Н.Мөнхбат: “Чингис”, “Самурай” бондын үлдэгдэл нийлээд 1.4 орчим их наяд төгрөг байна
2014-09-22

Хөгжлийн банкны захирал Н. Мөнхбаттай тус банкнаас санхүүжүүлж буй төслүүд, банкны үйл ажиллагааны сэдвээр  ярилцлаа. 

1

Хөгжлийн банк ийм л ажил хийдэг

1

-Хөгжлийн банкны өнөөдрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Манай улсад өнөөг хүртэл дутагдаж ирсэн нэг зүйл нь хөгжлийн санхүүжилт. Хөгжлийн санхүүжилтийн бусдаас ялгарах  нэг онцлог ялгаатай зүйл нь  урт хугацааны сайн эх үүсвэр бүрдүүлснээр дотооддоо өөрийнхөө хөгжлийн бодлого, өөрийнхөө хариуцлагаар хөрөнгө оруулдаг санхүүжилтийн төрөл юм.

Манай улс өөрийн гэсэн хөгжлийн санхүүгийн байгууллага байхгүй байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкгүйгээр нэлээн урт хугацаанд явж ирсэн. Бидэнтэй адилхан 1990-ээд онд шинэчлэл хийсэн улс орон Хөгжлийн банкаа аль хэдэн жилийн өмнө байгуулсан. Харин манайд хожим байгууллаа. Тэр хэрээрээ 20,30 жил дорвитой, томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Ялангуяа дэд бүтэцийн салбарт бүтээн байгуулалт зогссон байсан гэж хэлж болно.

Хийж бүтээе гэсэн эрмэлзэл байсан уу гэвэл байсан. Гэхдээ санхүүжилт нь зогсонги байсан шүү дээ. Хөгжлийн банк  2011 онд байгуулагдсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа жигдрүүлсээр  2013 оноос цогц утгаараа ажилласан. Энэ  хугацаанд   сайн ажиллалаа. Үр дүн нь нүдэнд  тодорхой харагдаж  байгаа  гэж бодож байна. Аймгууд нийслэл хоттой хар замаар холбогдлоо, Гудамж төслийн хүрээнд замын түгжрэл багаслаа, Хөтлийн цемент шохойн үйлдвэр ашиглалтад орсон.

Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Амгалан дулааны цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц гээд олон ажлыг дурдаж болно. Зөв санхүүгийнхээ схемийг  ашиглах юм бол ажил сайн хийдгийн жишээ энэ л дээ. Энэ бүгдийг 100 хувь биш юм гэхэд 80 хувийг нь үндэсний компаниуд гүйцэтгэж байна. Монголчуудын л хийж байгаа бүтээн байгуулалтын ажил. Замын хувьд Хятадын ганц, хоёр компани байгаа. Мэдээж улс орныхоо эдийн засгийн өсөлтийг санхүүгээр сайн хангах тусмаа илүү сайн хурдацтай хөгжинө. Хөгжлийн банк ийм л ажил хийдэг.

1

Үр ашиггүй шүүмжлэлийг хүлээж авахад хүндрэлтэй байна

1

-“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг үр ашигтай зүйл зарцуулж чадаж байна уу. Энэ их хөрөнгийг тарамдуулаад, цацаад дууслаа гэсэн шүүмжлэл асар их байна?

-Ямар нэгэн ажил хийхэд шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ зөв асуудлаар  шүүмжлүүлмээр байна. Одоо Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үр дүнгүй гэж хэлэх нь буруу. Яагаад вэ гэхээр үр ашиггүй санхүүжилт гэдэг маань хүнд зүгээр мөнгө өгөхийг хэлж байгаа юм.

Хөгжлийн банкны санхүүжилт бодит амьдралд хэрэгжиж байгаа, ирээдүйд ямар нэгэн байдлаар эдийн засгийн өсөлтийг бий болгох төслүүдийг санхүүжүүлж байна. Жишээ нь, манайх нэлээн хэдэн цахилгаан станц  санхүүжүүлж байгаа. Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станц, III,IV цахилгаан станцуудын өргөтгөл, Амгалан дулааны цахилгаан станц гэх мэт. Энэ станцууд бүгдээрээ цахилгаан дулаанаа борлуулаад ашиг орлого олсноор  авсан зээлээ төлнө.

