Монгол Улс терроризмын эсрэг гэдгээ дахин мэдэгдлээ
2014-09-17

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлийн террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоохыг зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлж, терроризмын эсрэг явуулж буй олон улсын үйл ажиллагааг байнга дэмжинэ гэдгээ мэдэгджээ.

б

Гадаад харилцааны яамны албан ёсны мэдэгдэлд "Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын Лалын Улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг сайшааж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд энэхүү асуудлыг НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс терроризмтэй тэмцэх талаар гаргасан тогтоолуудын дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанаар цаг алдалгүй, нухацтай хэлэлцэж иж бүрнээр шийдвэрлэхийг уриалж байна.

ө

Монгол Улс терроризмын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа хүчин чармайлтыг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч тууштай дэмжиж ажиллах болно" хэмээжээ.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
bulshiiiiiiiiiiiiiit:
mogoi alhad mod nemerguiee gej... hedhen say huniihee uchiriig olj chadahgui baij... terrorism -n esreg ch geh shig, bitgii hutsaa
2014-09-18
зочин:
дэлхийн төгсгөл ойрхон байна. дараах монгол тайлбартай бичлэгээс дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-09-17