Жессика Алба: Би үргэлж цэмцгэр явахыг хичээдэг
2014-09-18

 Жүжигчин Жессика Алба өчигдөр худалдаанд гарсан “Glam Belleza Latina” сэтгүүлийн ковер болж сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

6

-Та сүүлийн хэдэн жил жүжигчнээс илүү ээж гэх мэргэжилд илүү сонирхолтой байгаа бололтой. Ээж байх юу нь гоё вэ?

-Би ээж болсоноороо цаг хугацааг дэмий, ашиггүй өнгөрүүлэхээ больсон. Би өдөр бүр гэр бүлээсээ эрч хүч, энерги авдаг учир тэдэндээ анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Мөн хүүхдүүд минь хэтэрхий жаахан байгаа учир кинонд тоглох цаг хугацаагаа тэдэндээ зарцуулж байна. Дэлхийн бүх ээж л над шиг бодолтой байгаа байх. Би ээж болсоноосоо хойш илүү тайван, дөлгөөн болсон.

6

-Та Холливуудад гарч ирэхийн тулд супер баатар, тайчигч, биеэ үнэлэгч, ээж, сүйт бүсгүй, хорон санаат гээд л бүхий л дүрд тоглосон. Хүүхдүүд тань энэ уран бүтээлүүдийг үзээд ээждээ ямар бодолтойгоо хэлж, байр сууриа илэрхийлсэн үү?

-Би том охин Онор Мэригээ тээж байхдаа л үргэлж ярилцдаг байсан. Би охидууддаа өөрийгөө уран бүтээлч гэх сэтгэлгээг багаас нь суулгасан. Тэдэнд үргэлж “Ээж нь ямар ч дүрд тоглож болно. Та нар ээжийнхээ тоглосон киног үзээд үргэлж баяртай байхгүй. Би тэр дэлгэцэн дотор юу ч үзүүлж магад, ээждээ гомдож, ээжээсээ ичихгүй байхыг хүсье” гэж хэлдэг. Тэд охид учир дэлгэцэн доторх ээжээсээ буруу үлгэр дуурайлал авч болно.

6

-Би олон дуучин, жүжигчнээс ярилцлага авсан. Тэд телевизэд ярилцлага өгөөгүй бол сэтгүүл, радиод хүрэлцэн ирэхдээ нүүрээ будаагүй, биеийн тамирын хувцас өмсөөд л, гартаа халуун кофе барьчихсан ирдэг. Харин та ямар ч үед үзэсгэлэнтэй харагдах юм?

-Баярлалаа. Та нар намайг онцолж, ярилцлага авахыг хүссэн. Тиймээс би хэлж буй үг, хувцаслалтаараа та нарт талархал илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь манай гэр бүлийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд учир өөрийн эрхгүй цэмцгэр байхыг шаарддаг. Яг одоо охид минь чамин зүйл сонирхдог насан дээрээ байгаа. Тиймээс тэднийг ирээдүйд ямар бүсгүй байхыг нь тодорхойлохыг хүсч байгаа учир би өөрөөсөө эхэлж, үлгэр дуурайлал үзүүлж буй.

6

-Таныг гудамжаар явж байхад эмэгтэйчүүд атаархсан харцаар хардаг. Тэр үед ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Үнэндээ атаархаж байна уу, биширч байна уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Надад атаархаж байна гэдэг, би бусдаас нэг алхмын өмнө явж байгаа гэсэн үг. Чи хорвоод мэндлэхдээ эм хүйстэй төрсөн бол эрэгтэйчүүдийн анхааралд орсон гэсэн үг. Цаг мөч бүхэнд тэдний анхаарлыг өөртөө татах хэрэгтэй. Өдөр бүр өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй. Эмэгтэй хүн энэ амьдралдаа үргэлж бусдын харцыг булаах хэрэгтэй.

6

-Тэгвэл та үргэлж бусдын анхаарлыг татаж, өглөө бүр өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрдэг хэрэг үү?

-Хэлж буй үг, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй шүү дээ. /Инээв/ Тэгэхдээ би бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болох гэж хичээдэг. Өдөр бүр цэцэг шиг үзэсгэлэнтэй харагдаж чаддаггүй ч үргэлж цэмцгэр явахыг хичээдэг.

6

-Та болон танай гэр бүлийг үргэлж гэрэл зурагчид дагах ямар санагддаг вэ?

-Хэцүү хэцүү, үнэхээр хэцүү. Бага охин минь өдөр бүр гэрийн минь үүдэнд эргэлддэг гэрэл зурагчдыг харахаараа “Энэ хүмүүст юу хэрэгтэй юм болоо. Интернетээр дүүрэн л бидний зураг байдаг биз дээ” гэж хэлдэг. Нөхөр бид хоёрын дунд хааяа зөрчилдөөн гардаг. Гэр бүл болгонд л байдаг, энгийн зүйл. Хэрвээ энэ үйл явдал тэдний кадарт үлдсэн бол маргаашнаас нь “Жессика Алба нөхрөөсөө салахаар болжээ. Баталгаа нь зураг” гээд л бичиж гарна даа.

6

-Тэгэхээр та өөрийнхөө тухай бичсэн мэдээг цаг алгасахгүй уншдаг байх нээ?

-Би хувийн хэвлэлийн төлөөлөгчтэй. Тэр миний тухай бичсэн мэдээ, нийтлэл зэргийг цуглуулах үүрэгтэй. Би тэрний төлөө мөнгө төлдөг.

6

-Халамжтай, тачаангуй, сэтгэл татам. Энэ гурвын аль нь таны нөхрийн нэрний өмнө байрлах вэ?

-Кэш Варрен. Сэтгэл татам Кэш Варрен. Би түүндээ хязгааргүй хайртай.

6

-Та хоёр дахин хүүхэдтэй болох бодол байгаа уу?

-Ирэх оноос л төлөвлөж байгаа. Нөхөр маань хүүтэй болохыг ямар их хүсч байгаа гээч. Өдөр бүр утасны хонх шиг “Би хүүтэй болмоор байна. Би хүүтэй болмоор байна” гээд л. /Инээв/

6

-Та “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй ус” аянд нэгдээгүй цөөхөн алдартны нэг. Яагаад?

-Би даарахаас айдаг. Азаар охидууд минь хүртэл даарахаас айдаг. Тийм учраас дээрээсээ мөстэй ус асгах зориг төрөөгүй.

6

-Мөстэй ус дээрээсээ асгах нүцгэлэхээс хэцүү гэж үү?

-Би даарахыг үзнэ яддаг.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
egduutei tsaraitai huurhun huuhen shu
2014-09-19