Нөгөө талаас манайд байхгүй байгаа цахилгаан дулааны эх үүсвэрийг шинээр бий болгосноор томоохон  үйлдвэрүүд бий болох боломжтой. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг  хангаж байгаа.

Хөгжлийн банкны санхүүжүүлж байгаа төслүүд цэвэр арилжааны ашиг гэхээс илүү эдийн засгийн өсөлтийг хурдасгасан, сайжруулсан үйл явцтай байгаа. Тэр утгаараа манай санхүүжилт хөнгөлөлттэй нөхцөлтэй байдаг. Арилжааны биш гэсэн үг. Бид арилжааны банкуудтай өрсөлдөхгүй шүү дээ. Тийм болоод ч тэр үү зарим хүмүүсийн шүүмжилдэг нэг зүйл нь зам, дэд бүтэц. Зам, дэд бүтцийн асуудал сая дурдсан цахилгаан станцуудаас ялгаатай  нь өөрөө бүтээгдэхүүн борлуулдаг төсөл биш. Бүх хүмүүс тэр замыг ашиглах боломжтой. Худалдах худалдан авах процесс үүсэхгүй. Гэтэл тэр дэд бүтэц өөрөө бүтээгдэхүүн борлуулах, арилжааны үр ашигтай ажиллах эдийн засгийн харилцааг бий болгох үндэс суурь нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл,зам барьчихлаа. Тэр замыг дагаад хот суурин бий болно. Дэд бүтэц дагаад хөгжил гэдэг шүү дээ.

Нөгөө талаар өмнө нь гаргадаг байсан зардлыг багасгаж байгаа. Харин Хөгжлийн банкны санхүүжилтийг нийгмийн халамжид зарцуулсан бол үр ашиггүй дэмий зүйл байх байлаа. Тэгээд ч манайх хуулиараа ийм зүйлд зарцуулах нь хориотой. Хөгжлийн банкны санхүүжилт хэрэгтэй, хэрэгцээтэй, бүр олон жил  санхүүжилтгүйн улмаас зогссон байсан төсөл хөтөлбөрт зарцуулагдаж байна.  Тийм болохоор үр ашиггүй гэсэн шүүмжлэлийг одоо хүлээж авахад хүндрэлтэй л байна.

1

Төслүүд өөрсдийгөө л шалгаруулж байгаа гэсэн үг

1

-Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төсөл олон нийтийн анхаарлыг их татаж байна. Төслүүдийг Хөгжлийн банк шалгарлуулж, “Чингис” бондоос санхүүжүүлнэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт олгоод байна вэ?

 -Яг Хөгжлийн банк шалгаруулж байгаа гэж хэлж болохгүй л дээ. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох чадвартай, тэр бодлогын зорилтодоо хүрч чадах төсөл, нөгөө талаас үнэхээр хоосон цаасан дээр үлдэх биш бодит амьдралд  хэрэгжих  төсөл байх ёстой.

Хийнэ гэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, борлуулж чадах түүгээрээ авсан зээлээ эргээд төлж чадах төслүүдийг санхүүжүүлэхийг зорьж байна. Тийм төслүүдээ санхүүжүүлэхийн тулд хэд хэдэн шат дараалалттай шаардлага тавьж байгаа. Тэр шаардлагуудыг даваад шүүгдээд гараад ирсэн төслүүдэд санхүүжилт олгоно. Тийм болохоор яг Хөгжлийн банкнаас шалгаруулаад байгаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, төслүүд маань өөрөө өөрийгөө шалгаруулж байгаа гэсэн үг. Шүүлтүүрээр гараад ирсэн төсөл санхүүжилтээ авах боломжтой.

1

-Төслийн хамгийн гол шаардлага нь юу вэ?

-Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох гэсэн үндсэн бодлоготой нийцэж байх ёстой. Тухайн салбарыг хөгжүүлэх бодлогод нийцсэн төсөл байх ёстой юм. Нийт ирсэн төслүүд дундаас 90 гаруй үнээний фирм байгуулах төсөл ирсэн.  Тэднийг бүгдийг санхүүжүүлэх боломжгүй. Тэр утгаараа  яг салбарын бодлогоороо хаана, ямар хэмжээний хүчин чадалтай фирм байгуулах ёстой вэ гэсэн бодлоготойгоо нийцсэн байх ёстой. Нөгөө талаас эргэн төлөх чадвартай гэдэгээ баталсан байх ёстой.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр арилжааны банкны шалгуурыг давсан байх  учиртай. Цаасан дээр үлдэх үлгэр шиг төслүүдэд санхүүжилт олгож болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг тэгж хий дэмий зүйлд зарцуулж  болохгүй шүү дээ.

1

280 гаруй төслөөс 13 төслийн 68 тэрбум төгрөгийг баталчихаад байна

1

-Одоогоор хэдэн төсөлд хэчнээн хэмжээний санхүүжилт олгоод байна вэ. Мэдээж санхүүжилтийн хэмжээ өөр байх?

-Анх 1151 төсөл ирсэн. Үүнээс экспортыг нэмэгдүүлж, импортыг орлож чадах төслүүдэд ангилал хийсэн чинь 880 гаруй төсөл гарч ирсэн. Маш том төслөөс авахуулаад жижигхэн төсөл хүртэл олон янзын төсөл байсан л даа. Ингээд хоёр тэрбум буюу түүнээс доош хэмжээний зээл хүссэн төслүүдийг “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” руу шилжүүлсэн. Ийм хэмжээний төслүүдийг санхүүжүүлдэг сан байгаа болохоор тэр сан руу шилжүүлсэн  гэсэн үг.

880 гаруй төслөөс 599 нь ийм төсөл байж таарсан. Үлдсэн 280 орчим төсөл нь хоёр тэрбумаас дээш хэмжээний зээл хүссэн. Хоёр тэрбум буюу түүнээс доош хэмжээний зээл хүссэн 599 төслөөс 93-ийг нь санхүүжүүлэх  шийдвэр гарсан. Түүнээс 39 төслийг санхүүжүүлээд байна. Нийт 93 төслийн авах зээлийн дүн 45 тэрбум төгрөг.  Нөхцөлүүд нь Засгийн газраас зарласан хүү нь есөн хувь, хугацаа нь таван жилээс илүүгүй байх, үндсэн төлбөрөөсөө 12 сар чөлөөлөгдөнө гэсэн байгаа.

1

-Ихэвчлэн ямар салбарын төслүүд байна вэ. Эсвэл янз бүр үү?

-Санхүүжилтээ авахаар батлагдсан 93 төсөл олон төрлийн төсөл. Салбар салбарт хэрэгжих төслүүд. Тийм болохоор хоёр тэрбумаас дээш хэмжээний зээл хүссэн төслүүдийн талаар мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар 280 гаруй төслөөс 13 төслийнх нь 68 тэрбум төгрөгийг баталчихаад байна. Эдгээрээс таван төслийн 37.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Ямар төслүүд байна вэ гэхээр дотооддоо барилгын шил үйлдвэрлэх, ургамлын тосны түүхий эд бэлтгэх, барилгын хуванцар хоолой, гялгар уут үйлдвэрлэх, гантиг чулуун хавтан үйлдвэрлэх төслүүдэд санхүүжилтийг нь олгосон байна. Гадаадаас доллараар худалдаж авдаг, тэгсэн атлаа дотооддоо түүхий эд нь байдаг бараа  бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой төслүүд байгаа юм.

1

Бид бие биеэ хэтэрхий их хардаад байх шиг байна

1

-Шалгарсан төслүүдийн ихэнх нь нэртэй бизнесмэн, улстөрчдийн эзэмшилтэй компаниудынх гэлцэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

-Бид  бие биеэ хэтэрхий их хардаад байх шиг байна. Арилжааны банкнуудын шалгуурыг хангаад, Засгийн газраас баталсан тодорхой журмуудыг  даваад  шүүгдэж гарч  ирсэн төслүүд яахын аргагүй сайн төсөл. Үнэхээр шаардлага хангаж чадаж байгаа бол  санхүүжүүлж болох л төсөл гэсэн үг.

1

-Хэнийх байх нь хамаагүй хатуу шалгуур даваад шүүгдээд гараад ирсэн төсөл  л бол санхүүжилт авах эрхтэй гэж ойлгож болох уу?

-Манайхаас энэ  төсөл гэж анхнаасаа нэр сонгож сонгон шалгаруулалт хийгээгүй. Амьдрал  дээр хэрэгжих боломжтой, бодит төсөл гэдгээ харуулж чадаж байгаа төслийг санхүүжүүлэх нь зөв. Хөгжлийн банк ингэж ажиллахаас өөр арга байхгүй. Яагаад гэхээр ашгийн төлөө байгууллага байхгүй юу. Алдагдалд ороод хариуцлагагүй ажиллах юм бол хариуцлага хүлээнэ шүү дээ. Тийм учраас үр ашигтай ажилладаг  байгууллага байх ёстой.

1

-Ер нь нэг эрх мэдэлтний зүгээс нөлөө, дарамт шахалт ирэх юм уу?

-Анхны төлөвлөгөөгөөр энэ оны тавдугаар сард эхний санхүүжилтээ багтаагаад гаргачихна гэж төлөвлөж байсан ч чадаагүй. Наймдугаар сард гаргасан. Яагаад гурван сараар хойшилсон бэ гэхээр зөв зохистой механизмаа олох гэж. Төрийн зүгээс өмнө хэзээ ч төлбөрийн тэнцлээр дэмжсэн хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Тийм болохоор төр, хувийн хэвшил хоёр хамтарч ажиллах шаардлагатай. Ийм нөхцөлд аль болох зөв зүйтэй санхүүгийнхээ схемийг олж байж ажиллах хэрэгтэй. Тэр утгаараа цаг алдсан зүйл байгаа. Гэхдээ бид одоо бүрэн итгэлтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж болох алдаа мадаггүй, хамгийн сайн схемээр санхүүжилтийг хийж байна. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн ямар нэгэн зай завсар орох боломжгүй. Тэгэхээр таны асуусан шиг зүйл гарах боломжгүй л дээ.

1

46 тэрбум төгрөгийг нэг дор шилжүүлж болдоггүй юм, хориотой

1

-Таныг өнгөрсөн зургадугаар сараас хойш АТГ-аас шалгаж байгаа, эрүү үүсгэсэн гэх мэт мэдээлэл гарч байна. Үүнд та бодит тайлбарыг өгөхгүй юу?

-Байдаг бүх  хууль эрх зүйн орчныхоо хүрээнд шалгаж байна гэж ойлгож байгаа. Цаашдаа ч бидний тодорхой үйл ажиллагааг шалгасаар байна гэж ойлгож байна. Гэхдээ шалгалтынхаа үр дүнг хэлчихмээр байгаа юм  л даа. Тэгэхгүй болохоор нийгэмд буруу зөрүү ойлголт бий болоод байна. Зориулалтын бусаар мөнгө зарцуулсан гэдэг үндэслэлгүй мэдээлэл. Шалгалтынхаа үр дүнг надад албан ёсоор танилцуулаагүй байхад би яах ёстойгоо сайн хэлж мэдэхгүй байна.

1

-УИХ-ын гишүүн Гарамгайбаатарын хувийн компанид 46 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж яриад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Янз бүрийн мэдээлэл гарч байна. Хамгийн сүүлд “Өдрийн сонин” дээр тиймэрхүү агуулгатай мэдээлэл гарсан. Манай байгууллагаас албан ёсоор мэдэгдэл гаргасан.

Мэдэгдэлдээ бүх зүйлийг тод томруун ил тодорхой бичсэн байгаа. 46 тэрбум гэж яриад байгаа мөнгөн дүнг бүтнээр нэг дор шилжүүлж болдоггүй юм. Хориотой байдаг. Тухайн зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ гэдгээр нь бид  санхүүжилтээ олгодог.

