Задраагүй тендерийн задарсан ялагчид
2014-09-26

"Үндэсний шуудан" сонины энэ сарын 26-ны дугаарт Монголд угсарсан Экобус хэмээх автобус 20 ширхгийг улс худалдан авахаар тохирсон гэсэн нийтлэл гарчээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой зарласан тендер энэ сарын 22-нд задарч ялагчаа тодруулжээ гэж болох. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас утсаар лавлатал тендерийн хугацаа хойшилж 9-р сарын 29-нд болсон байлаа. Ахиад гурав хоног дутуу гэсэн үг. Тэр байтугай тендер задарсан ч ялагч тэр дороо тодрохгүй байж болох бөгөөд үүнийг 45 хоногийн дотор шийднэ гэсэн хуулийн хугацаа бий.

ө

Тендер гэдэг жүжиг тоглосон хэрэг үү?

а

9-р сарын 22-нд тендер задарна гэж байхад Экобусын үйлдвэрийн нэгэн мэргэжилтэн мөн ийм утгатай ярилцлага өгч байсныг санаж байна. Ямар ид шидтэй болоод төрийг ингэж далайлгаж байна вэ? Уг үйлдвэрийн эзэн Д.Жаргалсайхан гэгч эр урьд нь төрийн өмчийн Цахилгаан тээвэр компанийн захирал байхдаа дэргэдээ тролейбус угсарч улсад өндөр үнээр шахдаг байсан. Тэрнээсээ болоод АТГ-д дуудагдасан байцаагдахдаа хүрч улмаар албан тушаалаасаа татгалзан хэргийг хал балгүй хааж байжээ.

ө

Гэсэн ч “амташсан хэрээ” маань угсралтаа үргэлжлүүлсээр өдгөө Экобус хэмээх Монголд угсарсан хятад автобус, тэр битгий хэл хятад үйлдвэрийн автобуснаасаа чанарын олон үзүүлэлтээр хол дутуу, осол аваарын ямар ч туршилт хийгдээгүй дутуу дулимаг техникүүдийг нэг бүрийг нь 150 мянган ам.доллараар улсад шахах гэж ийнхүү эрээ цээргүй адарч байгаа аж. Тендерийн задрах хугацаа болоогүй байхад “улс манай автобусыг авахаар тохирсон” гэж удаа дараа мэдэгдэж байгаа нь тендерийн хороо, нийслэл, цаашлаад ард түмний эрх ашгийг эс хайхран доромжилж буй хэрэг. Эсвэл Номин хэмээх том айлын элгэнд наалдсан нь тэдэнд ийм их эр зориг өгөв үү? Нийслэлийн удирдлага маань том хувийн компанийн халаасанд багтаад орчихсон юм биш байгаа.

ө

150 мянган ам.доллар гэдэг Япон, Орос, Солонгос, Турк автобуснаас хэт өндөр үнэ. Гэтэл чанар нь хэд дахин доогуур. Урдаа бамбай болгож ярьдаг Евро-4 хөдөлгүүрийнх нь шатахуун ч Петровис компанийн өндөр үнээр маш хязгаарлагдмал хэмжээтэй оруулж ирдгийг эс тооцвол манай улсад байдаггүй аж. Тэгэхээр Евро-2, Евро-3 буюу бусадтайгаа адилхан л шатахуун шатааж явах нь тодорхой. Ард түмнийг мөн амархан хууран мэхэлдэг юм байна.

а

Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй “ориг” автобусны импортын үнэ 75 мянган ам.доллар!!! Гэтэл нийслэлчүүд бид хятад автобусанд ямар амтай байдаг билээ?!  Харин Экобус тэрнээс ч чанар нь хэд дахин доогуур хэрнээ, үнэ нь хоёр дахин өндөр байна. Тэрийг нь улс худалдаж авна. Ид шид л гэж ийм байдаг байх.

ө

Хөдөлгөөнд оролцож байгаад осол аваар гаргавал хэн хариуцах вэ? Экобусыг авахгүй хэмээн нийтийн тээврийн хувийн компаниуд цааргалж, Экобусыг барихгүй хэмээн жолооч нар татгалзаж байна. Хэзээ яаж эвдэрч хэмхрэх нь мэдэгдэхгүй техник хариуцан авч ажил амьдралаараа хохирохыг хэн хүсэх билээ. Шугаманд гарсны дараа өч төчнөөнөөрөө эвдэрч зогсвол яахав? Харин Экобус үйлдвэр засвар үйлчилгээ, сэлбэг, сервис хариуцана гээгүй. Д.Жаргалсайхан захиралд “өөрөө нэг шугам авч өөрийн автобусаар иргэдэд үйлчлээч” гэж хэлээд үзвэл яадаг бол?

э

Үндэсний үйлдвэр манай улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ус агаар шиг хэрэгтэй. Харин ийм маягаар нүглийн нүдийг гурилаар хуурч, олон зуун мянган хүний амь насыг өт хорхой шиг золиосонд гаргамааргүй байна. Ингэж аргацааж, ор нэрийн төдий хор угсарч байхаар ноён Д.Жаргалсайханыг улсаас дэмжиж, хөрөнгө оруулан үйлдвэр шиг үйлдвэр байгуулахад нь тусалж, автобус шиг автобус үйлдвэрлэж эхэлбэл сая үндэсний үйлдвэрлэл гэж нүүр бардам хэлэх юм сан.

