Чили Монголыг дэмжинэ
2014-09-30

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа 20 гаруй улсын сайд нартай хоёр талын уулзалтуудыг хийжээ. Тэрбээр Чили, Перу Улсын Гадаад хэргийн сайд нартай Нью–Йорк хотноо уулзаж, манай улсыг АПЕК–ын гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлэх талаар зарим тохиролцоонд хүрсэн байна.

ө

Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн сайд Хералдо Миноз Монгол Улсыг дэмжинэ гэдгээ албан ёсоор илэрхийлжээ. Байгалийн арвин баялагтай, уул уурхайд суурилсан эдийн засагтай, тухайлан зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэхчилэн олон талаараа ижил төстэй хоёр улс хамтран ажиллах өргөн боломжтойг сайд нар онцлон ярилцсан байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин