НҮБ-ын Ерөнхий ассамблейн эхэллээ
2014-09-17

Дэлхийн 193 улсын төлөөлөгчдөөс бүрддэг НҮБ-ын Ерөнхий ассамблей өнөөдөр 69 дэх удаагийн чуулганаа АНУ-ын Нью Йорк хотноо эхлүүллээ. Энэ удаагийн чуулганаар Иракийн хэт даврагчдын болон Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцахаар болсон байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейг Угандагийн Гадаад хэргийн сайд асан, Сэм Кахамба Кутеса даргалах гэнэ. Тэрбээр өнгөрсөн сард энэхүү албанд томилогджээ.

6

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд есдүгээр сарын 24-нөөс ирэх сарын 1 хүртэл төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нарын түвшинд улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг болох гэнэ. Энэхүү хэлэлцүүлэгт 90 орчим улсын Ерөнхийлөгч, 50 орчим Ерөнхий сайд болон ерөнхий сайдын орлогч, гадаад хэргийн 40 гаруй сайд оролцохоор болсон гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “AFP” агентлагт ярьжээ.

7

Дээрх хэлэлцүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ болон Японы Ерөнхий сайд Шинзо Абе оролцох гэнэ. Порошенко, Пак Ын Хэ нар анх удаагаа НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхээр болжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17