Су.Батболд: Одоо бүтцийн өөрчлөлт хийх нь цаг хугацаа зарсан ажил
2014-09-24

УИХ-ын гишүүн Су.Батболдтой  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

:

-Намрын чуулганаар Засгийн газрыг зарим сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Та хэдэн сайдад  хариуцлага тооцох ёстой гэж  бодож байна вэ?

-Засгийн газар сайд нартаа хариуцлага тооцвол эхлээд ЭЗХ-ийн сайд Н.Батбаяраасаа эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ бүтцийн асуудал оруулж ирвэл ямар байхаас  нь хамаарна. Бүтцийн өөрчлөлт хийх үү,  Засгийн газарт хариуцлага тооцох уу гэдгийг тухайн үед нь шийднэ гэж үзэж байгаа. Засгийн газар анхнаасаа нүсэр бүтэцтэй ажилласан. Одоо үлдсэн хоёр жилд  бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хий зарсан  асуудал юм.  Өнгөн төдий бүтцийн өөрчлөлт хийж асуудалд хандах нь оновчтой шийдэл биш.

.

-Засгийн газарт хариуцлага тооцох нь зөвхөн АН-ын сайд нарт хамаарагдахаас бус МАХН-ын сайд нар хуучнаараа ажиллана гэсэн яриа байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар кабинетаар ажиллаад хамтын  хариуцлага хүлээдэг. Ялангуяа Ерөнхий сайд нь УИХ-д хариуцлага хүлээдэг. Тийм учраас аль нэг хамтарсан нам нь бид хариуцлага хүлээхгүй  гэж хэлж байгаа нь төрт ёсны одоогийн тогтолцоонд байх ёсгүй асуудал.

.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг саналаа  гаргасан болов уу?

-Сонгуулийн тухай  хууль дээр ажлын хэсэг ажиллаж байна. Эхний ээлжинд хаврын чуулган завсарлахаас өмнө хуралдаад зарчмын зарим зүйл дээр тохиролцсон. Жишээлбэл, сонгуулийн пропорцианаль тогтолцоог авч явъя. Гэхдээ пропорцианаль тогтолцоогоор явахдаа ямар саналуудыг намын бүлэгт хүргүүлэх вэ? Одоо байгаа тогтолцоогоор нь явуулах уу, эсвэл пропорцианаль болон мажораторийн хувийг тэнцүүлэх үү?  Жагсаалт энгийн байх уу эсвэл сонгуулийн үр дүн гарсны дараагаар хуваах уу гээд олон саналыг намын бүлгүүдэд хүргүүлнэ.  Санал зөрөлдөж байгаа гол зүйл нь санал тооллого. Автомат санал тооллогы нь сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй байгаа. Тийм учраас бүх тойрог дээр дахин гараар тооллого явуулж баталгаажуулах хэрэгтэй гэсэн асуудал байна. Иргэд пропорцианаль тогтолцоог  шүүмжилдэг. Тиймээс иргэдийн санаанд нийцүүлсэн байдлаар яаж тусгах вэ гэдэг дээр ярилцлаа. Мажоратори тогтолцооны тухайд мөн томсгосон тойрог биш, нэг тойргоос нэг хүн сонгогдох  системтэй байх  ёстой гэсэн санал хүргүүлсэн. Одоо намын бүлгүүдээс санал ирэхээр ажлын хэсэг дахин хуралдана. Хуралдаанаар гаргасан саналуудаа нэгтгээд гишүүдэд тараана.

.

-МАН Лениний музейг барьцаанд тавьчихсан гэсэн яриа байна. Намын өрийн асуудлыг хэрхэж байгаа бол?

-Бид ямар ч нийгэм байгуулж байж болно. Гэхдээ аливаа байгууллагын өмчид халдаж болохгүй. Ялангуяа төрөөс хурааж авахыг завддаг байдлыг засах учиртай. Ийм байдлыг гаргаж болохгүй.

.

-Өнөөдрийн эдийн засгийн хямралд МАН ямар нэг байдлаар хариуцлага хүлээх ёстой юу?

-Бид Засгийн эрх барьж байсан хугацаандаа хийдгээ хийсэн.  Ард түмний амьжиргааг сайжруулах чиглэлээр ажил хийж байсан. Хариуцлагыг олонхи хүлээдэг.

.

-Нутгийн удирдлагын холбоо байгуулагдаад 20 жил болжээ. Энэ холбооны Ерөнхийлөгчийн хувьд та өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх талаар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн гэж бодож байна вэ? Тулгамдсан асуудал юу байна вэ?

