Финландаас дэмжлэг хүснэ
2014-09-19

Монгол, Финландын Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XII хуралдаан ирэх аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод болно. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Финланд улсаас техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах, ойн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаа бугын цус сэлбэх, тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь  энэ хуралдааны гол зорилго аж. Мөн Монгол Улс Хойт туйлын зөвлөлд (Arctic Council) ажиглагч гишүүнээр элсэх асуудалд Финландын зүгээс дэмжлэг үзүүлэхийг энэ хуралдааны үеэр хүсэх юм байна.
б
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Финландын хэсгийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Гадаад эдийн засгийн харилцаа хариуцсан орлогч Матти Анттонен нар тэргүүлнэ.
б
В.Бат
Shuud.mn
Сонин хачин