Шилдэг үйлдвэрлэгчийг шалгаруулна
2014-09-26

Малчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг нийслэлийн иргэдэд зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ “Дүнжингарав” худалдааны төвд нээгдсэн билээ. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдааны хаалт өнөөдөр 12.00 цагт болно. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцсон үндэсний үйлдвэрлэлийн 800 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс шилдгийг шалгаруулах юм байна. Мөн шилдэг үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг шалгаруулж, олон нийтэд танилцуулах аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин