Такси № 101
2014-09-26

Баасан гарагийн цогтой мэнд хүргэе манайхаан. Энэ удаагийн дугаарт нийслэл хотын маань урд хормой туулын хөвөө даган цэцэглэн тэлж байгаа шинэ бар хорооллуудын ахуй орчны талаар элдэв сонин яриа багтлаа. Мөн ханшийн зөрүүн дээр баяжихаар шийдэж 100 мянган ам доллараар тоглож бие халаалт хийж байгаа гэр бүлийн талаар содон ярилцлага бас байна. Таалал орштугай 

6      

1. 100 мянган доллараар тоглоод ...

Э- /эмэгтэй / Өө нэг сургалтад суух гэсэн хүүхэд шуухад гэсээр байгаад хоцрох гээд.

Х - Одоо ч сургалт дамжааны ид үедээ тэ.

Э - Энэ сургалт гэхэд бас бишээ их богонохон гэхдээ аймаар чухал

Х- Богинохондоо хэд хоног ?

Э- Цайны цагаар тав хоног. Одоо энэ валютын ханшийн зөрүү хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгодог аягүй зүгээр сургалт байдаг юм... Тэгээд л ямар нөхцөлд доллар өсөх үү, яагаад гэнэт буурах уу гээд л олон юм мэдэж авлаа шд. Энэ тэнд дайн болох чинь ханшид ёстой аймаар нөлөөлдөг юм байна шд... Өө яанаа би энэ... ээ. Би чиний малгай дээр чинь бараг суучихсан байна ш дээ. Май. .. Зүгээрээ би чинь хүү охидууд гаргачихсан ..... бузар муу гэдэг нь арилчихсан хүн.

Х- За яахав... би түрүүн наад суудал дээр чинь тавиад мартчихаж. Чи гайгүй сэтгэл зөв л хүүхэн шиг харагдаж байна даа.

Э- Тэрийг нь ч хоёулаа таксинд яаж мэдэлцэхэв . Зүгээр ер нь сэтгэлд чинь сэвтэй санагдвал  түрүүн хэлснээр үр хүүхэдтэй эх хүн байсан гээд л бодчихгүй юу тэ.

Х-Аанхан

Э- Тэгээд энэ сургалтаа практик дээр хэрэглэж долларын ханш зөрүүгээр мөнгө хийж үздэг Демо гэж онлайн тоглоом байгаа юм Манай нөхөр одоо сураад тоглоод эхэлчихсэн байгаа шд. 100 мянгыг хийгээд

Х- Пөөх овоо мөнгө биз дээ

Э- Үгүй ээ тэр чинь яг бодит биш. Демо тоглоом шиг байхгүй юу. Гэхдээ яг бодит болж байгаа юм шиг байдаг байхгүй юу. Манай нөхөр тэгээд  100 мянган доллар хийгээд 30 мянгыг унагааж байгаа юм чинь. Ер нь гадаад мэдээ улс орны байдлыг чинь зүгээр л үзээд байдаг байсан чинь буруу юм билээ. Сайн дүгнэлт хийж үзмээр юм билээ шд. Өчигдөр билүү мэдээ үзээд. Тэгсэн Америк бодлгогын хүүгээ нэмэхгүй боллоо гээд ярихгүй юу. Тэгсэн манай нөхөр “ аан за байз  бодлогын хүү өсөхөөр чинь доллар яах ёстой билээ” гээд нөгөө хичээлээ гаргаж ирээд “аан за доллар АНУ-д долларын ханш нэг их өсөх нөлөө үзүүлэхгүй л юм байна” гээл шууд хэлж байгаа юм чинь.

Х- Мундаг юм аа

Э-Тнх, Гэхдээ яг амьдрал дээр 100 мянгаараа оруулаад ханшийн зөрүүн дээр тоглоно гэвэл нойр хүрэхгүй л дээ тэ ккк, Гэхдээ одоо энэ хичээлийнхээ хүрээнд Демогоо бүүр гартаа хийж маш сайн тоглодог болох хэрэгтэй юм шиг байгаа юм. Цаашаа бүүр дэлгэрэнгүй сурна гэвэл 200 мянга гээд сургалт байгаа гэсэн. Гэхдээ энийгээ л давтаад ярина шд ээ. Өөрсдөө л сайн судлаад лаг болчихьё гээд манай нөхөр. Намайг оруулахгүй байгаа юм.

Х- Тэр бараг үнэн байх. Биеэ даагаад хичээвэл бараг адилхан байх аа.

З- Ер нь энэ банкууд чинь иймэрхүү ханш маншаар тоглододог л юм байна шд. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүмүүс чинь. Гэхдээ зарим нь цөм алдаад хэсэг хямардаг юм шиг билээ ккк.

Би ч одоо багш л даа. Мэргэжлээ л буруу сонгож Эдийн засагч л болдог байж. Бидний үед чинь ёстой хэдхэн мэргэжил байлаа шд. Инженер, багш за яахав сэтгүүлч агранаом, зоо өөр ер нь юм байсан юм уу тэ. Эдийн засаг гээд жоохон чухлыг нь тэгээд хэдэн дарга нарын хүүхэд аваад Орос явчихдаг байсан тэ.   Өөр сонголт байсангүй дээ. Гэхдээ одоо ингээд зав зайгаарай сураад байхад ч болохгүй ч юм алга... Чи заавал ирж суугаарай. Зөв газраа тоглоод бөөн доллартай болвол таксигаа болиод компани байгуулахгүй тэ ккк...

Өөдрөг хүүхэн ийн сайхан үгээр үдэлт хийгээд цааш яаран алхлаа.

5

2. 9911-тэй “сайхан” -ууд

Орой нэг нэлээн халсан хүүхэн залуу хоёр сууж Зайсан хүргүүллээ. Яриаг сонсвол саяхан танилцсан ажил хэргийн холбоотой бололтой.

6

З- /залуу/  Ёстой эвгүй байдалд орлоо. Харахад гайгүй хэрнээ шал тэнэг газар байна шд.

Э- /эмэгтэй/  Би ч одоо бас дасчихаад сайхан байна. Тэрнээс биш “фаак”. Анх ирчихэд хэсэг шоконд ордог байлаа шд. Хамт ресторанд орсон улс хуруу гараа гозгонуулаад байн байн дохиод л бөөн юм болоод кк. Би чинь “ингэх ямар хэрэг байна аа. Чи чинь ямар тэвчээргүй юм бэ. Хүрээд л ирнэ шд” гээд оо ёстой. Тэгсэн байхгүй, сүүлдээ өөрөө ёстой хуруу гар дохио зангаа хамаг байдгаараа далладаг болчихсон ккк. Зөөгч нар нь үйлчилгээ нь үнэхээр биш. Сонин тэ. Хүнээс мөнгө авч ашиг хийх гэж байж тонголзоод гүйгээд баймаар юм. Тэгэхэд чинь бүгд захирал. Аягүй их зантай муухай үйлчилгээтэй байх юм аа.  Тэр заалны зохион байгуулагч “маанежээр”  байна гээд байсан хүүхэн бүүр юу гэсэн бэ чамайг

З- Хн. Өөр газар л орчихооч дээ юу

Э- Өө фаак. Би Америкт удсан болохоор намайг ойлгохгүй зарим нь нэг бол эвлэр нэг бол буц гээд байдаг юм кк

З- Чи хэр удсан юм бэ ?.

Э- Өө энд дээд сургуулиа төгсөөд л явчисан. Тэгээд бараг  8 жил боллоо шд. Энд ирэхдээ хөглөж байгаа юм чинь . Би чинь ирлээ. Манайхан намайг тосоод бас л сүртэй гэрийн гадаа чинь бараг бүгдээрэ гараад зогсчихсон байна. Өө тэгээд тэнд ирсэн ах дүү нараа үдэж өгөх болоод гадаа би чинь нөгөө америкаараа нэг л их гар алдалсан тэврэх гэсэн л хүн өнөө хэд маань болохоор баяртай гээд л шгууд машинруугаа. Араас нь тэврэх гээд л гацсан хүн би. Нэгийг нь халуунаар тэврээд л дараагийнхийг нь тэврэх гэсэн аль хэдийн машинруугаа алхацгааж байгаа юм чинь ккк. Арай л шуурхай салаад явчихаж байгаа юм аа.

З- Тэнд бол нээрэ тэгдэг байх шүү. Харж байхад салах гэж би биенээ тэврээд л байдаг тэ.

Э- Гэр бүл найзуудын хүрээнд бол их л тэврэлдэж байж сална даа ккк

Залуу замдаа 120 мянгатын  байран дээр бууж хүүхэн цашаа Зайсанд хотхонд хүргүүллээ.

Би харь орны соёл онцлогийн тухай элдвийг сонсохоор яриа өдлөө. Хариуд нь Монголынхоо зарим нэг хөгтэй хөөтэй, шинэ цагийн баячуудын тухай хөгжилтэй яриа сонслоо.

Х- Дүү тэгээд Монголдоо нэг л дасахгүй байгаа байгаа юм биз дээ.

Э- Дасахгүй бишээ ахаа. Зүгээр гайхах юм их л байна.

Х- Тийм байх даа. Гэхдээ манайхан чинь бас л хурдан өөрчлөгдөж байгаа шүү. Одоо энэ зайсан чигт бол дандаа л гадаад дотоод яваад ирсэн мундагууд байдаг юм биш үү. Нэг гүүр давбал нэжгээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян гэж яриа хүртэл гарсан шд. Сонссон биз дээ

Э- Аан сонссон байх шүү. Баян гэж тэгээд яахав дээ. Үнэхээр мөнгө нь байвал сайхан амьдрахад яахав дээ. Гэхдээ аймаар хэлбэрдэх юм оо. Ирээд ёстой гайхсан шд. Манай найз хүүхнүүд чинь за одоо  9911 барьсан нэг гайгүй сайхан залуутай бол. Тэгээд л Ок шд гээд. 9911 барихаар яадаг юм гэхээр тэд нар чинь л Монголд нэг гайгүй мөнгөтэй нь шд гээд ккк. Тэгж утасны дугаараараа ялгарч байдаг үнэн сонин. Өө тэгээд ёстой нэг хэсэг чинь завтай. Өнөөх 9911- тэй сайхнуудтай чинь хэд хэд л сууж ууж пари шахуу юм хийж явж  байгаа юм чинь. Юун баян. Хэд хоноод хөөш мөнгө зээлэх үү, бизнес гацаад хэдэн төгрөг оруулаач гээд утасдаад ккк. Бүр нэг биш хэд хэд тэгсэн. Би “хүүеэ , чи чинь нөгөө сүрхий бизнестэй гээд байсан яав аа” гэхээр “өө яахав засаг мөнгөө өгөхгүй зээл гацаад байнаа ч” гэх шиг. “Нэг уурхайд мөнгө хийчихсэн удахгүй томроноо ч” гэх шиг. Ер нь тэгээд яс бол яг зорилготой бизнесменүүд бол тэд нар шиг хүүхэн эргүүлээд худлаа баярхаад архидаад караоке хэсээд маргааш нь урьсан хүүхнээсээ мөнгө зээлье яваад байхгүй л дээ. 9911 барьдаг чинь бас нэг талын имиж бурдүүлэх арга юм  биш үү. Тэгээд танихгүй дараа төлбөрт дугаар бас авдаггүй гэж  байгаа биз. Гар утас нь нарийн бичиг нь юм уу ккк. Гайхуулаад байсан дугаараа барьцаанд тавьчихсан баянтай нэг биш таарч л байлаа ккк

Х- Монголд маань   бизнес хийхэд бас их хэцүү байна л даа. Гар утас байтугай л юм аа тавьдаг байх.

Э- Тийм юм билээ. Би бас жижигхэн юм хөөцөлдөх гээд яам газруудаар явж үзсэн. Би зүгээр бүх юмаа бүрдүүлчихээд байхад л яаж ийгээд хоёр гурав явуулж кайф авдаг юм билээ. Гадаадаас нэг хэдэн юм оруулж ирээд нэг удаагийн лиценз авах гээд очсон. Өөрөө нөгөө англиар бөглөснийг ойлгохгүй. Тэгээд хаана байна тэр нөгөө илгээгчийн нэр энэ тэр будилаад тэгснээ тэрэндээ бантаад бүгдийг дахиад бичээд шивээд ир гэж байгаа юм. “Окау” надад  асуудал биш би одоо дахиж бичээд аваад ороод ирэх үү гэхээр би одоо хуралд гарлаа. Маргааш ир л гэж байгаа юм. Энэ маш чухал би хил гааль дээр удах бүр мөнгө алдаад байна аа, өнөөдөр авья гэхээр шууд л гараад “сий юу тимоорруу ” гүйцээ.

Х- Чи тэгээд няцаад буцчихав даа ккк

Э- Өө юу гэж эх орондоо л багтаж амьдрана шд. Яахав тэгээд асуудал байна Коммон ард нь гарна шд ээ.... За энэ байр ... 4000 болох уу ах ....

6

3. Намган дээр байшин бариад байна.

Бидний ярьж хэлж сурснаар 19-ийн гэх буудлаас хүүхдээ тэвэрч, тор цүнх болсон нэг хүүхэн түүртэн байж гараа өргөв. Хан уулын үйлдвэрийн хашаагаар ороод тахиралдаж сүлжиж яваад урагшаа баахан шинэ хороолол байрнууд руу ордог замаар явууллаа. Зайсангийн ар хормойд туул голын ард гэр нь байдаг гэнэ.

5

Х- Ийшээ агаар бол арай өөр биз ?

Э- /эмэгтэй/ Өө өөр өөр.

Х- Боломжтой хүмүүс амьдардаг болохоор өөр л байгаа л даа.

Э- Ээ боломжтой, боломжтой гээд байдаг. Одоо байшин чихэж барьсаар байгаад нар харахаа болилоо шд. Та одоо хар л даа. Энэ замын хоёр талаар тулгаад тулгаад бариад байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ нэг цэцэрлэг барихгүй. Цэцэрлэг барина гэсэн газрыг нь зараад байшин барьчихна. Битүү хувийн цэцэрлэг л байна. Сарын төлбөр нь 500, 600 мянга. Худлаа баяуудын хороолол ч гэх шиг нийтийн унаа явахгүй.

Х- Улсын цэцэрлэгт өгье гэвэл энэ хавьдаа бол найраа байхгүй юм байна тэ ?

Э- Найрах улсын цэцэрлэг нь байхгүй юм чинь. Би энийг гэхэд л 40 мянгатын цэцэрлэгт  өгөөд ингээд зөөж байна шд. Хахуул нь 600 мянга. Өндөр л юм. Гэхдээ өндөр байлаа гээд эндэхийн хувийн цэцэрлэгийн нэг сарын л төлбөр юм даа, яахав гээд. Тэгээд нийтийн унаа явахгүй. Такси бариад л мөнгө явж өгч байна.Өвөл яахын хүйтэнд хүйтэн салхи залгиад ханаа томуу нь салахгүй.

Х- Бас асуудал юмаа. Сар бүр 600 мянгаар цэцэрлэг шийднэ гэдэг ч

Э- Энэ ер нь хороо нэгжийг нь гэсэн зохицуулмаар юм. Манай энэ Хан уулын 15-р хороо. Одоо ийшээ цэнгэлдэх Хурд хороолол гээд энэ хавь чинь нэг хороонд орчихож байгаа юм шд. Тэгсэн хэрнээ дан хувийн цэцэрлэг. Одоо энэ тэр манай байр харагдаж байна. Аймаар шигүү байгаа биз дээ... тулгаад барьчихсан. Анх 6 жилийн өмнө энэ байранд ороход чинь урагшаагаа уул нь харагдаад нөгөө тийшээгээ соёмботой уул харагдана сайхан. Тэгээд ч үнэтэй авсан. Тэгсэн газраа зараад байр барьсаар байгаад харагдах юм юу ч байхгүй. Анх ороход энэ урд талын байр байна шд. Энд цэцэрлэг барина гээд хоёр газар авсан байхгүй юу. Тэгээд хоёр давхар байшингийн араг яс барьж байлгаж байлгаж байснаа цааш нь зараад авсан хүн нь 6 давхар орон сууц барьчихсан. Нөгөө нэг газар нь хоёр давхар цэцэрлэг гэж барьж байснаа 4 давхар цэцэрлэг болгосон чинь хувийнх.

Би тэгээд хорооны даргад нь хэлсэн юм. Ингэж битүү байшин баригдаж байхад энэ компаниудаас тав, арван сая төгрөг татаад ганц улсын цэцэрлэг барьж болдоггүй юм бэ гэж. Одоо энэ байрнуудыг хар л даа. Та хар даа энэ хавийн байшин нэмэгдээд байдаг. Тоглоомын талбай нэмэгдэхгүй, зам талбайгаа тохижуулахгүй ... тэгээд барилга дагаад битүү нарийн шороо тоос. Тэгээд барилгачид нь шөнө архидна зодолдоно... заваан. Байс гээд л кабелийг нь таслаад хаячихна.  Бүтээн байгуулат байлгүй л яахав гэхдээ л...

Хүүхний байр байх заасан зүгт харвал  4 давхар байр байлаа. Харин сүүлд нь барьсан гэх байрууд нь бүгд 6, 9 давхар  байрууд харагдлаа. Үнэхээр нар гэрэлээ хаалгуулжээ.

Зорчигч хүүхэн маань буухдаа бас нэг ноцтой гэж болох зүйлд санаа зовж буйгаа хэллээ.

Э- Одоо энэ зүүн талаар баригдаад байгаа барилгуудыг авсан хүмүүс яана. Нэл намган дээр барьж байна шд. Найдвартай суулт өгнө. Хумдааныг нь ухаж байхад доороос нь ус гараад байгаа харагдаж байгаа юм чинь. Одоо тэр байруудын цаад талын байшин битүү усан дээр баригдчихсан. Өнөө Баянмөнх аваргын Гантогтох зааны газар гэсэн.  Одоо тэгээд мань шиг нэг гэнэн нь аймаар үнэтэй авна. Хэдэн жилийн дараа яана. Ямарч үнэгүй болно шд. Адилхан амьдрах гэж яваа хүмүүс хэлмээр байх юм. Тэгээд байр авах гэсэн хүн бүрт очиж хэлээд байлтай биш ...

6

4. Одуудыг хага мөргөнө дөө

СУИС-ийн уулкавараас нэг 20-д насны нүд нь гялалзсан сэргэлэн залуу суулаа.

6

Х-Дүү энэ СУИС-ийнх уу.

З- Өө тийн урлагийн хүн болох гээд 1 курс.

Х- Юуны анги уу ?

З- Жүжигчин болно доо. Би ч СУИС-т жинхэнэ бор зүрхээрээ орсон шүү. Нэг жил шалгалтад унасан. Жил өнжөөд 2 дахиж өгч шалгалт өгч байж бор зүрхээрээ орлоо шд. Ямар ч сургууль мургуульд оролгүй зөвхөн шалгалтад аа бэлдээд л . Жинхэнэ бор зүрхээрээ орсон байгаа биз дээ

Х- Тэгжээ. Зорилготой л залуу байна.

З- Аан тийн одоо Аглуу, Амбий одуудыг хага мөргөх гэж зүтгэж явна шд ээ. Эхлээд монголдоо тодроод дараа нь дэлхийд л гэж бодож яваа шд.

Х- Заза дүү хол явах нь ээ

З- Бид нар чинь одоо 46 -уулаа. Ганц од төрөх юм уу үгүй юм уу л гэж ярина шд.

Х- За тэгвэл хэдэн жилийн дараа чамайг од болохоор би нэг таарч “хөөш” би чамайг таксигаар зөөгөө биз дээ. Гарын үсгээ өг л дөө “ гэж шаналгах юм байна даа.

З- Өгнө шд ээ ах. Манай мэргэжилд цаагуураа мөнгөөр орчихсон хүүхдүүдэд бол сэтгэлд нь юм байдаг байх тэ. Өөр шд яасан ч хамаагүй.

Х- Ер нь мөнгөөр оруулаад байна уу ?

З- Оруулж байгаа. Гэхдээ тэд нар бол тэгээд өөрсдийгөө мэдэрчихдэг юм доо. Барахгүй юм байна гээд. Миний мэргэжил биш байна гээд л ... ийн жүжигчний тухай ярьж явсан хүү гэнэт сэдвээ өөрчилж “ Өчигдөр та халтууранд гарсан уу ... гурван машин ар араасаа мөргөлдчихсөн байсан шд. Та таараагүй юу ккк. Би дандаа л тийм сонин олон машин мөргөлдсөн балай юмтай таараад байдаг юм. Сэтгүүлч байсан бол айн дороо од болох нь байна шд тэ ккк”  гэлээ

Х- Тэгэх нь ээ. Танай төлбөр хэд үү ?

З- 2 сая 600 мянга

Х- Бас л овоо юм аа.

З- Тийн шд . Төлбөрөөс гадна идэж уухгүй байна гэж байхгүй. Би чинь хотод айлд. Өнөөдөр оюутны байр хөөцөлдөөд. Угаасаа айлд бүтэхгүй юм байна аа. Урлагийн хүний онцлог гэж байна шд. Орой их оройтно шд. Бэлтгэл сургуулилт гээд. Тэгэхээр буруу ойлгоод янз бүрээр хэлээд.

Х- Нээрээ урлагийнхны амьдрал хүнд байхаа  тэ. Оюутан байхад л эхэлж байна уу ?

З- Байр олдохгүй байна аа. Тэгэхгүй бол бүтэхгүй юм байна.

Х- Жүжигчин тийм амар ажил биш байх аа

З- Яахав. Авьяас хөдөлмөрийг нэгтгээд зүтгэхэд ч одуудыг мөргөнө дөө мөргөнө ...

Ийнхүү өнөө муу хошин шогийн хэдийг хага мөргөхөөр нэгэнт шийдэж оюутны замналаа эхэлсэн ирээдүйн жүжигчин хүүтэй тун хөгжилтэй буу халж явсаар 15-р хороололд буулгаж өглөө.

  5. Цагдаа дүү, цаашаа хар даа        

Эртээр өглөө ажлын өдөр. Эрт ид ачааллын үеэр 1-р хороололд 32- р байрны буудал өнгөрөөд гэлдэрч ятал нэг хүүхэн цагдаа хоёр хэдэн үг солилцоод цагдаа нь нурууныхаа ард эрээн модоо гозолзуулан цааш алхаж эмэгтэй нь гараа өргөлөө. Би ч уриалгахан налж зогслоо.

Э- Гүүр даваад урагшаа явна аа... Ёооё энд чинь машин зогсдоггүй хэчнээн удав аа. Энэ цагдаа яг ард зогсчихсон чинь өнөө халтуурчид нь зогсдоггүй.

Х- Чи тэгээд энэ цагдааг загнаад явуулчихав уу даа, айн ккк

Э- Загнаагүй ээ тохиролцоод явуулчихлаа. “ Эгч нь ажлаасаа хоцрох гээд, чамайг байхаар машин зогсохгүй бнйна шд. Чи түр цаашаа хараад алхаж бай тэгэх үү, миний дүү  ” гээд  ккк. Тэгсэн зайлуул “айн” гэснээ инээгээд хөөрхөн цаашаа алхчихлаа шд. Чи ч зогслоо.

Х- Чи айхтар зохицуулжээ.

Э- Би түрүүн цагдаа байхаар нь бас аминдаа л холдоод алхаад гараа өргөх юм. Тэгээд энэ маань бас алхаад л ард ирчих юм ккк. Нээрээ цагдаагаа хөөх шахуу юм болж байж л унаа олж сууж байна шд.

Х- Гүүр даваад хаана гэлээ.

Э- Өө би заагаад өгнө өө. Нэг замын компани бий. Жоохон сүлжиж ордог юм.Уул нь жолооч нар мэддэг юм даа.

Х- Аанхан. Ах нь ийшээ нэг их явахгүй юм даа.

Э- Энэ Дондогдулам гээд нэг ус гарчээ. Одоо Богд хааан гэж ус хэзээ гарах юм бол доо. Нээрээ  нөгөө алт ухдаг улс сонин юм хийгээд.  Хаана л алт гэсэн нэр орсон газар байна тэрийг судлаад явж байна гэнэ шд. Алтан нуур, алтан хөндий гээд одоо тийм алт орсон нэртэй газруудыг бүгдийг нь судлаад  байна гэнэ шд ккк . Тэрэн шиг ус одоо түүхэн хүний нэрээр гараад эхэлж дээ. Элдэв рашаантай газрыг ч бас хамаад хашаа хатгаад байгаа юм биш үү. Удахгүй тэр заан энэ бөхийн ус гэх юм уу ккк

Х- Тэгэх байхаа.

Э- За 8:45 боллоо... одоо ч гүүр даваад л ойр л доо

Х- Танайи яадгийн, хурууны хээ дарж цагаа тэмдэглүүлэх үү ?

Э- Байхгүй ээ. Эвдэрсэн. Сэтгэлээрээ бүгдээрээ л эрт очино ккк.

Х- Танай замын компаниуд харин цэцэглэн хөгжөөд цалин нэмэгдээд байна уу ?

Э- Ээ үхсэн нь байхав. Энэ замд чинь мөнгө орж ирэхгүй тамтай байна шд. Сар сард нь цалингаа өгдөггүй шд. Мөнгө орж ирэхгүй. Санхүүжилт байхгүй гээд л суулгачихна шд. 2 сараас хойш цалин орж ирээгүй байгаад 6 сард цалин авсан гээд бод доо.

Энэ үед урдуур нэг микро улаан галзуу дарж орж би тоормозлон хүүхэн урд шил мөргөөд авав.

Э- Өө энэ микронууд хар харх шиг гэж яг үнэн тээ. Хүн аччихаад хөл доор эмх замбараагүй гүйлдээд байгаа юм шиг арзганалдаад л хөдлөнө аймаар шүү. За тэр Миксэрийн жолооч нар. Тэд нарыг яадаг гэж бодож байна. Ёстой хэн ч хамаагүй барина. Тэгээд л ойр хавьд нь ажилалж байгаа хэн ч байдаг юм машин барьдаг нэгэнд нь чи энийг аваачаад буулгачихаад ир гээд л өгөөд явуулчихна. Цементийн үйлдвэрүүд аймаар их Миксер машинтай. Тэгээд дүүрэнгүүт хэн нэгэндээ өгөөд явуулчихна. Тэнд бол ёстой хяналт байхгүй.  Зарим хөөрүү хэд нь уралдчихсан л орж ирж байдаг юм билээ. Тэгэхээр л аймаар. Дээр намайг тийм Миксэр хамах шахаад. Манай ажлынхан намайг шоолоод чи ийм ойлгомжтой юмны хажуугаар дайраад гээд. Өнөөдрийнх нь арай гайгүй юм явж байгаа гэсэн чинь үгүй юм байна гээд би ккк ...гуравдугаар эгнээнд явж байгаад гэнэт дараад л эргээд

Х- Заримдаа нээрээ тэд нар чинь хамчих гээд байдаг шүү. Чи нээрээ замын компанид байдаг хүн мэдэж байгаа даа. Энэ замууд нэг л чанаргүй баригдаад байна даа.

Э- Зам хэцүү шд ээ тэгээд. Яг сайхан төсөв төслөө хийгээд асфалтийг нь 7 см -ээр хийнэ гээд өргөнийг нь яана гэдэг юм тэгээд хамаг юм аа бэлдээд стандартынх нь дагуу хайрга шороо, хучлага бол 3 метр гарантай гээд ч юм уу оруулахаар яаман дээр гонж. Наад төсвөө багасга. Наад 7 см –ээ 6.4 болго гэж байгаа юм чинь.

Х- Өө ямар балай юм.

Э- Тэгдэг шд.  За энэ хайрган шороог нэг сайн хийгээд хоёр метр тавья гэвэл наадхаа багасга. Метр хорь болго гэдэг байхгүй юу. Яагаад ингэж байна уу гэхээр та нарын хийсэн энэ төсвөөр бол мөнгө гарахгүй ээ. Харин 7 биш 6.4 өөр тэгээд хайргыг нь 3 биш ч 2 болгочихвол манай төсөв наад замд чинь таарах гээд байна аа гэнэ. Тэгэхээр чинь бас хэцүү. Монголчууд бид чинь бас мөнгө төгрөг муутай. Тэгээд их юм хиймээр байдаг. Тэрэндээ тааруулаад тэгсгээд тавьж л байна.

Х- Мөнгө нь тааруулаад барихаар чанар станлдарт бүүр яамай болох юм байна л даа.

 Э- Олж ирж байгаа мөнгөндөө тааруулж байна шд. Хүмүүс яахав замын компаниуд аягүй их мөнгө авдаг тэрийг нь одоо цавчина бил үү яана билээ тэ тэгээд идээд байдаг гэж. ... Хүүхэн надад таван мянгыг өгөөд хариулт хэрэггүй ээ гэлээ. Би ч хариу сайхан зан гаргаж “ хариултаа аваа чанартай зам тавихад дутаад байгаа төсөвт чинь хандив болгоё “ гэлээ. Хүүхэн “өө заза баярлалаа. Хичээе ээ ” гээд үлдлээ.

6

Үүгээр Хоовон миний 101 дэх тэмдэглэл өндөрлөж байна. Манай нэг найзын хошигнон хэлснээр “ хүйтний ам наашилж, хүүхнүүд хувцасныхаа цаагуур орж байна. Амралтын өдрөөр ногоо цагаагаа дарж, гэр байшингаа дулаалж авах нь зөвдөх байх шүү ... Сайхан амраарай. Ирэх баасан гарагт сонин ихтэй эргэн уулзацгаая манайхаан ...

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх 

Shuud.mn
Сонин хачин
ireedui:
9911 tei 3 dugaar hamtad ni 30000 d zarlaa.
2014-10-01
sainuu:
sainuu hoovon,bas manaihaan neeree yamar olon honog alga bolovoo huleegeed l huleegeed l kkkk ih saihan bichsen bnoo 9911 bol neeree ih sonin shuu teriig zaaval barival bayan ch yumuu tom ajil hiideg hun ch yumuu tte kkkkk za tsaash ni bicheed baigaarai mash ih bayarlalaa hoovon
2014-09-29
юм-үз:
сайн байцгаана уу?
2014-09-29
hulguuu:
oird un*gvi goe bn ah hvv yawuulaad baigaarai amjilt.
2014-09-27
baatar:
hooh bi neree 4d tsoihij yabna shuu hoobon bicheed l bgaarai amjilt shuu
2014-09-27
зочин:
ёстой мундаг болжээ....яг л үнэндээ....
2014-09-26
er hun...:
saihan l bichsen b,a ...bugded ni ene udriin mend. amraltiin udruudeer ohiduudtaigaa ulaanbaatar orloo bas l arai l b,a shuu nuli tugjrel bas baahan barilga yasan ch aimaar shiguu baishin baridag yum ter shiguu barigdsan baishingiin dund heden hugshchuul zovdog b,hoo saihan teniitlee amisgaa avch chadahgui...heden jiliin daraa ulaanbaatarluugaa mashintai orj bolohoo baih vii dee yasan gesen chini mashinuud ni ihdeed yavah gazargui boltson gevel yanaa manaihaan .9911-teigiin huvid manaihan heterhii materiallag zuilruu ih temuuldeg boljee . bi hotod b,hdaa 11 dugaartai b,laa 2008 on shig sanaj b,a zugguiteed 9911-tei dugaar zarna gesen chini zalgaj b,a shuu tuhain ued yum bodolgui 3000 dollar gesen chini margaash ni yarij b,gaad ireed 3000 nogoon toolj uguud dugaar hudaldaad avchihdag yumdaa keke bi yahav ineegeed dotroo nuguu hunee uruvduj l b,laa yagaad ingetlee manaihanii tolgoi hii hooson hiirhel bayrhal bolchihvoo gej... mobikom bas l sain menejment yavuulsan b,gaam shuu keke .odoonii zaluus "hotiin hemnel"-g "hotiin heneerel " geed oilgochihdog yum shig b,gaan . za ter huuhdiin tsetserleg chini jinhene asuudal bolson sedev shuu hoovoon...ulaanbaatar mini saihan ugnu zasaj l b,a lee odoo bugdeerei uuruu uursdiinhuu bodol setgel sanaagaa tsegtselmeer l bolson yum shigee harjee b,had humuusiin dund niigmiin buhimdal bas l ih b,a shuu...
2014-09-26
hoovko:
нийтлэл удаж байна шүү. хэдийд гардагийг мэдсэн ч өдөр бүр харах юм даа. таны нийтлэлээр цангаж байна шүү.
2014-09-26