С.Эрдэнэ: 2030 онд ахмад настнуудын тоо нэмэгдэнэ
2014-10-01

Өнөөдөр ахмад настны олон улсын өдөр тохиож буй. НҮБ-аас 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмад настны олон улсын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж эхэлсэн юм. Энэ өдөр ахмад настнуудын нийгмийн асуудал, амьдралын чанрын асуудлыг ярилцаж, албан байгууллагууд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Ахмад настны хөгжил, хамгааллын асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

 6

-Өнөөдөр ахмад настны эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ жил ямар уриан дор хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Ахмад настны олон улсын өдрийг дэлхий даяараа өнөөдөр 24 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ жил “Хэнийг ч бүү орхигдуул.. Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжицгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа. Энэ 21-р зуунд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудал бол хүн ам зүйн насны бүтцэд гарч буй өөрчлөлт, насжилт, түүнд нийгэм хэрхэн бэлтгэх вэ гэдэг сорилт юм. НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 60-аас дээш насны ахмадуудын тоо 1.4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлнэ гэж үзэж байна. Тиймээс нийгмийн дунд ахмад настнууд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах  нөхцөлийг бүрдүүлэхэд нийгэм анхаарах шаардлагатай байна.

 6

-Монгол Улсын ахмад настнуудын хөгжил, хамгааллын талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ?

-Манай ахмадууд бол эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө залуу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж  ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ахмад настнууд хэдийгээр нийгэмд аль хэдийн хувь нэмрээ оруулсан боловч өнөөдөр хүртэл гэр бүлийн дунд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Тэдний оруулж буй хувь нэмрийг мөнгөөр хэмжиж үнэлбэл чамгүй дүн харагдах байх. Хүүхэд харах, өвчтөн асрах, ач гучаа сургууль цэцэрлэгт нь зөөх,  сурган хүмүүжүүлэх, хоол хийх, цэвэрлэх гээд хөдөлж байгаа цагтаа байнга л хөдөлмөрлөж хувь нэмрээ оруулдаг хүмүүс. Гэхдээ ахмадуудыг  зөвхөн уламжлалт зан заншлын дагуу гэр бүлийн хүрээнд ач гучаа харсан нэртэй гэрийн хорионд байж, хүүхэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсээр байхуу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой.

 6

Өнөөдөр ахмадууд нийгмийн гадна үлдэхгүйн тулд нийгмийн хурдацтай хувьслыг дагаж хөгжих шаардлагатай байна, цахим ертөнцтэй харьцаж, чийрэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал,  ахмадын спортын төрлүүдээр хичээллэх хэрэгцээтэй байдаг. Гэтэл бодит байдалд зуны цагт сүүдэр бараадаж гадаа нарлахаас  өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн чадавхи бараг алга гэж үзэж болно. Ахмад настнууд залуучуудын нийгэм, эдийн засгийн хөгжлөөс улам бүр хоцрогдож, зах зээлээс шахагдаж, хүчгүйдэж байна. Энэ бүхэн нь тэднийг нийгэм, гэр бүлдээ хэрэгцээгүй илүүдэл, хоцрогдсон хүн мэт сэтгэгдэлтэй болгодог. Гэтэл ахмад настны нийгэмд гүйцэтгэх үүрэг яг л залуу идэр чийрэг насныхантай адил зайлшгүй чухал юм. Тэдэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их туршлага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна.  Ийм учраас бид ахмадууд бол хөгжих боломжтой иргэд, харин хөгжих нөхцөл орчинг нийгмээс бүрдүүлэхэд анхаарах нь чухал юм байна гэдэгт бодлогоо чиглүүлж байна.

7

-Салбарын сайд болсноос хойш энэ чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ?

-Энэ онд Монголын ахмад  мэргэжилтнүүдийн Үндэсний  сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг байгууллаа. Мөн ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөрбатлан гаргалаа. Монгол улсад  220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байнгын ажлын байранд манаач, жижүүр,багш, эмч, төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ эрхэлж байна. Бусад ахмадуудын дунд биеийн болон оюуны өндөр чадвартай олон ахмадууд байгааг ажиллах хүчний багагүй нөөц гэж үзэж Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд 193 ахмад мэргэжилтнийг түр ажлын байртай болгосны дээр ахмадын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг олон ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж байна. Ахмадын эрүүл, идэвхитэй насжилтыг дэмжин, настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл насжилт- настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.

 6

Цаашдаа ахмад настны эрхийн асуудлыг холбогдох хуулинд тусгахаар ажиллаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд өндөр настандаа анхаарал халамж тавихгүй байх, гадуурхах, дарамт хүчирхийллийн дор байлгах, тэднээс харилцаагаа таслах, сураггүй алга болох хаях явдлууд гарах болж эцэг эх, үр хүүхэд, Монгол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зураг харагдах боллоо. Уул нь Монголчууд бид өвөг дээдэс, ахмад настнаа хүндэтгэн өөрсдийн гар дээр асрамжлан хамгаалдаг нандин уламжлалаа хадгалж үлдсэн цөөхөн ард түмний нэг. Энэ уламжлалыг бид таслах учиргүй.Ахмад настны гэр бүлийнхэнтэй ажиллах нийгмийн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, ахмадуудад нийгмийн үйлчилгээг хүргэх, хууль эрх зүйн мэдээлэл өгөх, гэрээр нь асрах, эрхийг нь хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыгбий болгох, эдгээр асуудлуудыг холбогдоххуулиудад тусгахаар ажиллаж байна.

 6

-Ахмад настнууд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар байнга ярьж хэлдэг. Ер нь ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримталж байна вэ?

-Ахмад настны  аж амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогын цөм нь ахмадуудын тэтгэврийн хэмжээг хангалттай байлгах,  эдийн засгийн чадамжтай байлгах асуудал билээ. Ахмадуудаа орлогын баталгаагаар хангаж, ядуурлаас сэргийлэх нь нэн тэргүүний анхаарууштай бодлого. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийгмийн даатгал, халамжийн хуулиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй. Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас өнөөдөр тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүргэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна.

 6

Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч хэмжээ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Улс төрийн сонгууль болох хугацаатай уралдаж тэтгэврийг үе үе нэмэгдүүлдэг, тэр нь үнэ ханшийг өсгөх шалтгаан болдог гээд учир дутагдалтай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирсэн. Зүй нь болтэтгэврийн хэмжээг үнэ ханшны өсөлттэй уялдуулан, ханш өөрчлөгдөх үед түүнийг нөхөхүйц байдлаар автоматаар нэмэгдүүлдэг улс төрөөс хараат бус зөв бодлогыг нэвтрүүлэх учиртай. Ийм ч учраас улсын төсвийн орлогын бололцоонд үндэслэн өнгөрсөн 2 дугаар сарын 1-нээс эхлэн ахмадуудын тэтгэврийн хэмжээг 2013 оны инфляцийн түвшинг нөхөхүйц хэмжээнд нэмэгдүүлсэн. Хэдийгээр энэ нэмэгдлийн хэмжээ бага хэдий ч цаашид эдийн засгийн боломж сайжрахын хэрээр аажим нэмэгдүүлэх бодлого барина гэж үзэж байна. Бид өнгөрсөн онд "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай"  хуулийн дагуу нийт 494,8  орчим мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцлоо. Үүнээс 64,0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2014 оны 2 дугаар сарын 01-нээс эхлэн нөхөн тооцуулсан жилээс хамааруулан мөн нэмэгдүүлсэн. Энэ бол ирээдүйн ахмадуудад чиглэсэн томоохон ажил болсон.

 6

-Ахмадуудад өндөр насны тэтгэвэр олгохоос гадна бусад төрлийн ямар тэтгэмж, хөнгөлөлт үзүүлдэг вэ?

-Ахмадууд маань нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу хэд хэдэн хөнгөлөлт үйлчилгээ хүртдэг. Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас ахмадуудад зориулж 14.2 тэрбум төгрөг зарцуулж, нийт 120.0 гаруй мянган ахмад настныг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамруулсан. Тухайлбал,ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрахад ор хоногийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг, 2 ахмад настны нэг нь хэвтэрт байвал нөгөө нь асарч болох бөгөөд сар бүр тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. Түүнчлэн ахмадуудад орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлтийг жилд 1 удаа олгохоос гадна сэргээн засах, өдрийн эмчилгээ үйлчилгээ, гэрийн асрамжид хамруулж байна.

7

-Цаашид ахмадуудад чиглэсэн хөгжлийн ямар бодлогыг хэрэгжүүлэх вэ?

