр 15.00 цагийн үед АНУ-ын тусгай нисэх хүчин Багдад хотын 25 хувьд хяналтаа тогтоосон “Халифын вант улс” бүлэглэлийн хуаран руу агаараас цохилт өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

7

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэт даврагчид бууж өгөх хүртэл агаараас өгч буй цохилтоо үргэлжлүүлэх болно. Өнөөдрөөс дайн эхэллээ” гэжээ. Өчигдөр Багдадын баруун хойд хэсгийн Синжар уулын ойролцоох “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид руу хоёр удаа агаарын цохилт өгч, 100 гаруй хэт даврагчдыг устгасан гэв. Мөн зургаан цэргийн зориулалтай ачааны машин, Ми 8 онгоцыг дэлбэлсэн байна. Ирэх долоо хоногт хэт даврагчдын эсрэг Их Британи, Франц болон Австрали цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн билээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
huts:
ta nar tolgoigoo herchuulj uhmeer baina uu?
2014-09-17
зочин:
heden myangan jiliin tuuhtei olon saihan oron dain degdeehees uur yamarch tuuhgui amerikiin hyadlagaar duusch baina daa.
2014-09-16
nyama:
ene americuud irakiig ch yag tam shig bolgoloo doo! sadam xusiyenii uyed arai tsoon xun alagddag baij ee!
2014-09-16
үнэн :
ану ч хооронд нь хуваагаад л орос хятад 2 л манайхыг залгина байхдаа... энэ 2т хоолыг бэлдээд байгаадаа ан-дын гаруудыгмөнгөөр угаана, угьчина. элбэ бол угаагдсан тархи ярихаас өөр юуч мэдэхгүй. монголчуудыг сэнхэртэл ярина шүү дээ. 24 жилийн турш.... бид хүлээсээр... бид найдааад л..... өрөнд ороод л баялаг үнэгүйтээд л... заза та нар монголооо гээд л хаяндаа *а нар
2014-09-16
зүгээр зайлаа :
садамын үед ямар орон байлаа одоо л зүгээр там болсон газар. энэ одоо хэзээ ч хүчирхэг орон болохгүй ээ. манайх ийм болох вий дээ... дархан эрдэнэт чойболсанг бөмбөгбөгдөөд л... хэдэн малчингууд алж байна гэж дэлхийн нийдэт зарлааад л .... ану ингэж л өөрийн хүчээ барьж байгаа юм яаж орос сэргэж хятад эдийн засгаа хөгжүүлж чадвааа..
2014-09-16