Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ
2014-09-24

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 92, 97, 106, 142, 147 дугаар тушаалаар зарласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон Шүүгчийн нийт 42 сул орон тоонд нэр дэвшигчээс авах шалгалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

а

Энэхүү шалгалтанд нийт 199 нэр дэвшигч бүртгүүлжээ. Иргэний хэргийн давж заалдах шатны IV шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны V шүүхийн Ерөнхий шүүгч, Сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны I, V, X шүүхийн шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Мөн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны II, V, VIII шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны V, XII, XX шүүхийн шүүгч, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II дугаар шүүхийн шүүгч, Сум дундын I, III, IV, V, VII, XIV, XV, XVII, XXI, XXIV, XXVII шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулах юм.

ө

Шалгаруулалтад оролцогчдын шүүгчээр ажиллах мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүй болон шүүгчээр ажиллах зан төлвийг шалгах гурван төрлийн шалгалт авна. Харин Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид дээрх шалгалтаас гадна удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын шалгалтыг өгнө.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин