Билл Клинтоны охин гүнжтэнг дуурайжээ
2014-10-01

АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон болон тэргүүн хатагтай Хилари Клинтон хоёр хэдхэн хоногийн өмнө өвөө, эмээ болсон юм. Тэдний том охин Челси Клинтон төрж, охинтой болсон бөгөөд өчигдөр Манхаттены “Upper East Side” эмнэлэгээс гарч, Нью Йорк хот руу гэр бүлийнхээ хамтаар явсан байна. Тэгвэл Челси эмнэлгээс гарахдаа Британийн гүнж Кейт Миддилтон шиг цэнхэр өнгийн даашинз өмссөн байжээ. Гүнж ханхүү Жорж Александр Луиг төрүүлээд эмнэлгээс гарахдаа цэнхэр өнгийн даашинз өмсөж байсан юм. Тэгвэл амаржаад удаагүй байгаа Челси блогтоо “Би гүнж Кейт Миддилтонг дуурайсан. Энэ гайхалтай бүсгүй төрснийхөө дараа ч үзэсгэлэнтэй харагдаж байсан. Тиймээс л эмнэлгээс гарахдаа Кейт шиг цэнхэр өнгийн даашинз сонгосон” гэж бичжээ. Британийн хэвлэлүүд “Челси гүнжтэнг дуурайсан нь алдаа болсон” хэмээсэн бол АНУ-ын “TMZ” сайт “Челси та Кейт Миддилтоноос үзэсгэлэнтэй харагдаж байсан. Баяр хүргье” хэмээн бичжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tiim shuu:
tiim shuu gehdee ene ohin eejeesee hugshin haragdaj bna shuu
2014-10-02
stan:
eh hun bolson. eh hun huuhdee tewreed yawj bgaa n uzesgelen goo shuu dee taminee .
2014-10-02
unshigch:
tiimee, hun duuraij uzesgelentei haragdah gej yadah ni teneg hereg, hun bur uur uuriin uzesgelentei, zugeer l uuriin baigaagaaraa uuriin medremjeeree baisan ni deer
2014-10-01
зочин:
муухай харагдахдаа биш, хүн дуурайж яадаг байнаа л гэж байна
2014-10-01
зочин:
ээж нар хэнд ч муухай харагдахгүйшд. заавал хэн нэгнийг дуурайх албагүй.
2014-10-01