Нийтийн эзэмшлийг гудамж талбайг эзэнтэй болгожээ
2014-09-24

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх түр гэрээг байгуулжээ. Ингэснээр шинээр хийгдсэн бүтээн байгуулалтууд болон нийтийн эзэмшлийн байгууламжуудад аж ахуйн нэгжүүд хяналт тавьж, хариуцан ажиллахар болжээ. Дүүргийн нутаг дэвсгэрийг зургаан бүс болгон хувааж, эзэнжүүлсэн байна. тус тусад нь хариуцуулсан байна.

а

Нэгдүгээр бүс буюу 5 дугаар хороог “Тунамал талст эрдэнэ” ХХК

а

Хоёрдугаар бүс буюу 3, 13, 15 хороог “Цацэ” ХХК

а

Гуравдугаар бүс буюу 2, 4, 6 хороог “Уэст Глобал” ХХК

а

Дөрөвдүгээр бүс буюу 1, 8, 18 хороог “Хас Энч” ХХК

а

Тавдугаар бүс буюу 7, 10, 17 хороог “Ачит Асар”ХХК

а

Зургаадугаар бүс буюу 11,14,19,20 хороог “Наран дугуй трейд”ХХК хариуцан ажиллах аж. Энэ байгууллагууд нь гудамж, зам талбай, орон сууц болон гэр хорооллын дундах байгууламжуудын арчлалт, хамгаалалт, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, гадны нөлөөгөөр гэмтэл учирсан тохиолдолд захиалагчид албан ёсоор мэдэгдэж, засвар үйлчилгээг хийх юм байна.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ чинь маш зөв ажил байна даа, бусад дүүргүүд ийм болоосой амжилт
2014-09-25