Тэр санхүүжилт нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлээр 46  тэрбум гэж яриад байгаа мөнгөн дүнг бүтнээр нэг дор шилжүүлж болдоггүй юм. Тухайн зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ гэдгээр нь бид санхүүжилтээ олгодог. Тэр санхүүжилт нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлээр 27.5 тэрбум төгрөгийн санхүүжилт. Түүнээс биш  нэг дор том тоотой мөнгө шилжүүлнэ гэж байхгүй.

1

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит болон бусад хуулийн байгууллагаас хэр шалгалт хийдэг вэ?

-Байнга шалгадаг. Бүх төрлийн шалгалт  орж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Улс орны хөгжилд санхүүжилт олгож байгаа учраас алдаа мадаг гаргах ямар ч эрх байхгүй. Хариуцлагатай байх ёстой. Байгуулагдсанаас хойш Үндэсний аудитын газраас санхүүгийн гурван удаагийн шалгалт хийсэн. Гурвууланд нь ямар нэгэн зөрчилгүй гэсэн дүгнэлт  гарсан. Түүнээс гадна олон улсын санхүүгийн аудитыг хийлгэдэг. Олон улсын санхүүгийн аудитыг одоогийн байдлаар мөн л гурван удаа хийлгэсэн.

Дөрөв дэх нь удахгүй гарна. 2012 оны жилийн эцэс, 2013 оны хагас жил, мөн оны жилийн эцсийн санхүүгийн аудит хийлгэсэн. Ямар ч зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийгээ Засгийн газарт танилцуулсан. Хуулийнхаа дагуу Засгийн газар УИХ-д танилцуулах байх. Энэ бүхний дараа олон түмэн зөв, үнэн бодит хариугаа авах болов уу гэж найдаж байна. Энэ мэтчилэн байнга л шалгуулж байна. Одоо ч бараг дасчихсан байна.

1

“Чингис”, “Самурай” бондын үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байна

1

-Яг одоо “Чингис”, “Самурай” бондын үлдэгдэл хэдэн төгрөг байна вэ?

-Нийлээд  1,4 орчим их наяд төгрөг байна.

1

-Бондын мөнгөөр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд төгрөгөөр санхүүждэг үү, доллараар уу?

-Янз бүр. Тухайн төслийнхөө шинж чанараас хамаараад харилцан адилгүй гэсэн үг.

1

-Хөгжлийн банкинд ирэхээсээ өмнө та хаана ямар ажил эрхэлж байсан бэ. Таныг энэ албан тушаалд хэн санал болгож, томилов?

-Хөгжлийн банк анх байгуулагдахад удирдлага нь Солонгос хүн байсан. Тухайн үед монголчууд удирдаж чадахгүй гэж бодсон юм байлгүй. Тэр баг нэг жил хагас орчим ажилласан. Гэхдээ үр дүнд нь бид нар тэгээс эхлээгүй. Тодорхой хэмжээний ажлуудыг эхлүүлсэн байсан.

Би 2013 оны наймдугаар сараас хойш энэ албан тушаалд ажиллаж байна. Түүнээс өмнө Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх байсан. Хэн томилсон бэ гэхээр хуулийнхаа дагуу банкнуудын төлөөлөн удирдах зөвлөл томилсон.

1

Шатахуун импортлогч компаниуд урьдчилгаа 100 хувь төлдгөө болих гэж байна

1

-Урд, хойд хөршийн тэргүүнүүд манай улсад айлчилсан. Энэ айлчлалын хүрээнд багагүй хэмжээний зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийг юунд зарцуулах вэ?

-Хятадын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан. Нийтдээ 162 сая ам.долларын гэрээ. Ямар төсөл санхүүжүүлэх нь ч тодорхой. Амгалангийн дулааны цахилгаан станц, III цахилгаан станцын өргөтгөл, орон нутгийн зарим замын ажил багтаж байгаа. 162 сая ам.долларын 112-ийг нь Хөгжлийн банк өөр дээрээ татчихсан байна. Үлдсэнийг нь энэ ондоо багтаагаад Амгалангийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэлийн хэмжээгээр санхүүжүүлээд явна.

Харин Оросын Хөгжлийн банктай  санамж бичгийн хэлэлцээрт  гарын үсэг зурсан. Үүний эхний ажил болгож IV цахилгаан станцын 123 мВт-ын өргөтгөлийн  ажил. Санхүүжилтийг нь 100 хувь оросын талаас авахаар ажиллаж байна. Мөн манайх Оросоос жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын шатахуун импортолдог. Энэ импортыг хоёр тал хамтарч байгаад санхүүжилтийг нь илүү үр ашигтай болгох талд ажиллаж байна. Удахгүй үр дүнд хүрэх байх.

Хэрэв ингэж чадвал манай кампаниуд  одоо төлдөг 100 хувийн урьдчилгаагаа  болино гэсэн үг. Сар болгон 100 хувь урьдчилгаа төлж шатахуун авдгаа больж, жилдээ нэг юм уу хоёр удаа төлнө гэсэн үг л дээ. Шатахуунаа авсныхаа дараа төлбөр тооцоогоо хийж болдог болох юм.

1

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: gereg.mn/С.Дуламсүрэн

Shuud.mn
Сонин хачин
hhhh:
ankhnaasaa iim baildaa shaldaa buukhaaraa khudlaa showdaadd
2014-09-23
zochin:
1111 gej sanal bichsen hun hugjliin bank ,ediin zasgiin hugjliin yam 2 uur baiguullaga gedgiig sain mebehgui holiod baigaa yum shig bainaa. bid demjij baij ulsaa hugjuuliy
2014-09-23
zochin:
demjij baina. manai ulsaas busad ornii turshlagaas harahad ali 20-iod jiliin umnu iim hugjliin bankiig baiguulaad gadnii uls ornii sanhuujil hurungiig tataad uuriin ornii bondoor eh uusver bolgood eksportiig demjih uildveruudiig demjiji ajliin bair nemegduulj uls ornoo hugjuulsen zunduu oron baina.tednees yugaaraa dutah ve bayn ornii munguur bid bosoh l heregtei. zaluu humuust uram ugch ajilluulj ajliig ni hiilge.
2014-09-23
mongol:
ezemshsen mergejlee eh orniihoo hogjild zoriulaad amjilttai ajillaj baigaa zaluud bayar hurgei, setgegdlee ch utgatai ilerhiilj chadahgui ataarhuu hoolnii savnuud omhii amaa taglaa, ene ondor mergejltei saihan zaluusiin hiij buteej bgaa ni nudend ilt bhad hen yahiin
2014-09-23
biiiii mongol hun:
shine tehnalogi oruul ireh hergtei bna, mashin uildverlel, elektronii salbart, samsung , iphone uildverldeg, ongots uildverleh, eh orondoo ugsarch nemuu urtug shingeej zah zeeld gargah, atomiin tsahilgaan stantstai boloh, al*a sansariig ezemshih geed hetiin uls oronii hugjiliig harsan tulvulguu ym manai ulsad bna uuuuuuu?, hen uuniig hiih yostoi ym bee, hen...... ulsiin hetiin ireeduin hugjil iim ymruu chiglehgui unuu margaashiin idej uuh umsuj zuuh l ymand chiglegdeed bna shuu, k
2014-09-22
sergelen:
demjij bna zov yum hiij zov zamaar yavj bna
2014-09-22
kkkkk :
kkk baildah daitahaas uuriig mdehgui ene amitan hend zaragdaj yavaa yum bol doo gj bdag daa ta mini garagj irsen ezen ni bi yu hiichih vee gd suuj bna daa heseg hugatsaanii daraa
2014-09-22
md-12:
хийсэн юмаа хэнээс ч айлгүй шууд хэлж байгаа чинь "ок"
2014-09-22
1111:
said batbayariin delguuriig sanhuujuuleed duussan uu,
2014-09-22
ganaaa:
neg l jul bat*n shig bga yum. yrij xelj bga ni oilgogdxgui huuhed
2014-09-22
zochin:
baij bgaag ni ee unen ongiroo batsaan um aa.unuu margaashdaa argalaad l bgaa baigh daa huurhii.udahgui buh asuudal ni todorhoi shuu dee.
2014-09-22