Афганистаны шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөв
2014-09-29

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны сонгуулийн хороо шинэ Ерөнхийлөгчийн нэрийг албан ёсоор зарласан юм. Энэ удаагийн сонгуульд “Үндэсний төв” намаас нэр дэвшсэн Ашраф Гани Ахмадзай нийт сонгогчдын 54 хувийн саналыг авч, ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнөөдөр албан ёсоор тангаргаа өргөж, 14 жилийн турш Засгийн эрхийг барьсан Ерөнхийлөгч Хамид Харзайгаас тамга, тэмдгээ хүлээн авчээ.

6

Тангараг өргөх ёслол нийслэл Кабул хотноо зохион байгуулагдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Ёслолд экс Ерөнхийлөгч Хамид Харзай болон шинэ төрийн тэргүүнтэй хамт сонгуульд өрсөлдсөн Абдулла Абдулла, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцож, баяр хүргэжээ.

6

Мөн тангараг өргөх ёслолд Ахмадзайгийн 100 мянга гаруй дэмжигч оролцсон байна. Цагдаагийн ерөнхий газраас аюулгүй байдлын үүднээс 5000 гаруй цагдааг хамгаалалтад гаргажээ. Тангараг өргөх ёслолын үеэр Кабул хотын Жамму дүүрэгт бүлэг этгээд халдлага зохион байгуулжээ. Халдлагын үеэр хоёр хүн хүндээр гэмтсэн байна. Цагдаагийнхан дээрх этгээдүүдийг Абдулла Абдуллагийн дэмжигчид гэжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин