Ерөнхийлөгчид хаягласан талархал
2014-09-22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, Жан-Клод Юнкерт захидал илгээсэн билээ. Тэгвэл Жан-Клод Юнкер хариу захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Европын Комиссын даргаар сонгогдсонд минь баяр хүргэсэнд тань гүнээ талархаж байна. Миний бие Европын Комиссыг тэргүүлэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай ажилд сонгогдсоноо нэр хүндийн хэрэг гэж үзэж байна. Манай байгууллага ойрын ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна.

ө

Жан-Клод Юнкер ирэх 11 дүгээр сарын 1-нд Европын Комиссын даргын ажлыг албан ёсоор хүлээж авах аж.

Shuud.mn
Сонин хачин