Николь Кидман аавтайгаа салах ёс гүйцэтгэв
2014-09-19

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманы аав Антони Кидман өнгөрсөн долоо хоногт Сингапурт авто осолд орж амиа алдсан юм. Тэгвэл өнөөдөр жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамтаар аавыгаа сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оршуулах ёслол Сидней хотноо болсон бөгөөд жүжигчний экс нөхөр Том Круз оролцож, эмгэнэл илэрхийлсэн байна. Харин тэдний хүүхдүүд болох Коннер, Белла нар уг ёслолд оролцохоос татгалзсан гэнэ.

7

Белла өмнө нь “Өвөө ах бид хоёрыг үргэлж хог шиг нүд үзүүрлэдэг байсан. Тэр намайг хэзээ ч нэрээр минь дуудаж байгаагүй” гэж хэлж байжээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр 19 настай Коннер Нью Йорк хотноо архины эмчилгээнд хамрагдаж эхэлсэн гэв. Тэрбээр өнгөрсөн сард ээжтэйгээ тохиролцсоны эцэст эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрсөн юм.

7

Жүжигчин бүсгүй твиттер хуудастаа “Баяртай ааваа. Та намайг хайрладаг шиг бурхан хүртэл таныг хайрлах болно. Битгий уйлаарай. Бид сайн байх болно” хэмээсэн бол Том Круз “Сайн яваарай. Богинохон ч гэсэн нэг бүл байсандаа бахархдаг шүү” гэж жиргэжээ.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан "өндөр болгох нууц" номыг "интерном, мир, мажестик, голдэн бүүк" номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.
2014-09-20