Гадаад хэргийн сайд нартай уулзлаа
2014-09-24

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцох үедээ Лихтенштейний Вант Улсын Гадаад хэрэг, боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашими, Бүгд Найрамдах Албани Улсын Гадаад хэргийн сайд Дитмир Бушати, Бүгд Найрамдах Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейнссон нартай Нью Йорк хотноо уулзлаа.

ө

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улс Лихтенштейний Вант Улстай банк, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, эдгээр салбарт мэргэжилтнүүдээ сургах хүсэлтээ илэрхийлсэн байна. Мөн сайд Л.Болд Бүгд Найрамдах Албани Улсын Гадаад хэргийн сайд Дитмир Бушатитай уулзах үеэрээ Албани Улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2014 онд тохиож буйтай холбогдуулан Албанийн Парламентын дарга болон Гадаад хэргийн сайдыг өөрийн оронд хүлээн авч айлчлуулах нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж  байгаагаа онцлон тэмдэглэв.

ө

Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашимитай уулзалт хийж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашими хоёр орны хоорондох худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах санал  дэвшүүлэв. Сайд Л.Болд Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейнссонтой уузаж Монгол Улсыг НҮБ болон Арктикийн зөвлөлийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлж, Монгол Исландын харилцааг боловсрол, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

а

Shuud.mn
Сонин хачин