ө

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
boogii:
jargalsaihan gedeg hvn haanaas mungu saaj bolohiig sain vnertdeg nohoi baina bilee!vndesnii vildwerlel nereer tatwar tulugchdiin halaasiig suildagaa bolimoor yum daa!!!hujaagaas selbeg oruulj irj ugsraad2 dahin undur vneer shahah ni ariun yawdal uu? iim luiwarchin vndesnii vildwerlegch mongold l law hereggvi!
2014-09-27
zochin :
oorsdoo avtobus baitugai amnii haldagaa khiie gej huruugaa ch hodolgoogui baij khunii khiisen ajiliig bitgii dosh ni khii muusain tenderiin luivarchid ard tumnii tatavariin mongonoos luivardah arga zam ni haagdahaa booj ukhehne l dee. ta nariin tolgoi avtobus uildverleh baitugai amnii halbaga khiihed ch uhaan chin khurehgui .hulgai khiih bolhoor harin sain ajillana . mongol khun buteesen yum chin yu ni tender tenderguigeer hudaldaj avah khregtei. yadaj mongo ni mohgoldoo uldene.
2014-09-26
uuul:
unetei bn.etsiin etsest ashig olh biznes yum bol gadnii unetei ursulduj baij l yalna sh tee
2014-09-26
irlee:
uls shuudee avah heregtei novshnuud oort ni mungu unahgui bolohoor ingej bgaa yum
2014-09-26
zochin:
yum hiij yawaa hiih gej zvtgej bgaa negiig yah gej ingej bdgiin bold metiin hoshyygaa hydaldsan nowsnyyd zailwal taarna
2014-09-26
zochin:
yum hiij yawaa hiih gej zvtgej bgaa negiig yah gej ingej bdgiin bold metiin hoshyygaa hydaldsan nowsnyyd zailwal taarna
2014-09-26
zochin:
yum hiij yawaa hiih gej zvtgej bgaa negiig yah gej ingej bdgiin bold metiin hoshyygaa hydaldsan nowsnyyd zailwal taarna
2014-09-26
icheech es zuigui setguulchee:
ene bichsen setguulch mergejliin es zui bhgui hen neg uls torchiin zahialgaar l iim gutgeleg bichdegee bolioch ee. ooroo uildver deer ni ochij uzeegui bodit baidliig medehgui bj meddeg um shig mongoor zahialgat niitlel bichdegee bolioch ichdeggui um bh daa
2014-09-26
tstststs:
ugaasaa hyatad avtobusiig end avchiraad l ugsarch bgaa sh dee.uniin huvid uneheer yamar bdag yum,naidsvartai ajilagaa gej tehnikt neg gol chuhal uzuulelt bdag ter yamar bgaa yum tegj baij l niitiin teevert yavuulah heregtei. er ni bol batalgaatai zohion buteeh tovchootoi baijm, onoshlogoo zugshruulelt turshilt hiij baij teevriin heregsliig tsuvralaar ugsrah ni zuv baih shuu.bu*ar bol bolj l bgaa yum. neg bol gadnii uildveriin alban yosnii zuvshuurulteiguur ugsraltiin shugamiig ni neevel ter uildver buh ayulgui ajillagaag ni hariutsana shuu dee. belarusitai ugsrah uildveriin neg yaria yavaad bsan yu bolson yum bol doo, uul ni tednii avtobus,trolleibus ni dajgui sh dee yag ikarus shig...
2014-09-26
уншигч:
тв р харахад хятадаас авчираад зүгээр ч нэг угсараад байгаа юм биш билээ. монголчууд юм хийж сурч байх шиг. м.болд мэтийн нэг ч юм хийж үзээгүй хүн муулж голоо зогоодог амьтас энэ улсад ерөөсөө хэрэггүй.
2014-09-26
зочин:
эруугийн елементууд угсараад улсад авилга даад шахаад байгаа гэнэлээ
2014-09-26
bayar:
huviin hevshlee demjih ni zuv l duu. heterhii neg taliig barij ene niitleliig bichsen baina. avaad uz yavuulaad uz batalgaag ni sain av uur yarih zuil alga. mongold urgasan tariagaa avahgui orosoos hyamd buudai avna gej tenegledegtei adil yum boloh vii dee
2014-09-26
soyl:
ajil hiij bolno undesnii uildverlwlee ch demjih heregtei gehdee chanartai ayulgui uildverlel buteegdehuuniig demjihees bish shahaanii batalgaagui het mongonii toloi binesiig undesnii uildverlelee demjih nereer halhavch hiin mongo ugaaj bolohgui shuu dee eronhii saidaa hotiin dargaa niitiin teevriin gariin dargaa
2014-09-26
мнгол:
ардчлалын дүр эсгэсэн гарууд дээгүүр доогуураа хуйвалдан улсын мөнгө хөрөнгө завшиж болдог байж, харин хүний амь нас нэгдүгээрт байх ёстой. зөв сэдэв хөнджээ. өндөр үнэтэй автобус үнэтэй бинзинээр явдаг бол ард олны халаасыг бүү илүү хоослох биш үү. шунал тачаалд хязгаар байх хэрэгтэй.
2014-09-26
зайлуул:
зайлуул угсарсан автобусаа шахах гэж байгаан байхдаа
2014-09-26
mmmmmmmmmmm:
mongold avtobus uildverleed ireedui ugaasaa bguisde butehgui ymnii hoinoos hairan horongo zarj bhi oor hiih bolomj ym zondoo bhad
2014-09-26
galt:
chamaig bodvol ajil hiij bgaa hundee chi ecobusiig muu barih jolooch oldohgui bn gej yamar chotgoroosoo sonschihvoo
2014-09-26