-Юэны түрүүнд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг илүү өргөн хүрээтэй болгож ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн боловсролын асуудлуудыг тусгасан байдлаар шинэчилсэн найруулга хийхээр ажиллаж байна.Ахмадуудын дунд мэдлэг чадвараа залуу үедээ өвлүүлэх замаар хөгжилд хувь нэмрээ оруулж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх санаачлагыг улам дэмжиж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сэтгэл ханамжийн баталгааг дээшлүүлэх, “Ахмадын  орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ахмадын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хөдөө алслагдсан бүсэд амьдарч буй ахмадуудад нийгмийн суурь үйлчилгээг хүргэх механизмыг боловсронгуй болгох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг зорьж байна.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
akhmad:
nemegdekh akhmadiin neg in ta uuruu baina gej bodooroi doo
2014-10-01
akhmad:
nemegdekh akhmadiin neg in ta uuruu baina gej bodooroi doo
2014-10-01
адар:
ахмадын тоо нэмэгдэхэд баярлах ч юм байхгүй, гомдох ч юм байхгүй, с.эрдэнэ өөрөө ахмадад орчихсон явна. харин одоо эрх мэдэлтэй байгаа, үүрэг хариуцлагатай байгаа дээрээ ахмадын асуудлыг сайжруулдаггүй юмаа гэхэд муутгахгүй үлдээвэл буян болох байх.
2014-10-01
otgoo:
нийгмийн хамгааллын салбарт олон олон ажлуудыг санаачлан хийсэн хүн дээ. юм хийсэн хүн угаасаа адлагддаг юу ч хийхгүй бол хэн ч түүнийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй шүү дээ- яамтай яамгүй яах вэ гэж...
2014-10-01
zochin:
niigmiin daatgaliin tetgeveriin systemd sain duriin nnemegdel tetgeveriin togtoltsoog odoonoos nevtruulmeer baina. ajil hiij bui hun bur ireeduin tetgeveriin sandaa sar bur 20,000 tegreg hiij baikh, terniig ny bank urt hugatsaanii tursh hadgalj,ireeduid esgej egeh uureg huleeh, ter esgej baigaa baidal ny il tod .daatguulagch urgelj hyanaltaa tavih bolomjtoi baikh tiim daatgaliig odoonoos nevtruulehgui bol ene tetgeveriin daatgaliin uldegdel munge chin oligtoi esehgui baisaar ireeduid been problem uusgeh ny gej sanaa zovoj baina.
2014-10-01
zochin:
minii yam heregtei bitgii tatan buulgaachee gesen baina
2014-10-01
zochin:
erdenee guai bagahan shig hutsaarai..dur esgej guagalaa boli za..chinii yamar huniig bid medne
2014-10-01
zochin:
erdenee guai bagahan shig hutsaarai..dur esgej guagalaa boli za..chinii yamar huniig bid medne
2014-10-01
uih -d ahmadiin tuleelel baih heregtei:
mongoliin 300000 ahmaduudiig tuleelen uih-d 1-2 hun gishuun bolon ahmaduudiinhaa erh ashigiig huuliar hamgaalah heregtei boljee.
2014-10-01
зочин:
сая төсвийн мөнгөөр ах дүү, охинтойгоо гадаад явсанаа цайруулах гэж энд тэндгүй баахан ярилцлага өгөөд л, энэ луйварчин, тэр гадаадад зугаалсан мөнгөө эхлээд төлөөрэй, дараа нь тамгаа өгнө биз, сэтгэл зүрхтэй, татварын мөнгийг ингэж хувьдаа идээд байдаггүй сайд монгол улсад хэрэгтэй дээ
2014-10-01
300000 ahmaduud baina:
gadaadiin uls ornuudad ahmaduudiin yam baidag yum bilee. 300000 hun gedeg zasgiin gazart ahmaduudiin yam baihad hangalttai too yum. mongold ahmaduud ezengui amand ch ugui hamart ch ugui baga tetgevertei baigaa ni tetgeveree baritsaalan zeel avah zamaar orend idegdej uder honogiig ungereej baigaag bugd helj yaij baina shuudee> uih-d oilgiuulj zorigmog alham hiine uu> amjilt husee.
2014-10-01
zochin:
ehleed tetgeberiig ene nemeed ogch chadagui bol tord nasaaraa ajilsan hodolmoriig ene uneleed toriin odong ene oguuleh heretei hoert gebel tsereg tsagdaagiin baiguullagad ajillaj baigaad tsergiin alba 25 jil haasan geed tsergiin tetgeber togtoolgoson 43 deesh nastai 65 nas hureegui humuusee toriin alband ene ooroo urgeljuulen ajilbal ajiluulah heregtei
2014-10-01
tetgever nemej chadval :
ahmaduudiintetgeveriig nemeh heregteig said ta sain medej baigaa yum baina. ahmaduud tanii idevhtei daichin uil ajillagaag anhaarltai ajiglan harah bolno amjilt.
2014-10-01
zochin:
ireh ony tesevt tetgeveriig dorvitoi nemeh, yadaj infliatsiin hemjeegeer aldagdliig ny nehej egeh ,tetgeveriig nemeh ajliig hiimeer baina. bid hani ijleesee baigaliin jamaar ard ny hotsorch gants hunii tetgevereer bairaa teleh, amdraldaa hurgeh gej huvtsaa ch solij chadahgui olon jil yavaj, oligtoi amttai ch yum avaad idchih chadalgui ardchilsan zasgiin ued bidnii amdral saijrana gej mereedel teej, elen zelmuun amdarsaar, tevchine gehed herees heterch baina daa.
2014-10-01
панмонгол:
энэ одоо өөрийгөө зөн билэгтэн гээд бодчихож. 2030 онд болох юмыг урьдчилаад хэлчихэж байдаг. батбаяр бөө, эрдэнэ зөн билэгтэн. гайхамшиг үргэлжилсээр...
2014-10-01