Хилийн чанад дахь монголчууд эх орондоо чуулж байна
2014-09-18

“Хилийн чанадад суугаа монголчууд - эх орондоо” анхдугаар чуулган Гадаад харилцааны яаманд болж байна. Хилийн чанад дахь монголчуудын холбоод анх удаа эх орондоо чуулж байгаа бөгөөд тэд  “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор нэгджээ. Энэхүү чуулганыг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж,Шинэчлэлийн Засгийн газар гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа "Иргэдэд туслах сан"-гийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн бөгөөд он гарснаас хойш 32 иргэнд 94.1 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосноо дуулгажээ. Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж чуулганд гадаадын 22 орчим оронд байгаа монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим төлөөлөгч, дотоодын яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 хүн оролцож байна.
а
ө
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор нэгдсэн хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ "Миний бие, Монголчууд Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд "Монголчуудаа олуулаа болцгооё,  Монгол нутагтаа ирцгээ” гэж уриалсан. Энэ уриалгыг би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт, Монголоо гэсэн зүрх, сэтгэл бүрт хандан хэлсэн юм.
ө

Бидэнд үндэс угсаа, эх нутгаа санагалзах сэтгэл, хүсэл байна. Ганцаараа арав алхаснаас олуулаа нэг алхсан нь дээр. Бид олуулаа болох тусам манай улсын нийгэм, эдийн засгийн бүтээмж нэмэгдэн, улам бүр хөгжих болно. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьдрахыг хүсэн мөрөөдөж ирсэн" гэдгийг тэмдэглэжээ.

б

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
zobhon mongoldoo:
eh orondoo irj ajil amidarlaa tobhnvvlehed ni tor ajil mergejiliig n zob zohitsyylah mehanizm bvrdvvlj tegsh vilchilgee vzvvlbel hen hendee heregtei l sanal vrih yrihdaa bish ajil hereg bolgoh heregtei vm shigee
2014-09-19
zochin:
huuhduudiin hariylaliin asuudlig l nuhatstai shiideh heregtei dee
2014-09-18