Оюун ухааны тулаанчид
2014-09-21

Завхан аймагт өчигдөр эхэлсэн “Өсвөрийн 9999 монгол шатарчид” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус аймгийн 24 сумын 31 сургуулийн анхан шатны тэмцээнээс шалгарсан хүүхдүүд тодрох юм. Анхан шатнаас шалгарсан хүүхдүүд маргааш Завхан аймгийн төв Улиастай хотод шигшээ тоглолтод оролцоно. Баянтэс сумын хувьд өнөө өглөө албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд анхан шатны тэмцээнээс 50 сурагчийг тодруулах юм. Таван насны ангиллаас шигшээд шалгарсан хүүхдүүд өнөөдөр багш нарын хамт аймгийн төвийг зорих ажээ.

a

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын урилгаар Баянтэс суманд ирэх байсан Оолон улсын Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Юлимжинновын айлчлал тодорхой шалтгааны улмаас хойшлон маргааш ирэхээр болсон  байна.

a

Ингээд “Өсвөрийн 9999 монгол шатарчид” тэмцээнд оролцогч хүүхдүүд болон багш нарын сэтгэгдлийг хүргэж байна.

a

4а ангийн сурагч С.Батбилэг

й

-Хэдэн настайдаа анх шатар тоглож эхэлсэн бэ?

-Би 5 настайдаа шатар тоглож сурсан. 6 настайгаасаа Цэцэгбадам багшийнхаа  шатрын клубт орж суралцаад 4 дэх жилдээ хичээллэж байна

й

-Энэ хугацаанд ямар амжилт гаргав?

-2012-2013 онд сургуулийн шатрын аврага. “Цодгор хүү”аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18-д орсон.

й

-Шатар тоглох гоё уу?

-Гоё. Шатар тоглох надад сонирхолтой санагддаг. Энэ удаагийн тэмцээнд би тав хожсон тул аймаг явах 50 хүүхдийн нэгээр шалгараад байна.

й

6а ангийн сурагч М.Доржжанцан

a

-Тэмцээнд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Суманд маань болж байгаа шатрын тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Би энэ тэмцээнд оролцож, амжилт гаргавал аймаг явах хүүхдүүдийн нэгээр шалгарна. Аймаг явбал гоё ш дээ.

a

-Хэдэн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бэ?

-Би шатрыг 5 дугаар ангиасаа сонирхон суралцаж эхэлсэн.

a

-Хэр сайн тоглодог гэж бодож байна?

-Гайгүй, сайн тоглодогтоо орно.

a

9б ангийн сурагч С.Батзул

a

-Тэмцээнд оролцож байгаа сэтгэгдэл ямар байна?

-Монголд маань ийм олон шатарчин байдагт бахарахаж байна. Шатар тоглож сураад 3 жил болж байна. Тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна.

й

-Өрсөлдөгч  хүүхдүүддээ хэлэх үг байна уу?

-Миний хувьд амжилттай оролцоод аймаг явахыг хүсч байна. Бусад хүүхдүүд ч мөн адил хичээгээд амжилттай оролцоорой гэж хэлмээр байна

й

9а ангийн сурагч З.Нямдорж

й

-Хэдэн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бэ?

-Би 5 настайгаасаа шатар тоглосон. Манайхан удмаараа сайн шатарчид. Аавын маань хоёр ах аймгийн аварга шатарчид. Манай гэрийнхэн шатар их тоглодог.

й

-Хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?

-Манай сумын хүүхдүүд шатар сайн тоглодог. Бүгдээрээ хичээж сайн тоглоцгоогоорой  гэж хэлмээр байна.

й

-Шатар тоглохын ач тус?

-Шатар тоглосноор оюун ухаан хөгжинө.

й

Математикийн багш Ж.Батхуяг

й

Би Баянтэс сумын дунд сургуульд 34 жил ажиллаж байна. Шатар тоглосноор хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, маетамикийн ухааны суурь болж өгдөгөөрөө маш чухал юм. Тиймээс энэ ажлыг эхлүүлж санаачилсан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сургуулийн захирал н.Дашхүү нартааталархал илэрхийлье.

й

Хөдөлмөрийн сайд 2008-2012 онд аймгийн Засаг дарга байхдаа шатар, морин хуур, компьютерийг хөгжлийн тулгуур гэж үзэн ажил эхлүүлсэн. Цаашдаа энэ оюун ухааны спорт болсон шатрын тэмцээнийг улам өргөн дэлгэр хөгжүүлж байгаасай гэж хүсч байна.

й

Шатрын клубын багш Н.Цэцэгбадам

й

2005 анх сургууль дээрээ шатрын дугуйлан ажлуулж эхэлсэн. 2006 оноос клуб болгосон. Өнөөдөр манай сургуулийн нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь шатар тоглож сурсан. Тэднээс 400  хүүхдийг сонгож оруулсан.

й

Шатрын спорт хүн төрөлхтиний оюуны гимнастик гэж ярьдаг. Тиймээс ч хүүхэд нэг бүрийн оюуныг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй. Энэ удаагийн тэмцээнд 5-7 насанд 21 хүүхэд оролцож байгаа. Харин 8-9 насны ангилал,10-12 наснаы ангилал тус бүрт 120-150 хүүхэд оролцлоо. .

й

Сургуулийн захирал Ч.Дашхүү

й

Манай сургууль нийт 610 хүүхэд, 65 багш ажилтантай. Монгол шатар 9999  тэмцээнийг Я.Санжмятав сайдын санаачлагаар зохион байгуулж байна.

\

400 хүүхдээс шалгарсан 50 хүүхэд 5 багшийн хамт шигшээ тэмцээнд оролцохоор үдээс хойш аймаг явна.

й

Сумаасаа шалгарч байгаа хүүхдүүд маань маргааш болох тэмцээндээ сайн оролцож,  шигшээ тэмцээнд амжилт үзүүлэхийг хүсье.

й

ёө

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
мянгуужин:
мэдээ таалагдлаа...зураг бүр сайхан гарчээ..завхан нутаг мину...
2014-09-21