Отрын бүсийг “Баян нуруу” гэж нэрлэжээ
2014-09-19

Ховд аймгийн Дарви сумын нутагт 105.2 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Баян нуруу” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоосон байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хүчин зүйлийн нөлөөллөөр цөлжилт ихсэн, ган, зудын давтамж ойртож, бэлчээрийн доройтол нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж буй өнөөгийн нөхцөлд мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг үеийн байдал хүндэрсэн үед малын тоо толгойн хорогдолгүй давах, Монгол малын генетик нөөцийг хадгалах зорилгоор тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалах шаардлагатай байдаг. Дээрх шаардлагад үндэслэн салбарын яамд, агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдыг оролцуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Дарви сумын 110 мянган га бэлчээрт судалгаа хийж, аймаг дундын отрын бэлчээрийг шинээр тодорхойлжээ.

өб

Дээрх отрын бүс нутгийн бэлчээрийн ургац зундаа 1 га-д 2 центнер, өвөлдөө 1 га-д 1.36 центнер байх бөгөөд 11 дүгээр сарын 15-наас дараа жилийн 4 дүгээр сарын 15-ныг хүртэл адуу 1780, тэмээ 1000, үхэр 1700, хонь 30 000, ямаа 25 000 толгой буюу хонин толгойд шилжүүлбэл 68.1 мянган толгой мал бэлчээрлүүлэн өвөлжүүлж, хаваржуулах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
ai 9999999999999999999:
hovor torliin urgamlaa hairlaaraidaa
2014-09-19