-Нутгийн өөрөө удирдлагын тогтолцоог шинэ Үндсэн хуулийн хүрээнд бэхжүүлэх  нь бидний гол үндсэн баримтлал. Орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, Засгийн газраас орон нутагт эрх мэдэл олгох нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг. Орон нутаг өөрсдөдөө тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэдэг байх, санхүү, эрх мэдлийн чадавхи, боловсон хүчний нөөцтэй  хэрэгтэй. Нөгөө талаас орон нутаг дээрх эрх мэдлийг авсны дараагаараа түүнийгээ хэрэгжүүлдэг эрхзүйн чадавхитай байх ёстой.  Энэ асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монголын нутгийн удирдлагын холбоо тодорхой үйл ажиллагаа явуулдаг. 1990-ээд оны дунд үе, 2000 оны эхэн үеийн бодвол өнөөдөр орон нутагт харьцангуй эрх мэдэл олгосон. Үе үеийн парламентын гишүүд, ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн төлөө байнга ажилласан. Өнөөдөр 1990-ээд оны дунд үетэй харьцуулахад санхүүгийн эрх мэдэл сайн болсон. Чамгүй хөрөнгийг орон нутгийн ИТХ, Засаг дарга зарцуулах эрхтэй байгаа. Боловсон хүчнээ орон нутаг мэддэг баймаар байна. Хэнийг хаана томилох вэ гэдгийг орон нутагт өгөх хэрэгтэй. Орон нутгийг яаж хөгжүүлэх вэ? Энэ л  тулгамдсан асуудал болоод байна. Орон нутгийн хөгжлийг яаж тэнцвэржүүлэх, баялгаа ашиглаад хэрхэн хөгжих вэ, иргэдийн санаачлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гээд. Эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох хэрэгтэй.  Ерөнхий сайдаасаа авахуулаад багийн Засаг дарга хүртэл бүгдийг хариуцдаг. Хариуцлага тооцох болохоор бүгдээрэнд нь тооцох хэрэгтэй болдог. Энэ байдлыг халаад, эрх мэдлийг нь хуваарилаад өгөх хэрэгтэй.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
khaipkhan:
ene batbold yu yarsanaa mash hurdan martdag gar yumaa. odoo butsiin urchilult bitgii hii gej baigaa yumuu, jiliin umnu tsomhon butetstei baih yostoi gej baisan. surug huchin geheer an-iin hiij baigaa buh yumiig etserguutseh yustoi gej boddog yum shig baina
2014-09-25
kkkkkk:
ene marzan garaa.er ni shaligduu nohor shuu.
2014-09-24
orogdol:
ene syndyin zalit hoh torchiichohood bytehgyi nobsh muu doltsongiin dondogiig shorond oryylahad ih yyreg gyitsetgesen dee.
2014-09-24
ahmad:
ene ardiin namiinhan ichihed yaana.syyliin odryyded man iin deedchyyd yaagaad zasgiin gazriin byttsiig oorchloh hereggyi gej am yraldan bichij ehleb geheer an tai hamtrah gesen dald hyibaldaan ni byteeheergyi bolood ireheer ltegj baigaa yam shyy dee.tamini ee.edend yls ornoo gesen setgel gej ogt baihgyi.hyibaldaj tsyslahiig l moroodoj baidai boloh ni yynees tod haragdana.
2014-09-24
dondog:
бугд огцрох нэрэгтэй яамдийгч цомхон болгое
2014-09-24
dondog:
бугд огцрох нэрэгтэй яамдийгч цомхон болгое
2014-09-24
zochin:
ene ulaan kommunist uurchluh heregtei gej baahan orilj orilchhood odoo uu yariad baigaa avilgagch nuhur be
2014-09-24
oogii:
юу хийсэн юм болоо. өөрсдөө л амьжиргаагаа дээшлүүлсэн байх
2014-09-24
zochin:
mah-iin malnuud zg-g hariutslaga toots, butets ni denduu danhar bna ene ter geed l baisan. yag oorchlohoor bolhoor shal ondoo yum yarij baih yum. mah-garuud zasgiig ene chigeer ulgen salgan yavuulaad baival 2016 ond battai yalna gej tootsoj dee.
2014-09-24
зочин:
ингээд данхайгаад төр нь дампуураг гэж байгаа юм бна. хамаатан садангууд нь яам тамгын газар байгаа болохоор бүтцийн өөрчлөлт хийлгэхгүй гэж байгаа юм бна. ан ман- ямарч ялгаа байхгүй. одоо уих -г тараах хэрэгтэй.
2014-09-24
tsotso:
hariutslaga hvleehgvi ym bol yundaa vheldeed zvtgeed baidag ym be.uls ornig iim baidald oruusan hvmvvs shvv de.odoo bolohoor shvvmjlegchiin bair suuri l vldej dee ta nart. yu hiisen bolood hiidegee hiisen gej ali amaaraa yriad baina da batboldoo
2014-09-24